“Хаан” бүтээлээр “Баян намсрай” бурхны хөрөг шалгарлаа

2019-03-07
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.ТУЯАЦЭЦЭГ Монголын уран хатгамалчдын сор бүтээлийн шилдэг “Хаан, Хатан” бүтээлийг шалгаруулах ёслолын үйл ажиллагаа Богд хааны ордон музейд боллоо. Энэ жилийн “Гайхамшигт өв соёл-Монгол уран хатгамал” үзэсгэлэнд торгон зураг, зээгт наамлын бүтээл түлхүү тавигдсан байв. Үзэсгэлэнг сонирхохоор ирсэн хүмүүс бүтээлүүдийн оёдол, шаглааг ихэд сонирхож байсан юм. Нээлтийн үеэр  “Мандчирын наран” төрийн бус байгууллагын тэргүүн Б.Бурмаа “Манай байгууллага уран хатгамал, үйл урлах, ухааныг олон талаас нь  судалж, үнэ цэнийг нь таниулж хөгжүүлэх зорилгоор тус үзэсгэлэнг гурав дахь жилдээ Богд хааны ордон музейтэй хамтран зохион байгуулж байна. Өнөөдөр бидний хувьд сэтгэл догдлуулсан “Хаан, Хатан” бүтээлээ тодруулах сайхан мөч ирж байна” гэсэн юм.  Үзэсгэлэнд нийт 20 гаруй уран хатгамалчийн 100 гаруй бүтээл ирснээс “Хаан” бүтээлээр Төв аймгийн Баян-Өнжүүл сумын уугуул, уран хатгамалч Г.Энхмаагийн “Баян намсрай”, “Тумбааш” бүтээл шалгарлаа. Тэрээр “Дөнгөж зүүнээс гарсан шинэ бүтээлээрээ шилдгээр шалгарсанд баяртай байна. Миний хувьд Баян намсрай бүтээлээ хоёр сарын турш хийсэн. Дөнгөж дуусгаад энэхүү үзэсгэлэнд залсан юм. Бүтээлээ зээгт наамлаар дагнаж, 80 гаруй өнгийг торго ашигласан” гэв.  Үнэхээр бүтээлээ сайнаар дүгнүүлэнэ гэдэг уран бүтээлч хүний хамгийн сайхан мөч байдаг. Бусад уран хатгамалчид Г.Энхмаагийн бүтээлийг уламжлалаа уг хэвээр нь хадгалж, зураг дүрслэл, өнгө бэлгэдлийг нь төгс зохиомжилж, шүтээний гоёл, чимэглэлийг мөнгөөр урлаж, алтаар шарж бүтээсэн нь гайхалтай гэж магтаж байсан юм. Харин “Хатан” бүтээлээр хөдрөг урлаач Э.Цэцгээгийн “Монгол хөдрөг” цуврал бүтээл шалгарсан юм. Өнөө цагт зүүмэл даавуун урлал хэмээн нэрлэж буй хөдрөг нь монголчуудын өв бүтээл ажээ. Э.Цэцгээ “Миний хувьд даавуун урлалаар түлхүү урладаг. Эдгээр бүтээлээ дэлхий нийтэд сурталчилан таниулах зорилготой. Энэхүү нэр хүндтэй шагналыг хүртсэндээ үнэхээр баяртай байна. Цаашид илүү их зүйл хийж бүтээх том урам авлаа” гэсэн юм. Энэ удаагийн үзэсгэлэнг уран хатгамалчид болон өвлөн тээгчдийн ур чадвар, идэвхи зүтгэлийг нэмэгдүүлэх зорилгоор Богд хааны ордон музейд хадгалагдаж буй эртний хааны үнэт өв болох бүтээлүүдтэй харьцуулж гаргасан нь өв соёлоосоо суралцах, цаашлаад хойч үедээ өвлүүлэн үлдээх гурван үеийн хэлхээг холбож өгсөн тухай ирсэн зочид онцолж байлаа. Энэ үеэр уран хатгамалчид шилдгээ шалгарулахаас гадна дараа жилийн зорилго, төлөвлөгөөгөө ярьдаг уламжлалтай юм байна. Тэд 2019 онд уран хатгамал, үйл урлах монгол ухааныг олон талаас нь судалж, багш шавийн барилдлагыг дэлгэрүүлж, эрт цагаас эдүгээ хүртэл монголчуудын бүтээсэн гайхамшигт өв, соёлыг дэлхий нийтэд сурталчилах зорилго тавьж байгаа юм байна. Монголын уран хатгамал нь XIX зууны сүүл, XX зууны эхэн үед урлагийн бүтээлийн хэмжээнд хөгжсөн нь Богд хаан, Дондогдулам хатантай салшгүй холбоотой ажээ. Эртний Сангай аймгийн урчуудын зээгт наамал, торгон зураг, уран хатгамал бүхий хосгүй үнэт бүтээлүүд нь өдгөө Богд хааны ордон музей, Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд хадгалагдаж байгаа юм. Эх сурвалж: www.polit.mn
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

4 цаг 23 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

4 цаг 41 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

7 цаг 48 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

13 цаг 7 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

13 цаг 20 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06