Шарк Д.Энхтүвшингийн онцлох эшлэлүүд

2019-03-11
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН "М-Си-Эс” Группийн Дэд Ерөнхийлөгч ШАРК Д.Энхтүвшингийн 36 эшлэлийг хүргэж байна. 1. Өглөө бол өөртөө зарцуулах төгс цаг. 2. Амьдрал бол жонглёр юм. Хамгийн эцэст гартаа атгаж үлдэх ёстой бөмбөг нь эрүүл мэнд, гэр бүл. 3. Манай байгууллагын баялаг бол хүний нөөц. 4. Бизнесийн хүрээ томрох тусам бизнесмэнүүд өөрийгөө бодохоо больж, бусдыг, нийгмээ бодож эхэлдэг. 5. Бид бүхэн нийтээрээ хөгжиж байж улс хөгжинө. 6. Ихэнх хүн бизнесийг мөнгө гэж боддог ч миний хувьд бизнес бол харилцаа. 7. Хамгийн чухал хөрөнгө оруулалт бол өөрийгөө хөгжүүлэхэд гаргаж байгаа цаг. 8. Ихийг сурч, хөгжих компанийг сонгоорой. Өсөх боломжтой компанид 3-4 жил тууштай ажиллаад үзэх хэрэгтэй. 9. Стартап бол хүмүүсийн боддог шиг амархан зүйл биш. 10. Хамт олон бие биенийгээ сорьж, нөхөж, хурцалж чаддаг байвал илүү хэрэгтэй. 11. Компани томрох тусам ажилчдын харилцаа багасдаг. 12.Зарим хүн яг матрёшка шиг. Харахад хамгийн гадна талын том матрёшка шиг боловч үнэндээ хамгийн жижиг матрёшка нь байдаг. 13. Найзтайгаа байхдаа өөрийнхөөрөө байж чаддаг бол чи азтай хүн. Харин найзыгаа өөрийнхөөрөө байлгах гэвэл алдана. 14. Амьдралаас пауз авахад сайн найз хэрэгтэй. Хүн найз нөхдөдөө цаг хугацаа заавал зарцуулах хэрэгтэй. 15. Би өглөө болгон сошиал хаягаараа хэний төрсөн өдөр болж байгааг харж, мэнд хүргэхийг боддог. 16. Би хадгаламжаас илүү хөрөнгө оруулалтыг илүүд үздэг. 17. Бизнесийн амин сүнс нь чамд мөнгө төлөхийг хүсэж байгаа тэр хүмүүс, тэр асуудал. 18. Бие биенийхээ үнэт зүйлийг хүлээн зөвшөөрч байж гэр бүл бүрэлддэг. 19. “Миний буруу” гэж хэлж сурах хэрэгтэй. 20. Хүүхдэдээ зарцуулсан цаг бол энэ дэлхий дээрх хамгийн өгөөж өндөртэй хөрөнгө оруулалт. 21. Мөрөөдөхөд юмыг ургуулан бодож, төсөөлөх чадвар чухал. Энэ чадварыг хүүхдүүддээ үлгэр уншиж өгснөөр бий болгож чадна. 22. Бусдаас юу хүсэж байгаагаа өөрийн биеэр үзүүл. 23. Хүнд хэцүү үеийг гарц багатай туулахад хобби тусалдаг. 24. Хөгжим бол сэтгэлийн хэл. 25. Хүсэж байгаа зүйлийнхээ төлөө тэмцэх хэрэгтэй. Зүгээр мөрөөдөөд сууж байхад ирдэг амжилт гэж байхгүй. 26. Өөрийнхөө зөв гэсэн бодлуудаа байнга сорьж байх хэрэгтэй. Юмс байнга өөрчлөгддөг. 27.“Comfort zone”-оосоо гарч бай. Ингэснээр илүү амжилт гаргах боломжтой. 28.Саад, бэрхшээлийг амжилтанд хүргэх зам, дохио гэж бодох хэрэгтэй. 29. Зовлон үзэх тусам сайн, муугийн хязгаар тэлдэг. Энэ хязгаар өргөн байх тусам аливаад илүү хүлээцтэй болж, уур уцаар холддог. 30.Сахилга бат бүх зүйлийн үндэс. 31. Ямар нэгэн асуудлыг шийдэж чадахгүй гацаад байвал хэсэг хугацаанд зөнд нь орхи. Шийдэл нь аяндаа гараад ирнэ. 32.Ахиж, дэвшихэд чамайг хөндлөнгөөс хараад бүтээлчээр зөвлөж чадах ментор чухал. Тэдний зөвлөгөөг чин сэтгэлээсээ хүлээж авах хэрэгтэй. 33.Бид нар өөрсдийгөө “хогийн сав” шиг боддог. “Гэдэс” номыг уншхад зүгээр шүү. 34.Байнга тордож, анхаарах ёстой зүйл бол эрүүл мэнд. 35.Том мөрөөдөлтэй бай. Гэхдээ үүнийхээ төлөө тэмцэх хэрэгтэй, хийх хэрэгтэй. Зарим хүн хэтэрхий их мотиваци өгөх юм уншиж, сонсох гээд байдаг. Юу хийхээ мэдэж байгаа бол удаан бодоод хэрэггүй, Just do it. Хийх явцад шийдүүд нь гараад ирдэг. 36. Хүн муу байж болно. Заавал сайн, мундаг байх албагүй. Харин засарч, сайжирдаг л байх хэрэгтэй. Эх сурвалж:www.polit.mn
COP17 нь зөвхөн төрийн сайд нарын хурал биш...

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 өнөөдөр Монг

5 цаг 39 мин
Орхон аймагт “өөр хууль” үйлчилж, орон сууц захиалсан хохирогчид нэмэгдэхээр болжээ

Уг нь Монгол Улс Америк шиг муж бүр нь бие даасан хуультай холбооны улс биш юм. Америк холбооны улс уч

5 цаг 54 мин
Хархорум бол ХХI зуунд илгээсэн уриалга мөн

Энэ онд Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Өгөөдэй хааны 840 жил, “Түмэн амгалант их ордон”-ны 790, Монголын буддын шашны анхны

5 цаг 54 мин
Мөнгөний бодлогын хүүг чангаруулсан асуудлын эргэн тойронд

Таван сарын өмнө 6.5 хувьтай байсан инфляц долоодугаар сард 13 хувьд хүрлээ.

2026-08-14
“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?

Цагтаа “Монголын эзэн” хэмээгдэж, энэ улс орны улс төр, эдийн засгийн бүхий л асуудалд нэр нө

2026-08-14
“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ

“Оюу толгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто” групп Монгол Улсын Засгийн газартай шударга бус гэрэ

2026-08-14
Хөгжим, цирк, энтертайнмент, залуус.  “Kharkhorum Bazaar”-ын оройн хөтөлбөрийг бүү алдаарай!

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна үргэлжилж буй “Kharkhorum Bazaar”-ын

2026-08-13
С.Баярцогтыг тусгай саналаар сулласнаар сонсгол хийхээр МАН-ын гишүүд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Намрын чуулган сарын дараа эхэлнэ. Түүнтэй зэрэгцээд намрын улс төр ч  зэгсэн халж мэдэхээр байна. Учир н

2026-08-13
“Нэткапитал”-ын Д.Сүндий нефтийн бизнест хүч сорихоор болжээ

“Нэткапитал” санхүүгийн группийг үүсгэн байгуулагч Д.Сүндийг мэдэхгүй хүн Монголд ховор биз ээ.

2026-08-13
Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

2026-08-13