"Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдан авсан санхүүгийн схемийг танилцууллаа

2019-03-04
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар "Эрдэнэт"-ийн 49 хувийн хувьцаа худалдан авахад зарцуулсан 400. 270 000 ам.долларын эх үүсвэрийг бүрдүүлсэн схемийг танилцууллаа. Тэд худалдан авсан үнийн дүнгийн 72.4 хувь нь төрөөс 27.6 хувь нь Худалдаа хөгжлийн банкнаас гаргасан байж магадгүй гэлээ. Мөн  49 хувийн талд гурван удаагийн шүүхийг шийдвэр гаргасан шүүгчийн аавынх нь компани руу 70 сая ам.долларын гүйлгээ хийгдсэн гэв.  Тиймээс шүүгчийн асуудлаар АТГ, Шүүхийн ерөнхий зөвлөлд хандахаар болсон гэв. Уг системийг нотлохоор Цагдаагийн ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар хандахад энэ хэргийг хоёр удаа түдгэлзүүлсэн хэмээн ярилаа. Мөн ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ "Монголын төр нэг компанид давуу эрх олгосон уу гэдгийг тогтоосны дараа хэлэлцээрийн ширээнд сууна" гэдгээ мэдэгдсэн юм. Х Мэдээллийн үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Надад тухайн үеийн Засгийн газрын хуралдааны протокол  байна. Энд улсын мөнгөөр улсын үйлдвэрийг хэрхэн худалдан авах загварыг энэ хүмүүс гаргасан. Засгийн газрын хуралдааны тэмдэглэлд Монголын өмч хөрөнгийг луйвардсан тухай маш тодорхой бичсэн байна. “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-ийн 49 хувийг яаж улсын мөнгөөр худалдан авах уу, давуу эрхээсээ татгалзаж Худалдаа хөгжлийн банкинд өгөх үү гэдэг хуралдаанд Ч.Сайханбилэг, Д.Эрдэнэбат оролцсон. Харин С.Эрдэнэ ийм асуудалд бүр бүлх залгисан юм шиг суусан байна. М.Энхсайхан харин хаа очиж 49 хувийг худалдаж аваад цааш нь зарах гэж байгаа юм биш биз гэж хэлсэн байна лээ. Г.Баярсайхан 49 хувийн талыг Монголын ард түмэн Засгийн газар авч болдоггүй юм уу гэж бас хэлсэн байна лээ” хэмээв. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ирэх 14 хоногт энэ асуудал эцэслэж, үнэн зөв эсэхийг нь эцэслэх бөгөөд үүний дараа бондуудын асуудлыг ч ярих болно гэдгээ хэлэв. Бондын асуудал дээр хэлмэгдсэн аж ахуйн нэгжүүд байвал төр уучлалт гуйгаад цааш явах нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлсэн юм. Эх сурвалж:www.polit.mn  
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

4 цаг 44 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

5 цаг 3 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

8 цаг 10 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

13 цаг 29 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

13 цаг 42 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2026-11-09
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

2026-11-09
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06