Иргэдийг бухимдуулсан цахим оочер

2014-08-11
Нийтэлсэн: Админ
 1 мин

 

Улаанбаатар хотын иргэд газар өмчлөх өргөдлөө цахимаар өгөөд зургаа хонож байна. Өнгөрсөн зургаа хоногт хоногт юм юм л болов. Өргөдөл хүлээн авч байгаа цахим хаяг нь гацаж, зарим хүн шөнөжингөө компьютерээ ширтэж хонолоо гэв. Хоёрдугаарт нийслэлийн иргэдэд энэ талаарх  мэдээлэл дутмаг байгааг Засгийн газрын “1111” төвд ирсэн гомдол,шүүмжлэлүүдээс харж болох юм.  Уг нь энэхүү ажил өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нд эхлэх байсан. Гэвч “Системээ боловсруулж байгаа”  гэх нэрийдлээр бүтэн дөрвөн сар хойшилсон.  Дөрвөн сарын турш хийсэн  систем нь дөрвөн цагийн ч ачаалал дийлэхгүй гацаж иргэдийг баахан бухимдуулав.  Уг нь эрхэм хотын дарга Э.Бат-Үүл та Улаанбаатараа Ухаалаг болгохоор олон зүйл ярьдаг.  Гэвч энэ удаагийн газар өмчлөх ажил ухаалаг биш харин ч уур уцаар барсан л ажил болоод байна.

Нийслэлийн өмчийн харилцааны газар гэх том байгууллага энэ ажлыг зохион байгуулж байгаа боловч “Газар өмчлөх ажил нь зохион байгуулалт муутай, хариуцлагагүй байна” гэж шүүмжлэх хүн ч олон байна.  Цахим систем гацсан асуудлыг зохион байгуулагчдаас нь тодруулахад “Энэхүү системийг Нийслэлийн технологийн газар боловсруулсан. Тэгэхээр тодорхой мэдээллийг тэндээс ав” хэмээж байна. Тэгэхээр зохион байгуулагчдад нь систем эвдрэх, гацах зэрэг нь хамаагүй бололтой. Нийслэлийн хэмжээнд газар өмчлөлийн асуудал мөнхийн маргаантай байсаар ирсэн.  Нэг сая гаруй иргэнийг бүгдийг нь газартай болгоно гэж үгүй. Тэгэхээр таны тохоон томилсон албан хаагчид төрийн энэ том ажлыг зохион байгуулалт, чанаргүй, хариуцлагагүй, ямар ч судалгаа мэдээлэлгүйгээр эхлүүллээ.

Цахим системийг боловсруулсан гэх  Нийслэлийн мэдээлэл технологийн газрын дарга Б.Бат-Өлзий “Бидний хийсэн энэ системд нэгэн зэрэг 10 мянган хандалтын ачааллыг даана. Тэгэхээр гацаад байгаа нь хандалтын тоо давсантай холбоотой”  гэв.  Тэгэхээр Нийслэлийн өмчийн харилцааны газраас цахим системд 10 мянган хүн зэрэг хандана гэдгийг анхнаасаа тооцоолоогүй байжээ. Төрийн чухал ажил хийж буйгаа мэдэрсэн бол тэд тооцоолох л ёстой байсан. Бас нэг зүйл нь  зохион байгуулагчдын зүгээс  иргэддээ энэ төрлийн мэдээллийг хангалттай өгч чадаагүй байгаа юм.  Өргөдөл хүлээн авч эхлэснээс хойш  Засгийн газрын “1111 төв”-д ирсэн гомдол шүүмжлэлийн бараг 30 орчим хувь нь энэ асуудлыг хөнджээ. “Цахим систем гацсан, ажиллахгүй байна” гэсэн гомдлоос гадна “Өргөдлөө өгч чадаагүй байхад хүний тоо гүйцсэн байна”, “Би интернэт хэрэглэж мэдэхгүй болохоор өргөдлөө өгч чадахгүй байна” гэсэн гомдол олон иржээ. Мөн зарим иргэн эдгээр таван байршилд л газар өмчлүүлээд энэ ажил дуусах мэтээр ойлгож байна. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор нийслэлийн ойролцоох 52 байршилд газар өмчлүүлэхээр шийдвэрлэсэн.  Одоогоор эхний таван байршлыг нь зарлаж, өргөдлийг нь хүлээн авах ажил эхлээд байгаа билээ. Үлдсэн 47 байршилд газар өмчүүлэх ажил цаашид үргэлжлэх юм.  Мөн нэг байршил дээр хэдэн ч хүн өргөдлөө өгч болох бөгөөд цахим систем нь автоматаар сонгож иргэнд газар өмчлүүлнэ. Интернэт ашиглах боломжгүй, хөгжлийн бэрхшээлтэй, ахмад настан, хүүхдийн газар өмчлөх өргөдлийг гэр бүлээс хэн нэг нь төлөөлөн өгч болох юм.  Энэ мэтчилэн газар өмчлөлийг тойрсон олон асуудал иргэдийн хувьд асуултын тэмдэгтэй хэвээр байгааг Нийслэлийн өмчийн харилцааны газар мэдэрч ажилласангүй. Иргэдэд хангалттай мэдээлэл өгсөнгүй.  Одоогоор газар өмчлөлийн  системд таван сая хүн хандаж, 100 мянган хүн бүртгүүлээд байна.   Хэрвээ газар өмчлөх цахим систем 10 мянган хандалтаас илүүг даах чадвартай,  иргэд хангалттай мэдээлэлтэй байсан бол өнөөдөр ийм байдал үүсэхгүй  байлаа.  Сүржин хэрнээ даржин эхэлсэн энэхүү ажил цаашид ямар нэгэн асуудалгүй үргэлжлэнэ гэдэг эргэлзээтэй байна.  Эхний таван байршилд өргөдлөө өгөх гэж иргэд ч нэлээд “зовж” байна. Үлдсэн 47 байршил дээр энэ асуудал давтагдахгүй гэх баталгаа алга, хотын дарга аа.

 

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

2 цаг 40 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

2 цаг 52 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

2 цаг 58 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин