АТГ-ын үйлдлийг тагнуулынхнаар шалгуулна гэв

2014-08-07
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ЭНХ

Төрийн тусгай хамгаалалтын газраас Ерөнхий сайд Н.Алтанхуягийг өнгөрсөн сарын 31-нд Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албыг зорих үеэр болсон зарим үйл явдлын талаар өчигдөр мэдэгдэл хийв. Тэд Засгийн газрын тэргүүн өөрийн ахлах зөвлөх Л.Гансүхтэй уулзахаар очсон үйлдлийг АТГ-ынхан бичлэг хийн олон нийтэд мэдээлснийг буруушааж, хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн болохыг онцоллоо. Тухайлбал, Засгийн газрын тухай хуулийн 25.2.1-д зааснаар Монгол Улсын Ерөнхий сайдын бие, нэр төр, уналга, зориулалтын орон сууц халдашгүй дархан байна, Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн 9.2.1-д нэгдүгээр зэрэглэлийн төрийн тусгай хамгаалалтад Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга болон гадаадын орны төр, засгийн тэргүүлэгчид хамаарна. Мөн Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийн 1.12-т  төрийн тусгай хамгаалалтад байх албан тушаалтан, иргэн болон хурал чуулган, арга хэмжээ тээврийн хэрэгсэл зэрэг бусад зүйлийн байнгын болон цаг үеийн хамгаалалт нь төрийн нууцад хамаарна гэсэн заалтуудыг зөрчсөн гэдгийг Төрийн тусгай хамгаалалтын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын тасгийн дарга, хошууч Ж.Гантөмөр хэллээ. АТГ-ын алба хаагчдын үйлдэл ингээд зогсохгүй Эрүүгийн хуулийн 87 дугаар зүйлд зааснаар төрийн нууцыг задруулсан гэмт хэргийн шинжтэй хэмээн ТЕГ-т хандахаар болжээ.

 

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

2 цаг 40 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

2 цаг 52 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

2 цаг 58 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин