“Монголын зэс” корпораци ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг шүүхэд өглөө

2019-03-01
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.НЯМДОРЖ "Монголын зэс" корпорациас өнөөдөр /03.01/ сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин, ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар нар Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх дээр мэдээлэл хийсэн юм.  Тэд "ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Монголын Зэс” корпорацийг гүтгэсэн, худал мэдээлэл тараасан гэсэн үндэслэлээр Баянзүрх дүүргийн иргэний хэргийн шүүхэд нэр төрөө сэргээлгэхээр нэхэмжлэл гаргаж байна.  Нэхэмжлэлийн үндсэн шаардлага нь уг компанийн талаар гаргасан худал мэдээллээ залруулж, уучлалт хүсэхийг шаардаж байна гэсэн юм.  Түүнчлэн  “Монголын Зэс” корпорацийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин “Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой асуудал гурван жилийн хугацаатай яригдаж байна. Сүүлийн хоёр жилийн хугацаанд энэ асуудлыг АТГ болон Эрүүгийн цагдаагийн газраас хамтарсан ажлын хэсэг гарган шалгаж байгаа. Үүнтэй холбоотойгоор миний бие болон манай компанийн удирдлагуудыг АТГ-аас 10 гаруй удаа дуудан байцааж мэдүүлэг авсан байдаг.   Харамсалтай нь Л.Оюун-Эрдэнэ гишүүн мэдэгдэл хийхдээ бид бүхнийг байцаалтын үйл ажиллагаанд саад учруулсан гэх мэт ташаа мэдээлэл тараасан. Бид ямар ч саад бэрхшээл учруулаагүй. Зориудаар биднийг олон нийтэд зүй бусаар мэдээлсэн” гэв. “Монголын Зэс” корпорацийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар  Манай компанийн хувьцааг төр хурааж авна гэсэн. Төр аль эрт хураагаад авчихсан ш дээ. Ер нь бол энэ хувьцааг төр ч авах биш ОХУ-д буцах ёстой. Манай төр өөрсдөө "энэ хувьцаагаа буцаагаад авчих" гэсэн саналаа ОХУ-д өгсөн байна лээ. ОХУ-д буцааж өгөх хүсэлт энэ хүмүүст байгаа юм байна гэж ойлголоо. Монгол Улсын шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй бол бид олон улсын шүүхэд хандахаар зэхэж бүрэн материалаа цуглуулсан байгаа" гэсэн мэдээллийг өглөө. Эх сурвалж:www.polit.mn
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

5 цаг 22 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

5 цаг 41 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

8 цаг 48 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

14 цаг 6 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

14 цаг 19 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2026-11-09
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

2026-11-09
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06