ЗМ: шинэ манлайлагч бүсгүйчүүдийг нэрлэж байна

2019-03-07
Нийтэлсэн: Админ
 1 мин
“Зууны мэдээ” сонин Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан нийгэм, соёл урлаг, спортын салбарт тодорч яваа шинэ манлайлагчдыг нэрлэж байна.  

МЭХ-ны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл

Монголын эмэгтэйчүүдийн холбоо (МЭХ)-ны чуулганаас сэтгүүлч Б.Оюунгэрэлийг тус холбооны ерөнхийлөгчөөр сонгосноос дөрвөн сарын хугацаа өнгөрлөө.  Гэсэн ч тэрээр энэ богинохон хугацаанд маш олон ажил амжуулж чадсан.  Энэхүү ажлыг авахаасаа өмнө тэрээр CHUHAL.mn сайтын ерөнхий захирал бөгөөд Монголын сонины холбооны гүйцэтгэх захирал, Мэдээллийн Сайтуудын Ассоциацийн тэргүүнээр ажиллаж байсан юм. МЭХ-ны шинэ ерөнхийлөгч Б.Оюунгэрэл Монголын эмэгтэйчүүдийн холбоог олон нийтэд нээлттэй байгууллага болгохоос гадна, эмэгтэйчүүдийн эсрэг гэмт хэрэг хүчирхийлэлтэй тэмцэх үйлсээр ажлаа эхлүүлсэн.  Монголын эмэгтэйчүүдийн холбооны  дүрмийн шинэчлэлийг  хийж,  нийгмийн бүхий л салбарт охид, эмэгтэйчүүдтэй тулж ажиллах тууштай зорилго тавьсан нь олон нийтийн дэмжлэгийг аваад байна.  

НИТХ-ын тэргүүлэгч Ц.Байгалмаа

НИТХ-ын тэргүүлэгч Ц.Байгалмааг улс төрийн хүрээхэн сайн мэднэ.  Эрх баригч намын боловсролтой, чадвартай , удирдагч эмэгтэйчүүдийн нэг.  Тэрээр 2016 онд НИТХ-д төлөөлөгчөөр сонгогдсон байдаг.  Одоо НИТХ-ын тэргүүлэгч, МАН-ын бүлгийн дэд даргаар ажиллаж байна. Саяхан болсон НИТХ-ын даргын сунгаанд тэр  эмэгтэйчүүдээ төлөөлөн нэрээ дэвшүүлсэн. Ц.Байгалмаа нь  2002 онд Япон Улсын Токиогийн Био-Технологийн их сургуульд инженерийн чиглэлээр докторын зэрэг хамгаалсан. Түүнээс хойш Япон Улсын Шизуокагийн Их сургуульд төр хувийн хэвшлийн хамтарсан инноваци хөгжүүлэлтийн дэд төслийн удирдагч, АНУ-ын Харвардын Их сургуулийн Анагаахын сургуульд судлаач багшаар ажиллаж байгаад эх орондоо ирж,  улс төрд хүч үзэх болсон юм.  Мөн хийж байсан үндсэн ажил, төслүүдийн хүрээнд олон улсын оюуны өмчийн долоон патент мөн Монгол Улсын нэг патентийн зохиогчийн эрх эзэмшдэг байна. Ц.Байгалмаа 2015 оноос “Эмэгтэй захирлуудын клуб” ОУ-ын ТББ-ын Монгол дахь салбарыг үүсгэн байгуулсан байдаг.  

Нийгмийн зүтгэлтэн Э.Цэцэгсайхан

Хан Хэнтий нутгаас Монгол Улсын хэмжээнд хүний эрх, эрх чөлөө, нийгмийн сайн сайхны төлөө хөдөлгөөн өрнүүлж ирсэн манлайлагч эмэгтэй бол “Охидын түүх” ТББ-ыг санаачлагч, тэргүүлэгч Энхбаярын Цэцэгсайхан юм. Тэрээр МУИС-ийг төгссөн. Ардчилсан залуучдуудын холбоонд Хүн амын хөгжил, хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлогын салбар хорооны даргаар ажиллаж байсан. 2004 оноос Хүний эрхийн чиглэлээр ажилласан. Өнгөрсөн хугацаанд “Охидын түүх” ТББ байгуулан эрх нь зөрчигдсөн, хүчирхийллийн гэмт хэргийн хохирогч болсон охид, бүсгүйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр олон талт үйл ажилллагаа явуулж ирсэн. Ярьдаг биш хийдэг, хэрэгжүүлдэг байхыг гол зорилгоо болгож тавьсан нь “Охидын түүх” ТББ-ын гол зорилго, Э.Цэцэгсайханы нийгмийнхээ сайн сайхны төлөө дэвшүүлсэн зорилт юм.  

Уран гулгагч Г.Марал-Эрдэнэ

ОХУ-ын Красноярск хотод болж буй дэлхийн оюутны Универсиад наадамд Монгол Улсаас анх удаа уран гулгалтын төрөлд Г.Марал-Эрдэнэ оролцож байна. Энэ нь Монголын спортын түүхэнд нэгэн амжилтын шинэ хуудсыг нээж байгаа юм. Өмнө нь манай улсаас уран гулгалтын төрлөөр тамирчин уралдаан тэмцээнд оролцсон түүх тун хомсхон. Г.Марал-Эрдэнийн хувьд Японд амьдардаг бөгөөд багш нь Японы алдартай тамирчин байсан Козука Сачико юм байна. Манай тамирчин бага ангид байхаасаа уран гулгалтаар хичээллэсэн бөгөөд олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцсоор иржээ. Красноярск хотод эхэлсэн дэлхийн оюутны Универсад наадам энэ сарын 12-ныг хүртэл үргэлжлэх юм. Энэ удаад манай улсаас цана, шорт-трейк, уран гулгалт, фристайл  болон цанын орон зай баримжаалах буюу оринтерин гэсэн таван төрөлд нийт 13 тамирчин өрсөлдөж байна.  

Чадварлаг жүжигчин Б.Одончимэг

Монголын тайз болон дэлгэцийн урлагт авьяас чадвараараа манлайлж буй энэ цагийн шилдэг уран бүтээлчийн нэг нь УДЭТ-ын жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Б.Одончимэг юм. Үзэгчид түүнийг “Аз жаргалын шок” киноны эршүүд бүсгүйн дүрээр нь анддаггүй билээ. Тэрээр Энэтхэгт болсон Олон улсын “Физикл” жүжгийн тэмцээнд нэрт соён гэгээрүүлэгч Д.Урианхайн “Цонхоор харсан хүн” жүжгээр тэргүүн байр эзэлсэн. Энэ амжилтаараа дэлхийн театрын урлагийн шинэ төрлийг монгол хөрсөнд буулгаж, түгээн дэлгэрүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулж байгаа юм. “Физикль” гэдэг нь үг ярианаас илүү жүжгийн утга санааг биеийн хөдөлгөөнөөр илэрхийлдэг онцлогтой төрөл юм. УДЭТ-д 11 жил ажиллаж буй хөдөлмөрч бүсгүй Б.Одончимэг өнгөрсөн онд “Би эндээс явахгүй” жүжгийн сувилагч бүсгүй Сэржмаагийн дүрээр үзэгчидтэй уулзсан. Харин дэлгэцийн бүтээлд сар шинийн дараахан нээлтээ хийсэн “Насан туршдаа” кинонд гол дүр бүтээжээ.  

Доктор багш Б.Хэрлэн

Удирдлагын академийн багш, доктор Б.Хэрлэн хүний хөгжлийн чиглэлд манлайлагчдын нэг юм. Тэрээр 1985- 1989 онд ОХУ-ын Иркутскийн Багшийн их сургууль, Сэтгэл судлалын бакалавр мэргэжил эзэмшсэн. 1995- 1997 онд ТЗУХИ, Бизнесийн удирдлагын магистр,  2003 онд ХБНГУ-д төрийн удирдлагаар магистрын зэрэг хамгаалжээ. 2002- 2003. Герман улс, Потсдамын Их Сургууль, Төрийн удирдлагын магистр, 2008- 2013. Герман улс, Потсдамын Их Сургууль, Улс төрийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан байна. Тэрээр удмаараа энэ салбарын тэргүүлэгчид.  Боловсролын салбарт олон жил багшлахдаа тэрээр “Монгол хүний үнэт зүйлс” сэдвийн хүрээнд томоохон судалгааны багт ажиллажээ. Энэ судалгаандаа түшиглэн “Монголын нийгэмд үнэт зүйлийн төөрөгдөл бий болсон талаар олон лекцийг залууст хүргэсэн. Мөн МАХН-аас санаачлан боловсруулсан Дээд хууль буюу Шинэ Үндсэн хуулийн төсөлд ажилласан байна.  

Залуу жүдоч Л.Сосорбарам

Монголын эмэгтэй жүдочдын дунд гавьяат тамирчин М.Бундмаа гэж ёстой яралзтал барилддаг, оролцсон тэмцээн бүрээсээ медальтай ирдэг тамирчин олон жил 52 кг-ын жинг авч явсан даа. Түүнийг барилдахаа больж дасгалжуулагчаар гадаадад ажиллах болсноос хойш 2-3 жил жинг нь залгамжлах бөхгүй байлаа. Гэтэл Баянхонгорын Эрдэнэцогт сумаас гаралтай, Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн нэгдүгээр дамжааны оюутан Л.Сосорбарам гэж тун барилдаанч гавьяатын шийрийг хатаах нэгэн гарч ирээд байна. Дунд сургуульд байхаасаа барилдаж эхэлсэн энэ охин одоо 18 настай, залуучуудын олимпийн дэд аварга юм. Тэгвэл энэ он гараад тун ч амжилттай явна. 52 кг-д улсын аваргаар шалгарсан. Дараа нь Германд “Их дуулга” ангиллын тэмцээнд багийнхнаасаа хамгийн өндөр амжилт үзүүлж мөнгөн медалийн эзэн болж жиндээ Японы бөхчүүдийн олон жилийн ноёрхлыг зогсоож чадсан төдийгүй “Их дуулга” ангиллын тэмцээнд хамгийн залуудаа алтан медалийн төлөө барилдсан анхны бөх хэмээн бичигдэв. Тэгвэл саяхан Чехийн Прага хотноо болсон жүдогийн нээлттэй тэмцээнд аваргалж алтан медаль хүртсэн байна.  

Бизнесийн түүчээ Б.Лакшми

Эдийн засагч Б.Лакшмийн судалгаа Монголын хөгжлийн энэ цагийн түүчээ болж байна. Тэрээр ХБНГУ-ын Дрезден хотын Эдийн засаг, техникийн дээд сургууль,  Берлин хотын Эдийн засаг, техникийн дээд сургуулийг тус тус дүүргэсэн. Хавтгайрсан халамжийн бодлого эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлж буйг судалгаандаа онцолдог. Түүнчлэн бизнесийг хөгжүүлэхийн тулд бүртгэлжүүлэх тогтолцоог бий болгох зайлшгүй шаардлагатай хэмээдэг. Мөн тэрээр эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа нь засаглалтай шууд холбоотой гэж хардагаа ярьж байсан юм. Өдгөө “Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв”-ийн захиралын албыг хашиж буй билээ.   Эх сурвалж: “Зууны мэдээ “сонин 2019.3.7 № 47, 48 (6014, 6015)
Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнээ өнөөдөр УИХ-д өргөн барьж батлуулна

Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнээ өнөөдөр УИХ-д өргөн барьж батлуулна

2025-06-13
ЕТГ-ын даргаар А.Үйлстөгөлдөрийг томилохоор болжээ

ЕТГ-ын даргаар А.Үйлстөгөлдөр ажиллана

2025-06-13
Г.Занданшатар Засгийн газрынхаа ирээдүйг гурван “тооцоолол”-оор зурна

Г.Занданшатар Засгийн газрынхаа ирээдүйг гурван “тооцоолол”-оор зурна

2025-06-13
Бан Ги Мун: Уур амьсгалын өөрчлөлт хэт хурдтай явагдаж байна, бидэнд хүлээх цаг байхгүй

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025–Уур амьсгалын өөрчлө

2025-06-13
34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатараас асуусан онцлох асуултууд

Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар Г.Занданшатарыг томилох процесс өчигдөр

2025-06-13
Хувьдаа 3000 вагонтой, төмөр замаа төрдөө бэлэглэчихсэн сайд салбараасаа юу хулгайлах вэ?

Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд концесс бэлэглээд л, хариуд нь сайд нь Ерөнхий

2025-06-12
Г.Занданшатар: Ярьдаг биш хийдэг, үнэнтэй нүүр тулдаг Ерөнхий сайд байна

Г.Занданшатар: Ярьдаг биш хийдэг, үнэнтэй нүүр тулдаг Ерөнхий сайд байна

2025-06-12
Н.Номтойбаяр: Таныг Ерөнхий сайд болбол Ерөнхийлөгч болон Л.Оюун-Эрдэнэ нарын зөрчил арилах уу?

Н.Номтойбаяр: Таныг Ерөнхий сайд болбол Ерөнхийлөгч болон Л.Оюун-Эрдэнэ нарын зөрчил арилах уу?

2025-06-12
О.Алтангэрэл: Хувь гишүүнийхээ хувьд Г.Занданшатарыг дэмжиж саналаа өгнө

О.Алтангэрэл: Хувь гишүүнийхээ хувьд Г.Занданшатарыг дэмжиж саналаа өгнө

2025-06-12
Л.Гантөмөр: Хяналт, бүтээмжийн менежерүүд чухал үүрэгтэй, халбал Ерөнхий сайдын арьсыг өвчинө

Л.Гантөмөр: Хяналт, бүтээмжийн менежерүүд чухал үүрэгтэй, халбал Ерөнхий сайдын арьсыг өвчинө

2025-06-12