Луйварчдын хийсэн булхайг “Н.Энхбаярын” гэх тодотгол зүүгээд тонилгож болдог гэх ойлголт яваад байгаа юм биш үү

2013-07-23
Нийтэлсэн: Админ
 1 мин

Нийгэм ёс суртахуунтай байна гэдэг өөрөө хувь хүн, тодорхой хэсэг бүлэг тухайн үндэстний дархлаа шинж болохуйц үнэт зүйлсдээ үнэнч, түүнийгээ хамгаалдаг байхыг хэлдэг байж болох юм. Тийм гэж үзвэл монголчуудын ёс суртахуунлаг тэрхүү үнэт зүйл нь зөв бурууг тунгаан шүүж, ядарсан нэгнийгээ тулж түшиж, задарсан нэгнээ засаж залруулах, улмаар улс орныхоо язгуур эрх ашгийг хамгаалах явдал яах аргагүй мөн. Гэтэл сүүлийн хэдэн жилд ухаан, хүн чанар бус мөнгө дагасан эрх мэдэл, эрх мэдэл дагасан мэдэмхийрэгчдийн сүрэг дэндүү олширч монголын нийгмийн үнэт зүйл болсон ёс суртахуун дагалдан баясах, даргад зусардах үйлийн доор үнгэгдээд дуусах шинжтэй болжээ.

Үүний тод жишээ бол Н.Энхбаярыг тойрсон дуусч өгдөггүй, үнэн худлын хэмжүүргүйгээр хэн дуртай нь хүссэнээрээ дэглэн тавьж, дуулиан шуугиан болгож буй хэрэг явдлууд. Үнэн зүйл үрэгдэж үгүй болох гэж их уддаг. Хэрэв хүмүүс санаж байгаа бол Н.Энхбаярыг ерөнхийлөгч байхад, албаа өгсөний дараа, тодруулбал ганцхан жилийн өмнөхийг хүртэл бүгдээрээ ерөнхийлөгч хэмээн хүндэлж, улс орондоо их зүйлийг хийсэн шүү хэмээн амнаас ам дамжуулан ярьдаг байв. Гэвч гэнэтийн баривчилгаа болсон тэр шөнөөс маргааш өглөө нь болох хооронд нөгөө сайн хүнээ нийгмийн хог шавхруу мэт болгочихсон. Ямар хувирамтай, ямар үнэ цэнэгүй итгэл үнэмшил, фанатын сэтгэхгүйтэй болчихсоноо энэ үйл явдлын дараагаар хэдэн хүн анзаарсаныг өнөөдөр хэлж мэдэхгүй юм.

Нийгэм фанатын шинжтэй болоод ирэхийн цагт үнэн худлын бус үзэл суртлын дайн дэгдэж, шударга ёсыг илүүд үзсэн гэм зэмгүй олон хүн түүнийх нь золиос болдгийг мэдэх хүмүүс нь хэлээд өгнө. Энд эрх мэдэлтнүүд өөрийгөө бүхний хаан гэдгийг хүлээн зөвшөөрүүлэх, бурхан лугаа ариун хэмээн ойлгогдох гэж улайрдаг бол хэвлэл мэдээлэл түүнийг нь гүйцэлдүүлж, иргэдийн тархийг базах ажлыг гардан гүйцэтгэдэг. Гардан гүйцтэгэж, гар хөл болсон хэсэг бүлгийнх нь балгаар яг үнэнийг хэлэхэд монголын хэвлэл мэдээлэл утсан хүүхэлдэй шиг өвөрдөлтэй харагдаж байна. Өөнтөгч, өөрийн гэсэн өнгө аясаар яваад ирвэл өөр байгаагийнхаа төлөө хавчигдаж, хананд шахагдахаас өөрцгүй тул “Халтар царайт” гэдэг киноны Коралло гэгч хэлгүй эмэгтэй шиг хий дэмий нүдээ бүлтэлзүүлж суухаас өөр шидгүй болчихжээ. Тэгж тэгж нэг өдөр хэл орохын цагт үнэт зүйлгүй, үнэлэгдэх өнгөрсөнгүй, хүлээж авах ирээдүйгүй болох вий гэхээс эмээх юм. Өнөөдөр чухамдаа үзэл суртлын ийм дайнд эрх мэдэлтнүүд хэвлэл мэдээллээр бамбай хийн Н.Энхбаярыг золиослохоор улайрцгааж байна.

Хамгийн сүүлд Н.Энхбаярын гэрт АТГ-аас шалгалт хийсэн болон Н.Энхбаярын эхнэрийн дүүг түүхийн ховор эдлэлүүдийг хилээр хууль бусаар гаргах гэж байсан хэрэгт сэжиглэн саатуулсан тухай зарим хэвлэл мэдээллээр мэдээлж эхэллээ. Энэ нь нийгэм тэр чигтээ фанатын сэтгэхүйтэй болсныг ашиглан юу дуртайгаа хөшөгний цаанаас хийж болохын илрэл байж мэдэх юм. Шулуухан хэлэхэд Н.Энхбаярыг хэлмэгдүүлсэн дээрээ өөр олон хүний хар барааныг түүнтэй хамт нэг мөр түлхэж далд оруулах гэсэн санаа гэж харагдахаар байна. Хамгийн гол нь Н.Энхбаярын гэм буруутайг нотлох баримтгүйн дээр, өнөө хэр өргөст торны цаана  өөрийнхөө буруугүйг илэрхийлж суугаа. Бүтэн жил гаран үргэлжилж буй энэхүү улс төрийн хэлмэгдүүлэлт дан ганц Н.Энхбаярыг биш ар гэрийг нь хүртэл хэлмэгдүүлж өнөөг хүрсэн. Сэтгэлийн дарамт гэдэг угаас хүнд. Тэр тусмаа хийгээгүйг нь хийсэн гээд гүтгээд байхаар ямар ч хүн энэ урт хугацаанд дордож, эрүүл мэнд, сэтгэл санааны уналтад орох нь ойлгомжтой. Өдгөө Н.Энхбаярын биеийн жин 93-аас 64 болтлоо багасч, эсийн задрал гэдэг ерөнхий оноштойгоор өдрөөс өдөрт дордож байгаа. Тэсээд байна уу чи, тэгвэл тэслээд өгье гэсэн шиг өнгөрөгч өдрүүдэд ар гэрийг нь дам байдлаар бус шууд утгаар нь хаа хамаагүй хэрэгт холбогдуулан оролдож эхэлсэнийг мөнөөх АТГ-ын шалгалт харуулаад өгөх шиг боллоо.

Н.Энхбаярын эхнэрийн дүү гэгч нь түүхийн ховор үзмэр болох 115 ширхэг бүтээлийг хилийн чанадад гаргасан хэмээн буруутгаж байгаа гэх юм. Тэр дотор Богд хаан болон хатных нь эдэлж хэрэглэж байсан дээл, бүс, малгай, Занабазарын хөрөг, мөнгөн эдлэл, Халх эхнэрийн толгойн чимэглэл, лам хүний эмээл зэрэг үнэт эдлэлүүд байсан гэж мэдээлж байгаа. Хил гааль ганц биш бүр 115 ширхэг овор хэмжээтэй эртний эдлэлүүдийг ганц хүнд өгөөд гаргачихна гэдэг үнэхээр төсөөлөхөд бэрх явдал. Тэр тусмаа чухам энэ цаг үед ийм ой тойнд багтаж өгөхгүй хэргийг мандуулж байгаа нь бүр ч сонирхол татаж байна. Нарийндаа бол энэ хэрэг явдалд хийж болох ганц гаргалгаа нь гүтгэлэг болж таараад байгаа. Ийм л байж боломгүй гүжирдлэгээр өнөөдөр Н.Энхбаярын эргэн тойрны хүмүүсийг хэрэгт хутгаж, нэг гэр бүлийн амьдралыг хар дарсан зүүд болгож байна. Нэг ёсондоо хэсэг хулгайч, луйварчдын хийсэн гэмийг “Н.Энхбаярын” гэх тодотгол зүүгээд тонилгож болдог гэсэн ойлголт яваад байгаа юм биш үү.

Яг үнэндээ энэ бол иргэн Н.Энхбаяр, түүний ойр тойрны хүмүүсийн хэлмэгдсэн амьдралын асуудал огт биш. Бидний хэнд ч хэзээ ч ирж магадгүй хатуу хувь заяа болж мэдэх асуудал. Энэ бол монголчууд өөрийн гэсэн тархигүй, байсан тархиа бусдын бурууг нь шүүн хэлэлцэх эрхгүй тушаал, ардчилал гэдэг гоё хайрцагтай хоронд хордуулж байгаа буюу үндэстний дархлаа суларсаныг харуулсан ноцтой асуудал. Дайран дээр давс гэж гүжирдлэгийн шинжтэй энэ мэт асуудлыг зарим хэвлэл мэдээлэл ноцоож байгаа нь бүр ч аюултай болгож байна. Яг үнэндээ оюун санааны дархлаагүй, олон дундаас ончтой үнэнийг шүүн тунгаах сэхээгүй болчихсон энэ цаг үед монголын хэвлэл мэдээлэлд үнэнийг шүүж, түмнээ дархлаажуулах чухал үүрэг оногдож баймаар санагдах юм. Гэтэл тэр чанар, тэр үүрэг үгүй болж бид өөрөө өөрсдийнхөө дайсан болчихож. Дайсандаа буу шийдэм бариулбал тэр үг дуугүй баярлаад л гохийг нь дарна. Бидний гарт тэр бууг эрх мэдэлд дулдуйдаж, эд мөнгөөр баялхсан эрхмүүд атгуулаад өөрсдөөр нь өөрийг нь буудуулж байна. Хэдий болтол өөрсдийгөө буудаж, хэний өмнөөс хүн чанар, ёс суртахуунаа гээх ёстой гэж. Үнэнийг эрхэмлэн түүнийгээ үгэндээ шингээж, гүтгэлэг доромжлолоос ангид, хүнлэг энэрэнгүй байж гар хөлийн зарчмаар бус тархи толгойн үүргээр ажилдаа хандах цаг нь болсон мэт санагдах юм, сэтгүүлчдээ. Гүтгэлгээр голоо зогоох нь монголын, тэр дундаа хэвлэл мэдээллийн ирээдүй яагаад ч биш байх шүү. 

128 бөхийн сорьцыг Германд шинжлүүлнэ

128 бөхийн сорьцыг Германд шинжлүүлнэ

Уржигдар 14 цаг 12 мин
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарын төрийн айлчлал өндөрлөлөө

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарын төрийн айлчлал өндөрлөлөө

Уржигдар 14 цаг 04 мин
Япон Улсын Эзэн Хаант ёсны тухай

Япон Улсын Эзэн Хаант

2025-07-11
Ж.Урангуа: Япон Монголын эрдэмтдийн хамтын ажиллагаа зөвхөн шинжлэх ухааны ололтоор зогсохгүй хоёр орны ойлголцол найрсаг харилцааны бат үндэс юм

Ж.Урангуа: Япон Монголын эрдэмтдийн хамтын ажиллагаа зөвхөн шинжлэх ухааны ололтоор зогсохгүй хоёр орны ойлголцол найрсаг харилцааны бат үндэс юм

2025-07-11
Баяр наадмын хүндэт зочин

Баяр наадмын хүндэт зочин

2025-07-11
Баяр наадмын хүндэт зочин Япон Улсын Цог жавхлант эзэн хаан Нарүхитог угтан авлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Япон Улсын Цог жавхлант эзэн хаан Нарүхито, эрхэм дээд хатан Масако нар м

2025-07-09
Р.Сэддорж: Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт оруулж малчдад хатуурхсан заалтаа хасах хэрэгтэй

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддоржтой ярилцлаа.

2025-07-09
Н.Учрал: Зэсийн олборлолтоос эдийн засгийн өсөлт хүлээж байна

Н.Учрал: Зэсийн олборлолтоос эдийн засгийн өсөлт хүлээж байна

2025-07-08
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг албан ёсоор угтаж авлаа

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг албан ёсоор угтаж авлаа

2025-07-08