“Амиа алдсан уурхайчдын олонх нь агааргүй ам руу орсон байдаг”

2014-08-07
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.ЖАННА, Б.ТУУЛ

Манай улсад уул уур­хай хөгжихийн хэрээр ир­гэ­дийн эрх зөрчигдөж, бай­галь орчин сүйдэж байгааг бид олон жил ярьсан. Гэтэл тухайн сум, орон нутагт ажиллаж бай­гаа уул уурхайн ком­паниуд хэсэг газрын нө­хөн сэргээлт, хэд гурван төгрөгөөр иргэдийг орлоготой болгосноор олон нийтийн амыг таглаж ирсэн. Уул уурхай хэдий­гээр манай улсын эдийн засгийн хөгжлийн гол эх үүсвэрүүдийн нэг ч гэлээ сайны хажуугаар саар гэг­чээр олон бэрхшээл да­гуу­лах болсон нь нууц биш. Уурхай нэмэгдэх тусам бай­галь орчин сүйдэж осол, аваа­­рын тоо нэмэгдэж, га­раар олборлолт хийдэг олон хүний аминд хүрээд байна.

Наадмын дараа Налайх дүүргийн уурхайд 20 настай залуу амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тиймээс бид тус уурхайд очиж дараах сурвалжлагыг хийсэн юм.

 

УУРХАЙД АЖИЛЛАДАГ ХҮМҮҮСИЙН ОЛОНХ НЬ  НУУЦААР АЖИЛЛАДАГ

Налайх дүүрэг 33 мянга гаруй хүн амтай. Тоосгоны үйлдвэр, уурхай олонтой учраас дулааны улиралд  зуншлага дагах гадны малчдаас гадна уурхайд  ажиллаж хэдэн төгрөг олох гэсэн явуулын хүн олон байдаг. Түүнийг дагаад хүн амын тоо 5000-аар нэмэгдсэн гэсэн судалгаа байна. Гэхдээ дийлэнх нь суурьшихаасаа илүүтэй улирлын чанартай ажил хийчихээд буцдаг аж.  Налайх тоосго, цементийн үйлдвэтэй ч нүүрсний том уурхайн амыг хааснаас хойш иргэдийн амьдрал хэцүүдэж, хувиараа нүүрс олборлодог болсон. Энд тэнд олон цооног гаргасан учраас бид  саяхан амиа алдсан залуугийн ажиллаж байсан уурхайд очсон юм.  Осол гарсан уурхайн ам нь налайхчуудын нэрлэж заншсанаар “Оросын нуур” гэдэг газарт байдаг бөгөөд н.Золжаргал гэдэг хүний эзэмшлийнх гэнэ.

Налайх дүүргийн мэргэжлийн хяналтын газар, цагдаагийн байгууллагаас  өмнө нь  энэ уурхайн цахилгааныг тасалж, амыг нь  битүүлсэн юм байна. Гэсэн ч эндхийн иргэд  амьдрахын эрхэнд улирал харгалзахгүй нууцаар ажилладаг аж.

 

НАЛАЙХЫН УУРХАЙД ЖИЛД 10 ГАРУЙ ХҮН АМИА АЛДДАГ

Амиа алдсан залуу тус дүүргийн III хороонд амьдардаг байжээ.  Тухайн үед зургуулаа ажиллаж байсан гэнэ.  Энэ удаагийн  аваар, осол хүмүүсийн уурхайн талаарх  мэдлэг туршлагагүй байдлаас болсныг уурхайчид хэлж байв. Учир нь, баяр наадам гээд долдугаар сарын 8-аас  хойш уурхайд ажиллахаа зогсоож, арав гаруй хоногийн дараа буюу өнгөрсөн сарын  22-нд ажилласан гэнэ. Тэд ажиллахгүй удах бүрт уурхайн гүний агаар мууддаг гэдгийг мэддэггүй байж. Тиймээс 20 настай Х агаар дутагдсаны улмаас нас баржээ. Уг нь бол ажиллаагүй удсан уурхайд багаар бодоход 24-48 цагийн турш агааржуулалт хийсны дараа уурхайн гүн рүү орж ажиллах боломжтой байдаг гэнэ. Гэтэл энэ уурхайн аманд ажиллаж байсан хүмүүс дунд энэ тухай мэдэх хүн байгаагүй. Мэдэж байсан ч зарим нь  хайхрамжгүй хандсан бололтой. Энэ мэтчилэн уурхайд ажиллах мэдлэг, туршлагагүй залуус амьдралын төлөө гэх нэрийдлээр амь насаа алдсаар байгаа нь харамсалтай юм.

Налайхын уурхайд жилдээ 20 гаруй хүн  нас бардаг байжээ. Тиймээс  Уул уурхайн яам, нийслэлийн захиргаатай хамтран нүүрсний замбараагүй олон амыг хааж, журамлажээ. Зарим хүмүүсийг нь мэргэшүүлж, сургалтад хамруулсан байна. “Энэ ажлын дүнд осол эндэгдлийг 60 хувиар бууруулж чадсан. Осол эндэгдлийн тоо  20-оос 6-7 хүн болж буурсан” гэдгийг дүүргийн Засаг дарга Х.Болдбаатар хэлэв. Мөн нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл өнгөрсөн жилийн тавдугаар сард захирамж гаргаж,  энэ хавийн уурхайн амыг  хааж, дарж булах хөрөнгө мөнгийг нь шийдэж өгчээ. Тухайн үед уурхайчид “Налайхчуудыг хоолноос нь салгалаа” хэмээн шүүмжилж байсан ч энэ шийдвэр нь олон хүн амиа алдах эрсдэлийг бууруулж чаджээ. Судалгаанаас үзэхэд,  Налайхын уурхайд  2004-2009 онд 125 хүн амь насаа алдаж, 287 иргэн эрүүл мэндээрээ хохирчээ. 2010-2013 онд 61 хүн нас барсан байна. Амиа алдагсдын дийлэнх нь 15-35 насныхан бөгөөд ослын шалтгаан нь хөрсний нуралт, агаар дутагдлаас үүдэлтэй байсныг уурхайчид ярилаа. Он гарснаас  хоёр хүн амиа алджээ. Налайхын  уурхайчдаас /тэд нэрээ хэлэхийг хүссэнгүй/ зарим зүйлийг асууж тодрууллаа.

 

АМИА АЛДСАН УУРХАЙЧДЫН ОЛОНХ НЬ АГААРГҮЙ АМ РУУ ОРСОН БАЙДАГ

-Та уурхайд ажиллаад хэдэн жил болж байна вэ. Уурхайн осол авааруудын ихэнх нь ямар учир шалтгаанаас бий болдог вэ. Шийдвэрлэх арга зам байна уу?

-Би уурхайд ажиллаад нэлээд хэдэн жил болж байна Энэ хугацаанд ажиглахад ихэнх амиа алдсан болоод бэртэж гэмтсэн уурхайчид агааргүй ам руу орсон байдаг. Ер нь уурхайн осол аваарууд газрын гүнд үүсдэг. Хөрсний нуралт, агааргүйгээс бүтэж үхэх гэх мэт олон шалтгаанаас үүдэлтэй. Гэхдээ ямар ч тохиолдолд хэнийг ч буруутгах аргагүй юм.  Учир нь тухайн уурхайчин өөрөө орохоосоо өмнө уурхайн амаа сайн шалгаж, цэвэр агаар оруулсан байх ёстой. Өөрөөр хэлбэл тухайн ажилчны өөрийн хариуцлагагүй байдлаас болдог.

 

АЖИЛ ЭХЛЭХЭЭС ӨМНӨ УУРХАЙЧДАД АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ТАНИЛЦУУЛДАГ

-Олон жил ажилласан уурхайчид бусаддаа энэ талаарх мэдлэг туршлагаа хуваалцдаггүй юм уу. Амиа алдсан хүмүүс ихэнх нь 15-30 хүртэлх насныхан байсан?

-Уурхайд ажиллана гэдэг амар зүйл биш. Хэн дуртай нь газрын гүн рүү ороод нүүрс ухаад гаргаад  ирэхгүй.  Сайн туршлага, мэдлэг хэрэгтэй. Налайхын уурхайн хувьд осол аваар их гардаг. Тийм болохоор аль болох хүмүүсийн аюулгүй байдлыг хангахын тулд өдөр бүр ажил эхлэхээс өмнө уурхайчдад аюулгүй ажиллагааны талаарх зааварчилгааг өгч танилцуулдаг. Харин уурхайчид уншиж танилцлаа гээд гарын үсэг зурж ажлаа эхэлдэг. Үнэн хэрэгтээ тэд энэ бүхэнд ч бас хариуцлагагүй хайнга ханддаг нь харагдсан. Тиймээс уурхайчны амиа алдахад уурхайн эзний болоод бусад хүмүүсийн зүгээс хариуцлага хүлээдэггүй. Ер нь энэ уурхайн ажил хувь хүнийг өөрийг нь  хариуцлагатай ажиллахыг шаарддаг.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

2 цаг 40 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

2 цаг 52 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

2 цаг 58 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин