Нэгжлэг ба тохироо

2013-07-22
Нийтэлсэн: Админ
 1 мин

М.ЦЭЦЭГ

МАН-ын Бага хурлаас илүү МАХН улс төрийн хүрээнийхний анхаарлыг татах боллоо. Угийн л сенсаацтай нам улс төрийн амьдрал нам жим, улстөрчид амралт зугаалга, баяр наадамд явсан хойгуур олон нийтийн анхаарлыг татлаа. Өнгөрсөн долоо хоногт болсон улс төр төдийгүй нийгмийн анхааралд байсан гол үйл явдал бол МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын гэрт нэгжлэг хийсэн явдал байв. Жил гаруй шоронд сууж буй экс Ерөнхийлөгчийнхөөс юу олсон, ямар баримт авсан тухайгаа Авлигатай тэмцэх газар өнөөдрийг хүртэл ам нээсэнгүй. Хэвлэлийнхэн тус газрын хаалгыг хэдэнтээ мөргөөд буцсан. “Хэвлэлийн төлөөлөгч байхгүй, дарга нар эзгүй” гэсээр сэтгүүлчдийг буцааж байлаа.

Өнгөрсөн жил баривчилгаа болсон  Удирдлагын академийн ойролцоох Н.Энхбаярын аавынх нь гэрт өнгөрсөн лхагва гаригт их үдээс эхлэн үдэш хүртэл нэгжлэг хийсэн. МАХН-ын гишүүд дэмжигчид, хэвлэлийнхний олж мэдсэнээр нэгэн хайрцагтай зүйлийг АТГ-ынхан авч явсан гэх. Тэнд юу байгааг хэн ч мэдсэнгүй. Мөн л нууц нэгжлэг бололтой.

МАХН-ын дарга Н.Энхбаяр жил гаруй хугацаанд хоригдохдоо өөрт нь тулгасан хэргийг хүлээн зөвшөөрөөгүй өнөөдрийг хүрч байгаа. Тэрээр үүнийг улс төрийн хэлмэгдүүлэлт гэж үзсээр буй. Түүнээс өөр олон хүн ингэж үздэг. Түүнийг  авлигач гэж олон нийт хардаж байсан ч өнөөдрийг хүртэл тулгасан хэрэг нь нотлогдоогүй болохоор үнэмшил муутай болсон гэдэг. Өөрөөр хэлбэл, түүнийг буруутгасан хэд хэдэн зүйл нь бүгд үгүйсгэгдсээр байгаа. Түүнийг буруутгасан гол шалтгаан бол Төрийн ордны зүүн талд байдаг байшингийн балгас. Уг балгасыг хувьчилсан хувьчлалыг хүчингүй болгож хот өмчөө авчихсанучир үүнд ямар ч асуудал байхгүй хэмээдэг. Мөн “Улаанбаатар таймс” сониноо ч хот мэдэлдээ аваад 500 сая төгрөгөөр зарсан. Хохирсон гэх хүнд  мөнгийг нь буцааж олгоод хохиролгүй болгосон байдаг.

Иймэрхүү үгүйсгэсэн баримтууд байсаар  байтал Н.Энхбаяр ба түүний нөхдийг байсхийгээд айлган сүрдүүлдэг  боллоо. Баривчилгаа, нэгжлэг Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр хэсэгтээ нам гүм байсан. Харин цагаатгах, хэргийг хэрэгсэхгүй болгох, өршөөх тухай тохироо хийсэн мэдээлэл хэвлэлд гарсан. Ардчилсан намаас Ц.Элбэгдорж нэр дэвшиж, МАХН-ынхан Н.Удвалыг дэвшүүлсэнд цаад шалтгаан нь байдаг гэсэн мессеж тарсан. Тухайлбал, сонгуулийн дараа Н.Энхбаярыг суллана гэж МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва болон сайд Н.Удвал нар Ардчилсан намын нэр дэвшигч буюу Ерөнхийлөгчтэй тохир­сон гэх яриа олны дунд байлаа. Үүнийг дагаад улс төрийн ийм тохироо байсан уу, үгүй юу, яг ямар тохироо хийсэн, үгүй бол яагаад мэдээлэл тарах болсон нь асуулт дагуулж буй. Нэгжлэгээс илүүтэй нэг хэсэгтээ сенсаац болж байсан улс төрийн энэ тохироо л асуудал болж байна.

Сүүлийн үеийн бас нэгэн мэдээлэл нь МАХН-ынхан Засгийн газраас гарах тухай юм. УИХ-ын гишүүд болон дэд сайд нар нь энэ тухай үгүйсгэсэн байна билээ. Мөн генсекээ солих мэдээлэл ч гарсан. Энэ мэтчилэн МАХН болон тус намын дарга, гишүүдийг тойрсон мэдээлэл байнга л ар араасаа хөвөрдөг. Гэвч их төлөв бодит биш байдаг. Энэ удаагийн нэгжлэг, тохироо ч гэсэн хариулт нэхэж байна.

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Уржигдар 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

2026-10-22
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

2026-10-22
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

2026-10-22
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

2026-10-22
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21