Б.Оюунгэрэл: Бид хүчирхийлэлгүй ирээдүйг бий болгоход манлайлж оролцоно

2019-03-11
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ЗОТОЛ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр “Хүчирхийллийн эсрэг хүн бүрийн оролцоо” үндэсний чуулганыг Монголын эмэгтэйчүүдийн холбооноос санаачлан Ерөнхий сайдын ивээл дор   зохион байгуулав. Чуулганд 21 аймаг, 330 сум, есөн дүүрэг, 153 хороо, 100 гаруй төрийн бус байгууллагын  төлөөлөл болон мянган эмэгтэй оролцлоо. Эмэгтэйчүүд хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэсэн үндэсний хэмжээний  том чуулган манай улсад өмнө нь болж  байсангүй. Гэтэл сүүлийн жилүүдэд  охид, эмэгтэйчүүд хүчирхийллийн золиос болж, бие эрүүл мэнд, сэтгэл санаагаараа  хохироод зогсохгүй, амь насаа алдсан аймшигт хэргүүд өссөн үзүүлэлттэй байгаа юм.  

“Нийгмийн эд эс болж буй бүх хүнийг татан оролцуулна”

МЭХ-ны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл тус байгууллагын  хамгийн залуу удирдагчаар  сонгогд­сон цагаас эхлэн  Монголынхоо  эмэгтэй хүн бүрт чиглэсэн олон  ажлыг санаачлан хэрэгжүүлж ирсний дотор нэн тэргүүнд бага насны охидыг хүчирхийлэх гэмт хэргийн эсрэг тэмцэлд нэгдэж байв. Мөн тэрээр энэ чиглэлд  гарц хайж,  иргэн бүрийн  үүрэг   оролцоог хэрхэн  нэмэгдүүлэх  вэ гэдэг асуудлыг дэвшүүлж ирсэн юм. Тэгвэл  “Хүчирхийллийн эсрэг хүн бүрийн оролцоо” үндэсний чуулганаар тэрээр нийгмийн бүхий салбар, байгууллагуудад соён гэгээрүүлэх ажлыг өрнүүлэх, хүчирхийллийн эсрэг хүн бүрийн хүчин чармайлтыг нэгтгэх санаачилга гаргажээ. Б.Оюунгэрэл  чуулганы үеэр хэлсэн үгэндээ   “Хүчирхийлэлгүй ирээдүйг бий болгоно” хэмээн тэмдэглэсний зэрэгцээ “Бид өнөөдөр хүчирхийллийн эсрэг тэмцэж байна гэж  телевизээр ярьж, ямар нэгэн постер бариад, эсвэл сошиал орчинд пост, коммент бичиж, түүнийгээ  шэйрлэж, түгээх нь тэмцэж байгаа хэлбэр мөн үү гэвэл мөн боловч   тэр нь үр дүн багатай байна. Иймд  хүчирхийллээс ангид  ирээдүйн  иргэнийг  бэлдэхэд Монголын эмэгтэйчүүдийн холбоо анхаарал хандуулж ажиллана. Манай холбоо 21 аймаг, 330 сум, есөн дүүрэг, 153 хороонд салбар зөвлөлтэй. Хороодоо түшиглэн цаашид өсвөр үеийнхний клубууд байгуулсан. Энэ ажлыг хэн хамгийн сайн хийж чадах вэ гэвэл  эхчүүд, эмэгтэйчүүд. Бид хүчирхийлэгч биш ирээдүйг, хүчирхийлэгч биш аав, ээжүүдийг бэлдэх,  ирээдүйд улс орноо удирдаж авч явах  зөв эздийг бэлтгэхэд манлайлж оролцоно. Төрийн болон ТББ, иргэний нийгмийнхэн, хувь хүн, нийгмийн эд эс болж буй бүхнийг энэ ажилд татан оролцуулна” гэлээ.  

У.Хүрэлсүх: МЭХ-ны  санаачилгыг дэмжиж ажиллана

  Ерөнхий сайд У.Хүрэлсүх  МЭХ-ноос дэвшүүлж буй дээрх санаачилгад  талархал илэрхийлж, цаашдын үйл ажиллагааг нь Засгийн газар дэмжиж,  хамтран ажиллана гэдгийг чуулганы нээлтэд хэлсэн үгэндээ онцолсон юм. Засгийн газрын тэргүүн хэлсэн үгийнхээ эхэнд Засгийн газар хүүхдээ асарч буй эхчүүдэд сар бүр 50 мянган төгрөг олгох шийдвэр гаргаж, тэтгэврийн зээлийн хүүг бууруулж, оюутны сургалтын зээлийг шийдсэн нь бүгд эмэгтэйчүүдтэй салшгүй холбоотой болохыг дурдаад, цаашид эмэгтэйчүүдэд анхаарч ажиллахаа илэрхийлсэн. Харин чуулганы үндсэн зорилго болох хүчирхийллийн эсрэг хүн бүрийн оролцоог нэмэгдүүлэх  тухайд   “Сүүлийн 20 гаруй жилд бий болсон хөгжил, соёл нь нийгэмд архидалт, хар тамхи, донтолт зэрэг сөрөг үр дагавар бий болгосноор хүчирхийлэл газар авахад хүргэж байна.  Хүчирхийллийг хүчгүйдүүлэхийн төлөөх эрэлхийлэл, чармайлт зөвхөн манай улсад төдийгүй дэлхийн бусад оронд ч шийдлээ хүлээсээр байна. Гэмтнийг Эрүүгийн хуулиар шийтгэх эцсийн хувилбараас өөр урьдчилан сэргийлэх оновчтой шийдлийг өнөөг хүртэл олоогүй байна. Тиймээс бид хүчирхийлэлтэй тэмцэх олон улсын арга туршлагыг нарийвчлан судлахын зэрэгцээ хүчирхийллийг үл тэвчдэг, мэдээлдэг, хамгаалдаг иргэдийг бэлдэх, урьдчилан сэргийлэх хандлагад ард олноо хэвшүүлэх шаардлагатай. Судалгаагаар хүчирхийлэл үйлд­дэг гэмт хэрэгтнүүдийн дийлэнх нь танил хүн, ойрын хамаатан байгаа нь хохирогчид гэмт хэрэгтнийг нуун дарагдуулах шалтгаан болж, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхэд хүндрэл учирдаг.  Иймд албан газрууд, олон нийтийн байгууллагууд хүчирхийллээс урьдчилан сэргийлэх бүхий л талын манлайллыг бий болгож, хэвлэл мэдээллийн бай­гуул­лагууд нийгэмд чиглэсэн сур­тал­чилгааг тогтмол, тууштай нийтэлж, нэвтрүүлж, нийгмээ соён гэгээрүүлэхэд хамтран ажиллах   шаардлагатай юм”  хэмээн онцлон тэмдэглэв.  

МЭХ-ноос  “Соёлыг түгээгч”  элч нарыг “томиллоо”

  Монголын эмэгтэйчүүдийн холбооноос “Хүчирхийллийн эсрэг хүн бүрийн оролцоо” чуулганы үеэр  “Соёлыг түгээгч” есөн  залууд нийгмийн үүрэг хүлээлгэн батламж гардуулав. Монголын шинэ үеийн шилдэг залуусаас бүрдсэн есөн  манлайлагч нь  ЕБС-ийн сурагчдад соёлыг түгээх аяныг эхлүүлэх юм. Тухайлбал, тэд  нийгмийн хариуцлагын хүрээнд өсвөр үеийнхэнд зөв үлгэрлэл, манлайллыг үзүүлэх, МЭХ-ноос санаачлан зохион байгуулж буй нийгмийн сайн сайхны төлөөх нөлөөллийн арга хэмжээг дэмжин, хамтарч ажиллах юм байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.3.11 № 49, 50 (6016, 6017)  
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

3 цаг 47 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

4 цаг 6 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

7 цаг 13 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

12 цаг 32 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

12 цаг 45 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06