Нэргүй иргэний захидал

2019-03-04
Нийтэлсэн: Админ
 1 мин
Агаарын бохирдлоос болоод алтан дэлхийд хүн болон төрж чадаагүй мянга мянган нялхсын өмнөөс таньд хандан өршөөл эрэх минь . Сүүлийн жилүүдэд миний нэгэн адил нярай хуүхдүүд хэвлийдээ амьгүй болж зулбалт эрс ихэсч байгааг юуны өмнө та анхааралдаа аваарай. Хорвоо ертөнц дээр хүний амь тэр тусмаа нялхсын амь нас та нарын хариуцлагагүйгээс егүүтэж байгааг ярих олон олон гэрчүүд байгааг та  сонсоно биз дээ. Агаарын бохирдлоос үүдэн нярайн цусны улаан бөөм хүчилтөрөгчийн хангамж муу учир  бидний тархинд очих хүчилтөрөгч багасдаг гэнэ. Ингээд бидний хүссэн хүсээгүй хэвлийн дотор байхад минь тархины даралт ихсэх өвчний суурь нь тавигдчихдаг юм байна. Өнөөдөр Улаанбаатарт төрж байгаа бидний үеийнхэн бараг 100% тархины даралттай төрдгийг эрхбиш та мэддэг байх гэж найдна. Агаарын бохирдолтой энэ үед миний чацуутнууд хэвлийд байхдаа л хүчилтөрөгчийн дутмагшилтай болдог учраас толгой маань занхайдаг юм байна. Ийм занхгар толгойтнууд ээжүүдийнхээ төрөлтийг хүндрүүлдэг, толгой гадагшлахгүй удахаараа бид дахиад хүчилтөрөгчийн дутагдалд ордог гэнэ. Ингээд бидний тархинд хоёр дахин илүү шингэн хурж, тархины даралттай болдог юм байна. Агаарын бохирдлоос болоод бидний эхчүүдийн бие организм маш ихээр хордож байна. Утаанаас үүдсэн маш жижиг хэмжээний тоосонцрууд /РМ 2.5/ тэдний судасны нарийсал үүсгэдэг учир судасны хатуурал өвчинд нэрвэгдэх болсон байна. Хамгийн аймшигтай нь агаарын бохирдлоос үүдэн нярай бидний цус бохирдож зүрхний цорго цоорсон байдаг учраас хорт бодисууд цусанд минь шууд ордог ажээ. Азтай төрсөн ч бидний үеийхний дотор зүрхний цорго нь цоорхой, тагнай нь сэтэрхий хүүхдүүд өдрөөс өдөрт нэмэгдэх боллоо. Агаарын бохирдлоос үүдсэн зүрх судасны өвчлөл ихэсч, жилд дунджаар 5000 гаруй хүний зүрх хаагдаж, амь насаа алдаж байгааг та анхааралдаа аваарай. Энэ хотод өдөр бүр мэндлэх хэдэн зуун үрсийн амь амьдралыг дэнслэх их үүрэг таньд өнөөдөр ногджээ. Таны үр ач нарыг бурхан тэнгэр ивээх болтугай. Хорвоод мэндэлж чадалгүй буцсан үрсийг төлөөлөн хотын иргэн Ш.Пүрэвсүрэн мутарлав. 2018-2-28
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

4 цаг 45 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

5 цаг 4 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

8 цаг 11 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

13 цаг 30 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

13 цаг 43 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2026-11-09
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

2026-11-09
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06