Б.Жаргалсайхан: 200 төлөөлөгч хэний захиалгаар орж ирэв гэдэг хардлага төрж байна

2019-02-28
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ц.БАЯР МҮХАҮТ-ын XX их хурал Соёлын төв өргөөнд үргэлжилж байна. Дүрэм ёсоор ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн авч явах шинэ удирдлагыг сонгоно. Энэ удаа Танхимын тэргүүлэгчид, Удирдах зөвлөл, хяналтын зөвлөлөөс гадна гишүүн аж ахуйн нэгжүүдийг төлөөлж хот, хөдөөгийн 600 гаруй төлөөлөгч оролцож байна. Ээлжит их хурлаар МҮХАҮТ-аас болон хяналтын зөвлөлөөс 2015-2018 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайланг хэлэлцсэн юм. Мөн танхимын дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах, удирдах багийн сонгуулийг явуулна. Санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг хэлэлцэх үеэр хурал нь хэвлэлийнхнээс хаалттай болсон юм. Энэ үеэр нэр дэвшигч Б.Жаргалсайханаас хурлын үйл ажиллагааны талаар тодруулахад ”Хуралд хөдөө орон нутгаас 200 төлөөлөгч оруулж ирж будлиан тарьж байна. Орон нутгаас ирсэн иргэд сонгуулийн ажилд бусдын захиалгаар оролцдог. Эд хэний захиалгаар ямар даалгавраар орж ирэв гэдэг хардлага төрж байна. Үнэхээр танхимын ажлыг өөд татъяа, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмждэг байгууллага болоосой гэж орж ирэв үү. Эсвэл нэг даргын даалгавраар ерөнхийлөгчийг сонгохоор орж ирэв үү гэдэгт эргэлзэж байна. Аливаа сонгуулийг хуулийн хүрээнд явуулах ёстой. Харамсалтай нь энэ удаагийн хурал хуулиараа явагдахгүй боллоо. Өөрийгөө дэмжүүлэхээр орон нутгаас хүмүүс хөлсөлж авчирч байна. Монголд сонгууль хэзээ шударгаар явагдах юм бэ” гэсэн юм. “МонФарм Трейд” компанийн захирал С.Буяннэмэх “Гүйцэтгэх хурал, хяналтын хорооны тайланг сонслоо. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд бодлогын болон үйл ажиллагааны алдаатай олон зүйл байна. Компани бизнесменүүдийн тэгш оролцоог хангаагүй. Хэт их монофоль компаниудыг оролцуулж одоогийн удирдлага өөртөө оноо авч дэмжүүлэх, тэдэнд үйлчлэх байдлаар үйл ажиллагааг явуулсан нь  Хяналтын хорооны даргын тайлангын илтгэлд  дурдагдсан. Бизнес бол тэгш эрхийн зарчим дээр суурилдаг. Том компаниуд танхимын гол цөм болдог. Танхим тэдэнд үйлчилдэг. Тэдэнд нийцсэн хууль эрх зүйн орчинг бий болгодог. Бусдад давуу байдал олгохгүйгээр асуудлыг шийддэг нөхцөл байдал үүссэн. Үүнээс болж анхдагч бизнес эрхлэгчдийн эрх ашиг хөндөгдөж тэдний бизнес өргөжиж томрох нь тодорхойгүй болсон” гэв. Хот, хөдөөгийн аж ахуйн нэгжийн 600 орчим төлөөлөгч хуралдаж байна. Эх сурвалж:www.polit.mn
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

5 цаг 36 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

5 цаг 54 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

9 цаг 1 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

14 цаг 20 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

14 цаг 33 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2026-11-09
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

2026-11-09
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06