Э.Энхриймаа: Олон хүнд инээд, амьдрал бэлэглэнэ

2019-03-05
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ГАНТУЛГА “Утасны анд” энэ удаад “Miss World-2018” тэмцээнд амжилттай оролцсон Э.Энхриймаатай холбогдлоо. Тэрээр “Сүрьеэгүй Монгол” аян эхлүүлсэн бөгөөд БНХАУ-ын Элчин сайдын яамнаас түүний төслийг дэмжиж 100 мянган юанийг хандивласан юм.  -Сайн байна уу. Танд энэ өдрийн мэндийг хүргэе? -Баярлалаа. Өнөөдөр их сайхан өдөр байна. “Зууны мэдээ” сонины нийт уншигчиддаа энэ өдрийн мэндийг дэвшүүлье. -Та “Дэлхийн мисс”-ийн тэмцээнд амжилттай оролцоод ирсэн. “Сүрьеэгүй Монгол” төсөл шилдэгт багтсан бил үү? -Тэмцээнд оролцохдоо хүмүүнлэгийн сэдвээ их бодож, судалсан. Монголд гадуур явж буй гурван хүн тутмын нэг нь сүрьеэгийн нян тээгч байна. Нэг ёсондоо манай улс энэ өвчлөлийг дарах тууштай ажлыг өрнүүлэх болсныг энэ тоо баримт харуулж байсан. Тиймээс ажил хэрэг болгож, нэг хүнд ч болтугай өвчнөө давж гарах урам хайрлаж, туслахсан гэж хүссэн юм. -Өнөөдөр та төслийнхөө үр шимийг хүртэж байна. БНХАУ-ын Элчин сайдын яамнаас 100 мянган юанийг хандивлалаа? -Үнэхээр баяртай байна. Энэ хандиваар олон хүнд инээд, амьдрал бэлэглэнэ. Би “Сүрьеэгүй Монгол” төслийг санаачилж, өнгөрсөн оны аравдугаар сараас эхлэн “Энхрий эрдэнэ” санг байгуулсан юм. Энэ хугацаанд сайн дурын ажил тасралтгүй хийсэн. -Яагаад заавал БНХАУ-ын тэргүүн хатагтайд захидал бичсэн юм бэ? -БНХАУ-ын тэргүүн хатагтай Пэн Лиюань бол дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Сүрьеэгийн сайн санааны элч юм. Олон төсөл, сайн үйлсийн аянг амжилттай зохион байгуулсан их мундаг эмэгтэй. Тиймээс миний хэрэгжүүлж буй төслийг хамгийн сайн ойлгох хүн гэж бодсон. Захидалдаа төсөл амжилттай хэрэгжүүлсэн туршлагаасаа хуваалцахыг хүссэн юм. -Мисс гэхээр бид гадаад үзэмжийг л ярьдаг.  Харин бүсгүй хүний дотоод гоо сайхан нь хүнийг хайрлах ухаан, өр нинжин сэтгэлд л оршдог бололтой? -Бүсгүй хүн гаднаасаа, дотроосоо ч гэрэлтсэн байгаасай гэж би хүсдэг. Мөн бусдыг хайрлах, тэдний төлөө гараа сунгах сэтгэлийн хүчтэй байвал сайхан. Сүрьеэ өвчний талаарх судалгаа миний сэтгэлийг их эмзэглүүлсэн. Өвчтөнүүдийн 80 хувийг 18-35 насны залуучууд эзэлж байгаа нь харамсалтай. -Таны дараагийн зорилго, алхам юу вэ? -“Сүрьеэгүй Монгол” төслөөрөө олон хүнд итгэл найдвар төрүүлж, туслах нь миний эрхэм зорилго. Одоогоор төслөө хотын хэмжээнд хэрэгжүүлж байгаа. Цаашлаад орон нутгийн иргэдэд хүрэх эхний алхмуудаа төлөвлөж байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.3.5 № 45 (6012)
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

4 цаг 22 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

4 цаг 41 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

7 цаг 48 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

13 цаг 7 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

13 цаг 20 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06