О.Орхон: Хүний эрх зөрчиж хууль бус баривчилгаа явуулсан

2019-03-07
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН ХХБ-ны гүйцэтгэх захирал О.Орхоныг өчигдөр /03.06/ шүүхээс суллах шийдвэр гаргасан билээ.  Тэгвэл өнөөдөр /03.07/ тэрээр  цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.   ХХБ-ны гүйцэтгэх захирал О.Орхон “Өнгөрсөн өдрүүдэд болсон сэтгэл сэрдхийм аймшигтай үйл явдлын талаар мэдээлэл өгөх нь зүйтэй байх гэж бодож байна. Энэ үйл явдлыг улс төрийн зорилготой, Монгол улсын нийгэмд явагдаж байгаа улс төрийн эрх мэдэл албан тушаал эд хөрөнгийн дахин хуваарилалтын үйл явцын дор явагдаж байгаа зохион байгуулалттай арга хэмжээ гэж үзэхээс өөр аргагүйд хүрч байна.  Баривчилгааны үйл ажиллагааг та бүхэн харсан . Өмнө нь Эрдэнэтийн 49 хувийн асуудалтайгаар нэг удаа дуудаж гэрчийн мэдүүлэг авсан. Ахиж албан ёсоор дуудаагүй, мэдэгдээгүй. Харин өчигдөр гэрээсээ ажил руу явж байх замд гэнэтийн, хууль бус баривчилгаа явуулсан. Ингэхийн тулд намайг мэдүүлэг өгөхийг мэдэгдэн, зарлан дуудаж ирүүлэх бүх төрлийн хуулийн дагуу боломж бололцоо байсан ч нэгийг нь ч ашиглаагүй, огт мэдэгдэлгүй, шууд цагдаагийн тусгай хүчний байгууллагын хүчээр онц хүнд гэмт хэрэгтэнг баривчилж буй мэт авч явсан. Ямар ч биеийн байцаалт үзүүлэхгүй хүчлэн авч явсан. Үүнийгээ ч өмнөөс төлөвлөчихсөн байсан гэдэг нь нотлогдсон. Учир нь өмнөх өдөр Оюун-Эрдэнэ сайдын хэвлэлийнхнийг дуудаж ирүүлсэн мэдээлэлд Пүрэвтүвшин, Орхон нарын залуус шоронд хоригдох болсонд харамсаж байна гэж хэлсэн байдаг. Энэ бол хүний эрх, хуулийг ноцтой зөрчсөн арга хэмжээ болсон" гэсэн юм.  Мөн тэрээр  "Оюун-Эрдэнэ сайдын нийтэд ил болгож яригдаад байгаа Засгийн газрын нууц хуралдааны баримт, схем нь саяхан ил болж байгаа зүйл биш. 2016 оны 11 сард энэ протокол ил гарч өнөөдрийг хүртэл сайтууд нийтлэгдсэн нь байдаг. Энэ схемийг УИХ-ын дэргэд байгуулагдсан Эрдэнэтийн асуудлыг шалгах ажлын хэсэг гаргаж ирсэн. Үүний дагуу Худалдаа хөгжлийн банкинд давуу эрх олгосон гэдэг асуудлыг тавьдаг. Энэ схем аливаа хууль хүчний байгууллагаар батлагдчихсан бодит зүйл биш. Энэ дээр санаатай, санамсаргүйг мэдэхгүй маш олон худал зүйл бий гэсэн юм. Мөн ХХБ-г хэд хэдэн нөхцөл байдлаар буруутгаж байгаа гэсэн үндэслэлүүдийг тайлбарлав. -Их хэмжээний санхүүжилт өгсөн гэх. Манай банк үүсгэн байгуулагдсан цагаасаа маш олон харилцагч, байгууллагуудтай төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлж ирсэн. Энэ бол манай банкны үндсэн бизнес юм. Энэ бол компани, банкны тухай бусад хуулийн дагуу явж байгаа. Энэ санхүүжилт хуулийн дагуу хийгдсэн. Мөн давуу байдлыг бий болгосон гэж байгаа ч ийм юм байгаагүй. Мөн л давуу байдал байгаагүй, хууль дүрэм журмынхаа дагуу л төсөл хөтөлбөрт тавигдсан журмын дагуу хувийн байгууллагад зээл өгсөн. Харилцагч нартаа хандаж хэлэхэд өнгөрсөн өдрүүдэд ХХБ-ыг сэтгэл санааны хувьд дэмжиж, биднийг ойлгож, дэмжлэг туслалцаа үзүүлсэн та бүхэндээ талархал илэрхийлье. Банкны үйл ажиллагаа тасралтгүй, хэвийн явагдаж байна. Цаашид ч явагдах болно. Өнөөдөр банкныхаа тайлан баланстай танилцлаа. Татан төвлөрүүлсэн орлого харин ч нэмэгдсэн байгаа нь харилцагч нартаа талархал илэрхийлэх ёстойг илтгэж байна” гэлээ. Эх сурвалж:www.polit.mn
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

4 цаг 26 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

4 цаг 45 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

7 цаг 52 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

13 цаг 10 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

13 цаг 23 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06