461 дүгээр ангид хүн нас барсан хэргийн талаарх тайлбарууд

2019-03-01
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН, Б.НАМУУНТАМИР ШШГЕГ-ын харъяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байсан иргэн Б энэ сарын 24-нд амь насаа алдсан хэрэг гарсан.   Хэргийг ЦЕГ-ын Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсээс шалгаж байгаа юм байна. Тэд өчигдөр шалгалтын явцыг мэдээлэв. ШШГЕГ-ын дарга Ц.Амгаланбаяр энэ талаар тайлбар өгсөн. Үүнээс өмнө АТГ-аас саатуулагдаж байхдаа нас барсан иргэний талаар мэдээлэл өгсөн байдаг. Албаны тайлбаруудыг тоймлон хүргэж байна.  

ЦЕГ: Камерын бичлэгийг бүрэн эхээр нь шалгаж байна

  ЦЕГ-ын Мөрдөн байцаах газрын дэд дарга С.Буянжаргал хэргийн талаар мэдээлэл өгсөн.  Тэрээр “Талийгаач Б-г санаатайгаар хөнөөсөн гэх мэдээлэл гарлаа. Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийг бүх талаас нь шалгаж, тодруулж байна. Цагдан хорих ангийн хяналтын камерын бичлэгийг бүрэн эхээр нь хуулбарлан, шалгаж байна. Хэргийн газрын үзлэгээр хураан авсан эд мөрийн баримтуудыг  ШШҮХ-нд явуулсан. Дүгнэлт хараахан гараагүй байна. Мөн хэргийн газрын үзлэгээр гэрээслэл хураан авсан. Тухайн гэрээслэл дээр бид шинжээч томилсон байгаа.  Түүнчлэн талийгаачийн тэр өдөр хүнтэй уулзсан гэх асуудал дээр холбогдох бүх л мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа”  гэв.  

Ц.Амгаланбаяр: Ажлын хариуцлага алдсан алба хаагчдыг чөлөөлсөн

Үүний дараа  ШШГЕГ-ын дарга Ц.Амгаланбаяр мөн мэдээлэл өглөө.  Тэрээр  ”ШШГЕГ-ын даргын тушаалаар ажлын хэсэг байгуулж, дотоод хяналт шалгалтын ажлыг хийж гүйцэтгэн шалгалтын ажил дууссан. Шалгалтаар тухайн үед үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчид буюу давхрын харуул хамгаалалтын ажилтан, дүрс бичлэгийн албан хаагчид ажлын байранд хариуцлагагүй хандан сонор сэрэмж, хяналтаа сулруулсныг тогтоосон. Ерөнхий газрын даргын зөвлөлийн хурлаар шалгалтын дүнг хэлэлцээд эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан хүмүүст хариуцлага тооцсон. 461 дүгээр ангийн дарга, харуул хамгаалалт эрхэлсэн дэд дарга, ерөнхий жижүүр, ээлжийн дарга, харуул хамгаалалтын холбогдох ажилтныг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн шийдвэр гарсан” гэсэн юм.  

АТГ: Хахуулийн хэрэгт хамтран оролцогчоор сэжиглэн саатуулж байсан

Харин үүнээс өмнө хоёрдугаар сарын 25-нд АТГ-аас талийгаачийн талаар тайлбар мэдээлэл өгч байв. Тэд “Харамсмаар үйл явдал боллоо.  Талийгаачийг Салхитын мөнгөний орд газрыг эзэмшигч компани, ордыг ашиглагч компани хоорондын маргаанаас үүдэн саатуулж байсан.   Хууль хяналтын байгууллага тухайн маргааныг хянах явцад их хэмжээний хахууль өгсөн хэрэг бүртгэгдэж, хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг төлөвлөгөөний дагуу явуулж байсан.  Шалгах явцад нэр бүхий хүмүүст хахууль өгсөн байж болзошгүй хэмээн сэжиглэж, энэ хэрэгт талийгаачийг сэжиглэн 48  цагийн хугацаатай баривчилсан. Мөрдөн байцаах газраас талийгаачийн гэр, ажлын байранд нэгжлэг хийж, баримтуудыг хураан авсан.  Талийгаачийн хувьд хэрэг нь шалгагдаж байгаа. Цаашид үйл ажиллагааны нууцлалыг хадгалах, гэм буруутай этгээдүүдийг олж тогтоох ажиллагаа явагдана. Хахууль өгөх авах хэрэгт хамтран оролцогчоор энэ хүн сэжиглэгдсэн” гэж байлаа.   Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.3.1  №42  (6009)  
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

5 цаг 23 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

5 цаг 41 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

8 цаг 49 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

14 цаг 7 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

14 цаг 20 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2026-11-09
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

2026-11-09
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06