Химийн аж үйлдвэрийн талаар доктор Б.Авидын хэлсэн онцлох 10 эшлэл

2019-03-06
Нийтэлсэн: Админ
 1 мин
“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, МонголУлсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж, тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Манай сонины 2019 оны гуравдугаар сарын 4-ний өдрийн дугаарын зочин ШУА-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, химийн шинжлэх ухааны доктор, академич Б.Авидын хэлсэн онцлох 10 эшлэлийг хүргэж байна.

Монгол Улс маш их хэмжээгээр байдаг хүрэн нүүрсэндээ суурилсан химийн аж үйлдвэрийг хөгжүүлж байж л урагшилна, дагаад маш их боломжууд гарч ирнэ.


XXI зуунд мэдлэгт суурилсан эдийн засаг бүхий улс орон хөгжлөөрөө тэргүүлж байна. Мэдлэгт суурилсан эдийн засаг гэдгийг тухайн орны үйлдвэрлэлийн түвшингээр тодорхойлно. Түүн дотор экспортын бүтээгдэхүүнд мэдлэг хир шингэсэн бэ гэдэг хэмжээгээр дүгнэдэг.


Бидний хувьд ухаалаг гар утас үйлдвэрлээд Америк, Солонгостой өрсөлдөж одоохондоо чадахгүй.. Манай улс сэргээгддэг болон сэргээгддэггүй ашигт малтмал, түүхий эдээр маш баян. Тиймээс энэхүү баялгийг өндөр технологийн аргаар боловсруулснаар гарч ирэх юм.


Хэдийгээр химийн бодис хортой, байгаль орчинд сөрөг нөлөөтэй гэдэг ч химигүйгээр амьдрал явахгүй. Тэгэхээр байгаль орчинд ээлтэй орчин үеийн үйлдвэрүүдийг байгуулах хэрэгтэй. Үүний тулд суурь болгож химийн аж үйлдвэртэй болмоор байгаа юм.


Манай оронд нефтийн нөөц тийм их биш. Харьцангуй бага. Химийн аж үйлдвэрийн нөөц болж чадахгүй. Түүний оронд нүүрс нь илүү боломжтой.


Монгол Улсад химийн аж үйлдвэр хөгжих зориулалтаар асар их хүрэн нүүрс байдаг гэдэг гэж ахмад эрдэмтэд ярьдаг.


Нүүрсийг хийжүүлээд нийлэг хий гаргаж авна. Нийлэг хий гаргаж авбал их олон янзаар ашиглаж болно. Нийлэг хийгээр нефтиэс гаргаж авснаас хамаагүй цэвэрхэн түлш, шатахуун үйлдвэрлэж болно.  Төрөл бүрийн химийн бодис гаргаж “Оюутолгой”, “Эрдэнэт” гэх мэт томоохон үйлдвэрүүддээ ашиглаж болно.


Суурь үйлдвэр буюу химийн үйлдвэрээ байгуулчихвал цаашлаад олон салбарт ашиглаж болно. Дээр хэлсэнчлэн төмрийн хүдэр, зэс, нүүрсэндээ суурилсан хэдхэн сайн үйлдвэр барьчихвал Монгол Улсын хөгжилд боломж байна.


Нүүрсийг боловсруулах асуудал олон жил яригдсан. Мэдээж маш том төсөл, том ажил болно. Гэхдээ зоригтойгоор хийх хэрэгтэй. Хөрөнгө оруулалт их шаардана гээд суугаад байвал өөр гарц бүр байхгүй харагдаад байна.


Манай хөрш гүрнүүд Монгол Улсад химийн аж үйлдвэр хөгжөөсэй гэж бодохгүй л байх. Химийн аж үйлдвэр нь хөгжсөн улс бие даасан, хүчирхэг болно л доо.

Эх сурвалж: www.polit.mn

ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

4 цаг 25 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

4 цаг 43 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

7 цаг 51 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

13 цаг 9 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

13 цаг 22 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06