Танхимын ерөнхийлөгчид дөрвөн хүн өрсөлдөв

2019-03-01
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ц.МЯГМАРБАЯР МҮХАҮТ-ын XX их хурал өчигдөр Соёлын төв өргөөнд эхэлсэн. Дүрэм ёсоор ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн авч явах шинэ удирдлагыг сонгоно. Энэ удаагийн их хуралд Танхимын тэргүүлэгчид, Удирдах зөвлөл, хяналтын зөвлөлөөс гадна гишүүн аж ахуйн нэгжүүдийг төлөөлж хот, хөдөөгийн 600 гаруй төлөөлөгч оролцсон. Ээлжит их хурлаар МҮХАҮТ-аас болон хяналтын зөвлөлөөс 2015-2018 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайланг хэлэлцсэн юм. Мөн танхимын дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах, удирдах багийн сонгуулийг явуулах гэсэн дөрвөн асуудлыг хэлэлцэв. Өнгөрсөн дөрвөн жилд МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөр ажилласан Б.Лхагважав хийсэн ажлаа дүгнэж хэлэхдээ “Өнгөрсөн дөрвөн жилд би хоёр чухал асуудлыг шийдвэрлэхэд тулж ажилласан. Нэгдүгээрт, компаниудын бүх тайлан мэдээг нэг системд оруулж компанийн засаглалын асуудлыг сайжруулсан. Бизнес эрхлэгчдийг тэгш гараанаас эхлэх боломж олгож “Өршөөлийн тухай хуулийг” батлуулж үүнд 10 орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг шингээх 17 мянган компанийн татварын өрийг барагдуулсан. Түүнчлэн НӨАТ-ын хуулийг батлуулж татвараас зайлхийх боломжийг хааж шударгаар өрсөлдөх бизнесийн орчин бүрдүүлсэн. Үр дүнд нь  манай татвар төлөгчид хоёр их наяд төгрөгийн татвар төвлөрүүлэхээс 834 сая ам.долларын илүү татвар төвлөрүүлсэн байгаа. Татвараа илүү төвлөрүүлчихээд байхад “Ил тодын тухай” хуулиараа  аж ахуйн нэгжийг дарамтлаад шалгаад байгаач ээ гэдгийг Засгийн тэргүүнд уламжилсаар байна. Жилийн өмнө Ерөнхий сайд У.Хүрэлсүх манай танхимд ирэхэд мөн л хэлж байсан. Холбогдох хуулийг нь батлуулж өгнө гэж амалсан. Үүнээс хойш нэг жил өнгөрсөн амлалт хэрэгжээгүй. Нөгөө нэг ажил нь Засгийн газрын хувьчлагдах жагсаалтад манай МҮХАҮТ-ын байр орсон байсан. Байрыг авч үлдэхийн тулд барьцаанд тавьсан. Өнөөдөр нэг ч өргүй, түрээс төлөлгүй явж байна” гэсэн юм. Хяналтын хорооны тайлантай холбогдуулан төлөөлөгчдөөс  шүүмжлэл, санал, асуулт үргэлжилсэн юм. Хурлын явц, дэгийн дагуу биш сунжирсан байдалтай үргэлжилж байв. Хурлын завсарлагааны үер ерөнхийлөгчид нэр дэвшигч болон зарим төлөөлөгчийн байр суурийг сонирхлоо. Нэр дэвшигч Б.Жаргалсайхан  “Хуралд хөдөө орон нутгаас 200 төлөөлөгч оруулж будлиан тарьж байна. Орон нутгаас ирсэн иргэд сонгуулийн ажилд оролцохоороо бусдын захиалгаар оролцдог. Тэд хэний захиалгаар ямар даалгавраар орж ирэв гэдэг хардлага төрж байна.Үнэхээр танхимын ажлыг өөд нь татъя, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмждэг байгууллага болоосой гэж хүсч орж ирэв үү эсвэл нэг даргын даалгавраар ерөнхийлөгчийг сонгохоор орж ирэв үү гэдэгт эргэлзэж байна. Аливаа сонгуулийг хуулийн хүрээнд явуулах ёстой. Харамсалтай нь энэ удаагийн хурал хуулиараа явагдахгүй өдөржин, шөнөжин хуралдах шинжтэй. Өөрийгөө дэмжүүлэхээр орон нутгаас хүмүүс хөлсөлж авчирч байна. Монголд сонгууль хэзээ шударгаар явагдах юм бэ” гэсэн юм. “Өнөөдөр энэ хурал хүчин төгөлдөр болох эсэх нь эргэлзээтэй. МҮХАҮТ-ын дүрмийн 7.9.1 дэх заалтыг түдгэлзүүлсүгэй буюу Удирдах зөвлөл нь гишүүдийнхээ өмнөөс түр өөрчлөлт дүрэмд оруулна гэдэг нь  хууль бус заалт гэж шүүхээс түдгэлзүүлсэн бичиг нь өнөөдөр ирсэн. Гэтэл өнөөдөр танхимынхаа эрхийг хууль бусаар авах нөхцөл байдлыг бүрдүүлээд байна. Өнөөдрийн хуралд танхимын гишүүн бус 200 хүн оролцож байна. Бизнес эрхлэгчдийн эрх ашгийг төлөөлдөг хамгийн гол байгууллага нь хайрцаглагдаж, гадуур гүтгэлэг явуулж байгаа нь харамсалтай. Оюутнуудыг хөлсөлж биткойныг эсэргүүцүүлж байна. Өнгөрсөн их хурал 2014 оны арванхоёрдугаар сарын 8-нд болсон. Дүрэмдээ дөрвөн жилийн бүрэн эрхтэй байна гэж заасан байдаг. Одоогийн удирдлагуудын бүрэн эрх нь дууссан гэсэн үг. Хоёрдугаарт, танхимын гишүүд дөрвөн жилд нэг удаа МҮХАҮТ-ын хийсэн ажлын тайланг авах гэж хуралдах болохоос биш тэдний муухан найруулсан жүжгийг үзэх гэж ирээгүй. Танхимын удирдлагууд  амь тэмцэн байж эрх мэдлээ хадгалах бүх аргыг хийж байна. Гишүүдээ сонсох хүсэл зориг алга. “МонФарм Трейд” компанийн захирал О.Буяннэмэх “Гүйцэтгэх хурал, Хяналтын хорооны тайланг сонслоо. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд бодлогын болон үйл ажиллагааны алдаатай олон зүйл байна. Компани бизнесменүүдийн тэгш оролцоог хангаагүй. Хэт их монофоль компаниудыг оролцуулж өнөөгийн удирдлага өөртөө оноо авч дэмжүүлэх, тэдэнд үйлчлэх байдлаар үйл ажиллагааг явуулсан нь Хяналтын хорооны даргын тайлангын илтгэлд дурдагдсан. Бизнес бол тэгш эрхийн зарчим дээр суурилдаг. Том компаниуд танхимын гол цөм болдог. Танхим тэдэнд үйлчилдэг. Тэдэнд нийцсэн хууль эрх зүйн орчныг бий болгодог. Бусдад давуу байдал олгохгүйгээр асуудлыг шийддэг нөхцөл байдал үүссэн. Үүнээс болж анхдагч бизнес эрхлэгчдийн эрх ашиг хөндөгдөж тэдний бизнес өргөжиж томрох нь тодорхойгүй болсон” гэв. Хот, хөдөөгийн аж ахуйн нэгжийн 600 орчим төлөөлөгч хуралдаж байна. Дугаар шилжих мөчид ерөнхийлөгч тодроогүй байлаа. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.3.1  42  (6009)  
Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

12 мин
COP17 нь зөвхөн төрийн сайд нарын хурал биш...

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 өнөөдөр Монг

6 цаг 52 мин
Орхон аймагт “өөр хууль” үйлчилж, орон сууц захиалсан хохирогчид нэмэгдэхээр болжээ

Уг нь Монгол Улс Америк шиг муж бүр нь бие даасан хуультай холбооны улс биш юм. Америк холбооны улс уч

7 цаг 7 мин
Хархорум бол ХХI зуунд илгээсэн уриалга мөн

Энэ онд Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Өгөөдэй хааны 840 жил, “Түмэн амгалант их ордон”-ны 790, Монголын буддын шашны анхны

7 цаг 7 мин
Мөнгөний бодлогын хүүг чангаруулсан асуудлын эргэн тойронд

Таван сарын өмнө 6.5 хувьтай байсан инфляц долоодугаар сард 13 хувьд хүрлээ.

2026-08-14
“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?

Цагтаа “Монголын эзэн” хэмээгдэж, энэ улс орны улс төр, эдийн засгийн бүхий л асуудалд нэр нө

2026-08-14
“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ

“Оюу толгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто” групп Монгол Улсын Засгийн газартай шударга бус гэрэ

2026-08-14
Хөгжим, цирк, энтертайнмент, залуус.  “Kharkhorum Bazaar”-ын оройн хөтөлбөрийг бүү алдаарай!

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна үргэлжилж буй “Kharkhorum Bazaar”-ын

2026-08-13
С.Баярцогтыг тусгай саналаар сулласнаар сонсгол хийхээр МАН-ын гишүүд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Намрын чуулган сарын дараа эхэлнэ. Түүнтэй зэрэгцээд намрын улс төр ч  зэгсэн халж мэдэхээр байна. Учир н

2026-08-13
“Нэткапитал”-ын Д.Сүндий нефтийн бизнест хүч сорихоор болжээ

“Нэткапитал” санхүүгийн группийг үүсгэн байгуулагч Д.Сүндийг мэдэхгүй хүн Монголд ховор биз ээ.

2026-08-13