Ч.Жаргалбаатар: Нэр бүхий хүмүүсийг эрүүгийн хэрэг үүсгэн яллагчаар татах тогтоол үйлдээд АТГ-т ирүүлсэн

2019-03-01
Нийтэлсэн: Админ
 1 мин
Н.ДАЯН Хорих 461 дүгээр ангид амиа алдсан өмгөөлөгч эмэгтэйн асуудлаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахлах комиссар Ч.Жаргалбаатар 16:00 цагт мэдээлэл хийлээ. Тэрээр “Хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны хүчийг сулруулах, бодит байдлаас ташаа мэдээллүүд гарч байна. 2018 оны хоёрдугаар сарын 21-ний 12:00 цагт бид прокурорын дуудах хуудсаар Л.Бямбааг дуудаж ирүүлсэн. Тодорхой цаг хугацаанд гэрчийн мэдүүлэг аваад, мэдүүлэг авах болон тухайн цаг хугацаанд явагдаж байсан мөрдөн шалгах ажиллагаатай холбоотойгоор зайлшгүй зарим газар, обьектуудад нэгжлэг хийх шаардлага гарсан. Ингээд Нийслэлийн прокурорын газарт танилцуулснаар талийгаачийн ажлын байр, зуслангийн байр, амьдарч буй гэрт нь 14:00-21:00 цагийн хооронд нэгжлэг хийсэн. Нэгжлэгийн явцад хэрэгт ач холбогдол бүхий баримтууд хураагдаж, баримтуудад үндэслэн тухайн хүнийг эрүүгийн хэрэгт сэжиглэн шалгах, шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлах үндэслэлүүд тогтоогдсон юм. Ингэснээр тухай шөнийнхөө 23:58 цагт сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах тогтоол үйлдэж, Прокурорт хянуулсан. Прокурор хэргийн материалтай танилцан 00:40 цагт баривчлах завшөөрөл олгосны дараа сэжигтнийг Цагдан хорих 461-р ангид хүргэсэн юм. Баривчлах ажиллагаа явагдсаны үндсэн дээр тухайн хэрэгт 4-5 хүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгах үндэслэл тогтоогдсоныг Прокурорт танилцуулсан. Прокуророос нотлох баримтууд хангалттай цугларсан байна гэж үзээд хэрэгт тухайн нэр бүхий хүмүүсийг эрүүгийн хэрэг үүсгэн яллагчаар татах тогтоол үйлдээд АТГ-т ирүүлсэн. Тухайн хэрэг үүсгэсэн 24 цагийн дотор мөрдөн шалгах ажиллагааг бүрэн хийж, хуулийн дагуу ямар нэг үйл явц, зөрчилгүйгээр явагдаж шүүхэд хүргүүлсэн. Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулиар 48 цагийн хугацаа дууссан учир сэжигтнийг суллахаар очиход нас барсан байдалтай олсон гэсэн мэдээлэл бидэнд өгсөн ийм л бодит үйл явдал байгаа юм. Бусад нотлох баримтуудын талаар та бүхэнд тайлбарлах эрх надад байхгүй. Энд ямар нэгэн хууль зөрчсөн асуудал байхгүй. Ц.Баасандорж өмгөөлөгч  энэ хэргийн талаар ямар зорилготой мэдээлэл хийснийг би мэдэхгүй байна. Өөрөө энэ хэрэгт өмгөөлөгчөөр оролцох мэдэгдлээ өнөөдрийг хүртэл өгөөгүй. Энэ хэрэгт байгаа баримт материалыг мэдэж байгаа юм шиг мэдээлэл хийж байгаад нь хуульч хүний хувьд харамсаж байна. Нэгжлэг, үзлэг хийх үйл ажиллагаанд ар гэрийнхнийг нь оролцуулаагүй, ар гэрт нь мэдэгдээгүй гэдэг асуудлыг ярьж байгаа. Нэгжлэг хийх ажиллагаанд тухайн хамт ажилладаг хүн, гэр бүлийн хүнийг нь оролцуулсан. Энэ хүмүүсийн нэрийг дурдах боломжгүй. Нэгжлэгийн ажиллагаанд давхар бичлэг хийсэн учраас буруу зөрүү ойлгох зүйл байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлж байна” гэсэн юм. -Талийгаачийн хүү ээжтэй нь уулзуулаагүй гэж мэдэгдсэн. Яагаад гэрийнхэнтэй нь уулзуулаагүй юм бэ -С.Төмөрбатын хувьд 17:34 цагт уулзаад явсан. Ар гэрийнхэн нь ирж, хувцсыг нь солиод явсан. Хувцсаа солиход нь ар гэрийнхэн нь ирсэн бичлэг манай байгууллагад байгаа гэсэн мэдээллийг өгсөн юм. Дээрх үйл явдалтай холбогдуулан Нийслэлийн прокурорын газраас тодруулахаар очсон боловч мэдээлэл өгөх хүн нь өрөөндөө байхгүй байлаа. Эх сурвалж www.polit.mn
Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

13 мин
COP17 нь зөвхөн төрийн сайд нарын хурал биш...

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 өнөөдөр Монг

6 цаг 53 мин
Орхон аймагт “өөр хууль” үйлчилж, орон сууц захиалсан хохирогчид нэмэгдэхээр болжээ

Уг нь Монгол Улс Америк шиг муж бүр нь бие даасан хуультай холбооны улс биш юм. Америк холбооны улс уч

7 цаг 8 мин
Хархорум бол ХХI зуунд илгээсэн уриалга мөн

Энэ онд Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Өгөөдэй хааны 840 жил, “Түмэн амгалант их ордон”-ны 790, Монголын буддын шашны анхны

7 цаг 8 мин
Мөнгөний бодлогын хүүг чангаруулсан асуудлын эргэн тойронд

Таван сарын өмнө 6.5 хувьтай байсан инфляц долоодугаар сард 13 хувьд хүрлээ.

2026-08-14
“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?

Цагтаа “Монголын эзэн” хэмээгдэж, энэ улс орны улс төр, эдийн засгийн бүхий л асуудалд нэр нө

2026-08-14
“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ

“Оюу толгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто” групп Монгол Улсын Засгийн газартай шударга бус гэрэ

2026-08-14
Хөгжим, цирк, энтертайнмент, залуус.  “Kharkhorum Bazaar”-ын оройн хөтөлбөрийг бүү алдаарай!

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна үргэлжилж буй “Kharkhorum Bazaar”-ын

2026-08-13
С.Баярцогтыг тусгай саналаар сулласнаар сонсгол хийхээр МАН-ын гишүүд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Намрын чуулган сарын дараа эхэлнэ. Түүнтэй зэрэгцээд намрын улс төр ч  зэгсэн халж мэдэхээр байна. Учир н

2026-08-13
“Нэткапитал”-ын Д.Сүндий нефтийн бизнест хүч сорихоор болжээ

“Нэткапитал” санхүүгийн группийг үүсгэн байгуулагч Д.Сүндийг мэдэхгүй хүн Монголд ховор биз ээ.

2026-08-13