Ким Жон Ун дахин уулзахаа амлав

2019-03-02
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампыг Ханойгоос үджээ. Тэрээр энэ үеэр ирээдүйд АНУ-ын ерөнхийлөгчтэй дахин уулзана гэж амлажээ. Энэ талаар Хойд Солонгосын “КСНА” агентлаг мэдээлсэн байна.  Мөн Ким Жон Ун тэдний уулзалт, хэлэлцээрийг амжилттай болгохыг хичээсэн Дональд Трампад талархаж буйгаа илэрхийлжээ. Түүнчлэн хоёр орны төрийн тэргүүнүүд  тэдний Вьетнамын нийслэлд хийсэн хоёр дахь удаагийн уулзалт  харилцан нэгнээ хүндэтгэх хүндэтгэл, итгэх итгэлийг  гүнзгийрүүлсэн. 70 гаруй жил дайсагнасан харилцаатай байсан хоёр орны харилцааг шинэ үе шатанд аваачсан чухал үйл явдал болсон гэдэгтэй санал нэг байгаа тухай хэвлэлийнхэн мэдээлсэн байна. Уулзалтын үеэр  талууд ямар ч баримтад гарын үсэг зуралгүйгээр хэлэлцээр өндөрлөсөн юм. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Сара Сандерс твиттертээ  Ханойн уулзалтын үеэр ямар гэрээ байгуулаагүй нь Ирантай байгуулсан муу гэрээнд гарын үсэг зурсан  АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обамагийн алдааг давтахгүй гэсэн санаа юм” гэж мэдээлсэн байна. Эх сурвалж: www.polit.mn  
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

5 цаг 23 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

5 цаг 41 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

8 цаг 49 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

14 цаг 7 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

14 цаг 20 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2026-11-09
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

2026-11-09
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06