“ЖДҮ-гийн хулгайчдыг хэвтүүлэх” жагсаал Сүхбаатарын талбайд болно

2019-03-01
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.НАМУУНТАМИР “Хэвтүүл” хөдөлгөөнийхөн өнөөдөр /03.01/ Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийлээ. Тэд маргааш Сүхбаатарын талбайд “ЖДҮ хулгайчдыг хэвтүүл” уриатай жагсаал зохион байгуулахаар болжээ. Засгийн газраас 29 санг нэгтгэж 15 сан болгосон нь өөрсдийн завшсан үйлдлийн нотлох баримтыг устгах, ул мөрөө баллаж байгаа хэрэг юм гэв. ЖДҮХС-гаас зээл авсан УИХ, Засгийн газрын гишүүдэд хариуцлага тооцохыг шаардан, жагсах гэж байгаа тус хөдөлгөөний тэргүүн М.Тулгат: "ЖДҮ-тэй холбоотой хэргийг орхигдуулж байна. Энгийн нэг жижиг зээл мэтээр ард иргэдэд ухуулж байна. Тэд бага хүүтэй зээл авч болж байхад жирийн ард иргэд авч яагаад болдоггүй юм. Тиймээс ЖДҮ-ийн асуудал хөндөгдсөн цагаас эхлэн идэвхтэй тэмцсээр яваа хэсэг залуус нэгдсэн "Хэвтүүл" хөдөлгөөнийг эхлүүлсэн. "Хэвтүүл" хөдөлгөөнөөс хуулийн байгууллагад жагсаал цуглаан зохион байгуулах хүсэлтээ хүргүүлсэн байна. ЖДҮ-ээс УИХ-ын гишүүд, албан тушаалтнууд зээл авсан нь тав, зургаан хууль зөрчиж, 30 гаруй заалтаар хариуцлага хүлээх хэрэг үйлдсэн ч зүгээр зээл авсан мэтээр ярьж энэхүү хэргийг орхигдуулж байгаа” гэв. Тиймээс 60 тэрбум болон ЖДҮ-гийн хэрэгт хоёуланд нь хариуцлага хүлээлгэх ёстой гээд ямар нэгэн нам, улс төрийн захиалгаар бус шударга ёсны төлөө тэмцэж байгаа гэлээ. Тэдний зүгээс ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдийг ёс зүйгээ ухамсарлан өөрсдөө огцрох, хууль хяналтын байгууллагаар шалгуулж бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлага тавих гэнэ. Мөн энэхүү хөдөлгөөний ард ямар нэгэн улстөрийн нам байхгүй гэдгээ илэрхийллээ. Эх сурвалж:www.polit.mn
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

5 цаг 23 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

5 цаг 42 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

8 цаг 49 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

14 цаг 8 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

14 цаг 21 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2026-11-09
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

2026-11-09
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06