Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал, “Жаст”-ын Ш.Батхүү хоёрын хөлд “Хадгаламж” банк үрэгдэв

2013-07-22
Нийтэлсэн: Админ
 1 мин

Н.ОД

Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал үндэсний ганц банкныхаа үүдийг хааж өрхийг бүтээх шийдвэр гаргалаа. Эрхэм Ерөнхийлөгчийн үзэгний үзүүрт торох ч үгүй хувь заяагаа шийдүүлсэн банк бол “Хадгаламж”. Улс даяар салбар нэгжтэй, үйл ажиллагаа нь жигдэрсэн энэ том банкийг Төрийн банктай нэгтгэх шийдвэрийг Н.Золжаргал гаргасан. Яг одоо нэгтгэж нийлүүлсэн хоёр банкийг хэнээр удирдуулах вэ гэдгийг Монголбанкин дээр ид ярилцаж байна.

Үйл ажиллагаа нь жигдэрсэн үндэсний хэмжээний банкийг татан буулгаж тарааж дампууруулах шийдвэр гаргахад чухам юу нөлөөлсөн бэ гээд хөөгөөд үзвэл тун ч сонирхолтой учиг олдох юм билээ. Монголбанкны Ерөнхийлөгч Засгийн газрын дэд хөтөлбөр хэрэгжүүлэх нэрээр дөрвөн их наяд төгрөгийг цаасаар гарган эгээ л Султан хаан шиг баруун солгойгүй цацсан. Ингэхдээ ганцхан “Жаст” группэд л гэхэд мах, шатахууны үнийг тогтворжуулах нэрээр 94 тэрбумыг өгсөн байдаг. Засгийн газрын хөтөлбөр хэрэгжүүлж үндэсний компанийг дэмжсэн дүртэй ч яг үнэндээ энэ нь Ш.Батхүү, Н.Золжаргал хоёрын ханцуй дотроо хийсэн наймаа байжээ. Чухам хэн нь хэдийг авсныг ил гаргахгүй нь тодорхой энэ наймааны золиосонд “Хадгаламж” банк явж байгаа гэнэ. Тарааж цацсан тэрбумаар тоологдох тэр их мөнгийг татвар төлөгчдөөр төлүүлэх уран аргыг Н.Золжаргал Ерөнхийлөгч бодож олсноор Монголд “Хадгаламж” гэж банк байхгүй болж буй юм байна.  

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Уржигдар 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

2026-10-22
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

2026-10-22
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

2026-10-22
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

2026-10-22
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21