Иргэнээ буцааж авахад давхар иргэншлийн хууль хэрэгтэй

2019-03-07
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ц.МЯГМАРБАЯР Баян-Өлгий аймгийн иргэн Өсерхаан “Манай улсад давхар иргэншилтэй байхыг хуулиар хязгаарласнаас болж казах иргэд хохирч байна. Гэр бүлийн маань таван хүн тавуулаа өөр өөр улсын иргэн. Бид бүгд Монголдоо төрж өссөн хэдий ч давхар иргэншилтэй байх боломжгүйгээс салангид амьдарч хүссэнээрээ бие биетэйгээ уулзах боломж  байдаггүй. Тухайбал, Монголын ч Казахстаны ч иргэн баймаар байна. Казахстаны иргэн болбол Монголын иргэншлэлээс заавал  татгалзах ёстой. Гэтэл бусад улс оронд давхар байгаад болж байна” хэмээн МАХН-аас боловсруулсан Шинэ дээд хуулийг бүх ард түмнээр хэлэлцүүлэх уулзалтыг Баян-Өлгий аймагт зохион байгуулах үеэр ярьж байсан юм. Давхар иргэншлийн тухай асуудал зөвхөн казах үндэстэнд хамаараагүй Монголын бүх иргэнд хамааралтай. 1995 онд баталсан хүчин төгөлдөр үйлчилж буй Харьяатын тухай хуулиар давхар иргэншилтэй байхыг Монгол Улс хүлээн зөвшөөрдөггүй. Гэсэн ч хуулийн нарийн зохицуулалт байхгүйгээс 16 мянган иргэн  давхар харьяалалтай, шаардлага гарвал манай улсаас гарах боломжтой гэсэн мэдээлллийг 2016 онд Ерөнхийлөгчийн тамгын газрын үйл ажиллагааны тайланд дурьджээ. Тэгвэл 2018 оны судалгаагаар төрийн тэргүүн Монгол Улсын иргэний харъяатаас гарах 543 иргэний хүсэлтийг шийдвэрлэж бусад хүсэлтийг судалж байгаа гэжээ. Улсынхаа иргэншлээс татгалзах хүсэлтэй иргэдийн тоо өдгөөгөөс таван жилийн өмнө 85 байсан бол одоо 4-5 дахин нэмэгдсэн. Цаашдаа энэ тоо өсөх хандлагатай. Гадаад хэргийн яамны Консулын газраас  гаргасан албан ёсны мэдээгээр манай улсын 144 мянган иргэн, хараар ажиллаж байгаа иргэдийг нэмбэл нийтдээ 200 орчим мянган иргэн гадаадад амьдарч буй. Энэ нь бараг 10 хүн тутмын нэг нь өөр оронд амьдрахыг илүүд үзэж байгааг харуулж байна. Тэгвэл Монголдоо үлдсэн 21-48 насныхны дунд судалгаа явуулахад тэдний 80 хувь нь гадаадад сурч амьдрах хүсэлтэй гэж хариулжээ. Хэрэв тэдэнд боломж олгоод виз нь гарчихвал бөөндөө нутгаа орхиод явахад бэлэн гэсэн үг. Нөгөөтэйгүүр иргэншлээсээ татгалзахыг хүссэн иргэн хагас мянгаар хэмжигдэх бол иргэншил нь хэвээрээ хэрнээ харь улсад ажиллаж, амьдарч буй иргэдийн тоо талийж өгчээ. Үндэсний статистикийн гаргасан мэдээгээр 2007 онд гадаадад зорчсон иргэдийн тоо 1000 хүрэхгүй үгүйтэй байсан бол 2017 оны байдлаар 2.4 сая болж өсчээ. Зорчигчдын дийлэнх хэсгийг Монголдоо эрүүл мэндийн үйлчилгээ авах боломжгүй өвчин нь  эмчлэгдэхгүй болсон иргэд эзэлж байна. Хамгийн аймшигтай нь гадаадын иргэншилтэй  болчихвол эмчилгээний зардал хямд болно гэдгээр иргэншлээ солиулж байгаа нь эмэгнэлтэй. Амьд үлдэхийн тулд өнөөдөр эх орноосоо татгалзах эрсдэлд хүргэж буй. Гэтэл хүн ам ихтэй Хятад улс гэхэд давхар иргэншилтэй байх хуультай. 2016 онд давхар иргэншилтэй байх хуулийн төслийг тухайн үеийн ерөнхийлөгч санаачлан оруулж ирж байсан ч амьдралд хэрэгжээгүй. Гадаадад явах хүсэлтэй гэж хариулсан 80 хувийн ихэнх нь “Монголд хөдөлмөрийн үнэлэмж муу” гэсэн байна. Авдаг цалин нь амьдралд нь хүрэлцдэхүйц биш нийтлэг зовлон эндээс харагдаж байна. Энэ бүгдээс Монголын хүн амын стратегийн асуудал хөндөгдөнө. Түүнчлэн АНУ-д төрсөн Монгол Улсын уугуул иргэдийн үр хүүхэд Монгол Улсаас давхар иргэншилтэй болох хүсэлттэй байдаг ч энэ нь мөн л өнөөдрийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар хязгаарлагдана. Үндсэн хуулийг өөрчлөх тухай яригдаж байгаа энэ цагт давхар иргэншилтэй байх тухай асуудлыг Харьяатын тухай хуульдаа нэмж оруулах шаардлага үүсч буй.  Тэгвэл МАХН-аас боловсруулсан Шинэ дээд хуулийн төслийн Нэгдүгээр  бүлгийн гуравдугаар зүйлийн 1.3.3-т “БНМУ-ын уугуул иргэн буюу гурван үеэрээ БНМУ-ын иргэн байгаагаас бусад хүн иргэний давхар харъяалалтай байж үл болно” 1.3.5-д “БНМУ-ын иргэн сайн дураар өөрийн иргэний харъяалалаас татгалзаагүй бол өөр хэн ч ямар ч үндэслэл шалтгаанаар түүнийг БНМУ-ын иргэнээс хасч үл болно” хэмээн тусгажээ. Өөрөөр хэлбэл, Монгол улсын  уугуул иргэн болон түүний үр хүүхэд давхар иргэншилтэй байж болно. Харин  уугуул иргэн биш бол давхар иргэншилгүй гэсэн  үг юм. Энэ тухай МАХН-ын гүйцэтгэх товчооны гишүүн, хуульч Э.Эрдэнэжамъян тайлбарлаж байгаа юм. Энэхүү хуулийн гол агуулга нь дээрх тохиолдолд Монгол Улс иргэнээ алддаг байсан бол эргүүлж авдаг зэрэг ач холбогдолтой хэмээн МАХН-ын дарга Н.Энхбаяр Баян-Өлгий аймгийн иргэд болон явсан аймаг бүртээ тайлбарлаж байсан юм. Эх сурвалж: “Зууны мэдээ “сонин 2019.3.7 № 47, 48 (6014, 6015)
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

4 цаг 24 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

4 цаг 42 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

7 цаг 50 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

13 цаг 8 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

13 цаг 21 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06