Салхитын тусгай ажиллагаа “Эрдэнэт” дээр ингэж үргэлжлэв

2019-03-06
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.БАТСАЙХАН Эрүүгийн цагдаагийн газраас өчигдөр тусгай ажиллагаа явуулж,  Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг,  гүйцэтгэх захирал О.Орхон нарыг баривчлан саатууллаа.  Мөн   “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин , “Монголын зэс” корпорацийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар нарыг  дуудаж, байцаалт авсан юм.    Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт орших “Энхжин” хотхонд гүйцэтгэх ажиллагааг явуулж, Д.Эрдэнэбилэгийг саатуулсан бол О.Орхоныг ажлын байран дээрээс нь баривчилсан юм.  Гүйцэтгэх ажиллагаатай холбоотой мэдээллүүдийг тоймлон хүргэж байна.  

Тусгай ажиллагаа...

“Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин өнгөрсөн долоо хоногт хэвлэлийнхэнд мэдээлэл хийсэн.   Энэ үеэр “”Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотой асуудлаар ташаа мэдээлэл тараасан ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг шүүхэд өгснөө мэдэгдсэн байдаг.  Тэгвэл өнгөрсөн даваа гаригт  “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг  төрийн мөнгөөр авсан байж болзошгүй, санхүүгийн эх үүсвэрийг босгосоне схемыг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ олонд дэлгэж тайлбарласан. Мөн “Пүрэвтүвшин миний дүү болгоомжтой байгаарай, хуулийнхан очно шүү” гэх мэтээр болгоомжлуулж байлаа. Тэгвэл ердөө нэг хоногийн дараа хуулийнхан очиж таарав.  Салхитын тусгай ажиллагаа “Эрдэнэт” дээр өчигдөр ийнхүү  үргэлжилсэн юм. Одоогийн УИХ-ын дарга Г.Занданшатар ЗГХЭГ-ын дарга байхдаа 2019 он гарахын өмнөхөн Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутаг дахь Салхитын мөнгөний ордыг дайлаар мордож очоод “эзэлж” байв. Яг энэ төрлийн тусгай ажиллагааг өчигдөр Л.Оюун-Эрдэнэ “удирдсан” юм.  

Ц.Пүрэвтүвшин: Намайг хүчээр авчирлаа

  “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшинг  “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг ОХУ-аас худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулсан үндэслэлээр өчигдөр хамгийн түрүүнд байцаасан юм.  Түүний  цагдаагийн албан дээр байцаагдаж байх үед О.Орхон, Д.Эрдэнэбилэг нарыг баривчлах ажиллагаа явагдаж байв.  Ц.Пүрэвтүвшин “Мөрдөн байцаагчийн зөвшөөрөлгүй яриа өгөх боломжгүй. Намайг өнөөдөр үүрээр энд хүчээр авч ирлээ. Өчигдрийн нэвтрүүлэгтэй холбоотойгоор байцаалт авч байна гэж ойлгож байна” гэх тайлбараас өөр зүйл хэлсэнгүй.  Харин ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү “Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудлаар О.Орхон, Д. Эрдэнэбилэг, Ц.Пүрэвтүвшин нарыг шалгаж байгаа. Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. АТГ, ЦЕГ-аас хамтарсан ажлын хэсэг хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгалтын ажиллагаа явуулж байна” гэлээ.  

М.Мөнхбаатар: Манай компани төрөөс мөнгө аваагүй

  “Монголын зэс” корпорацийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар ЦЕГ дээр ирж тайлбар мэдээлэл өглөө.  Тэрээр “Манай компанийн зүгээс ямар нэгэн мөнгө төрөөс аваагүй. Монголбанк, Хөгжлийн банкны албан бичигт байгаа. Намайг ирж мэдүүлэг өг гэсэн. Тэрний дагуу мэдүүлэг өгөхөөр ирж байна. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ биднийг төрөөс мөнгө авсан хэргээр шалгаад байгаа шүү дээ. Би хувьдаа дөрвөөс таван удаа цагдаагийн газар ирсэн. Бид бүхэн санхүүгийн мэдээллээ төрийн байгууллагад гаргаж өгсөн. Манай компанийн авсан зээлийн гэрээ олон нийтийн сайтад байгаа. Энд төр хувийн компани руу дайрч байгаа процесс гэж харж байна. Манай компани Худалдаа хөгжлийн компанитай зөвхөн зээлийн харилцаатай” гэсэн юм.  Нууцаас гаргасан материалын тухайд хоёр жилийн өмнө ил гарсан зүйл.  Л.Оюун-Эрдэнэ сайд хоёр жилийн өмнөх явдлыг яагаад дахин гаргаж ирээд байна. Нөгөө талд нь 51 хувийн асуудал яригдаад мөнгөө төлөөд явж байгаа шүү дээ. Эх баригч нам одоо болох гэж буй Эрдэнэтийн шүүх хурлыг намжаахын тулд ийм ажиллагаа хийж байна” гэсэн тайлбар өглөө. Ийнхүү өчигдөр “Эрдэнэт” үйлдвэрийн асуудалтай холбоотойгоор баригдсан эрхмүүдийг 4-5 цаг байцааж, гэр албан өрөөнд нь нэгжлэг шалгалт хийлээ.  О.Орхон, Д.Эрдэнэбилэг, Ц.Пүрэвтүвшин нарыг үргэлжлүүлэн саатуулах эсэх нь  дугаар шилжих мөчид  тодорхойгүй байв.  Эх сурвалжийн мэдээлснээр Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг үргэлжлүүлэн 48 цаг саатуулан шалгана гэсэн мэдээллийг өгөөд байв. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.3.6 № 46 (6013)
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

4 цаг 26 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

4 цаг 44 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

7 цаг 51 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

13 цаг 10 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

13 цаг 23 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06