ЦЕГ: Хяналтын камерын бичлэгийг бүрэн эхээр нь хуулбарлан авсан

2019-02-28
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.НАМУУНТАМИР ШШГЕГ-ын харъяа цагдан хорих 461 дүгээр ангид иргэн нас барсан тухай хэргийг  мөрдөн шалгах үйл ажиллагаа явж байгаа талаар ЦЕГ-аас мэдээлэл хийлээ.  Хэрэгт цагдаагийн мөрдөн байцаах ерөнхий газрын албаны хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсээс ажлын хэсэг гарч мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж байна.  Тэд прокурорын байгууллагаас зөвшөөрөгдсөн хэмжээнд товч мэдээлэл өгч байна.  Мөрдөн байцаах газрын дэд дарга  С.Буянжаргал “Хэвлэл мэдээллийн хэрэгслээр талийгаач Л.Бямбааг санаатайгаар хөнөөсөн гэх мэдээлэл яваад байгаа. Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийг бүх талаас шалгаж, тодруулж байна. Хэрэгт эд мөрийн баримтаар цагдан хорих 461-р ангийн хяналтын камерын бичлэгийг бүрэн эхээр нь хуулбарлан, үзлэг шалгалт явагдаж байна. Талийгаачийн үхлийн шалтаг болон хэргийн газрын үзлэгээр хураан авсан эд мөрийн баримтууд шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд шинжилгээ хийлгэхээр шинжээч томилон ажиллаж, хараахан дүгнэлт гараагүй байна. Мөрдөн шалгах ажиллагааг хурдан шуурхай бүх талаас нь үнэн бодитой явуулах тал дээр анхаарч ажиллаж байна. Энэ хэрэгт Баянгол дүүргийн прокурорын газраас хяналт тавин ажиллаж байна гэлээ. -Ямар шалтгаанаар амь насаа алдсан нь одоохондоо тогтоогоогүй байгаа юу? -Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт одоогоор хараахан гараагүй байгаа учраас энэ талаар хэлэх боломж байхгүй. -Гэрээслэл үлдээсэн гэдэг нь үнэн үү? -Хэргийн газрын үзлэгээр гэрээслэл хураан авсан. Тухайн гэрээслэл дээр бид шинжээч томилсон байгаа. -Камерын бичлэг алдагдсан гэсэн мэдээлэл байна. Энэ үнэн үү? -Камерын бичлэгийг бид тухайн үед хэргийн газраас эд мөрийн баримт болгон хураан авсан. Алдагдаагүй. -Талийгаачийг өмнө нь авлигийн хэргээр шалгаж байсан мөрдөн байцаагчийг шалгаж байгаа гэсэн. энэ талаар? -Энэ хэрэгт АТГ-ын эрх бүхий албан тушаалтнуудаас хууль зөрчсөн, эрүүдэн шүүсэн мөн эрх бүхий ШШГЕГ-аас ажлийн хариуцлага алдсан гэх асуудлыг энэ хэрэгт холбон шалгаж байгаа. -Нас барахаас нь өмнө уулзсан хүн байна уу.  Гадуур байцаасан гэсэн энэ талаар? -Авч гарч гадуур байцаасан гэх асуудал мөн хүнтэй уулзсан гэх асуудал дээр холбогдох бүхий л мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа. Эх сурвалж:www.polit.mn
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

5 цаг 34 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

5 цаг 53 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

9 цаг 0 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

14 цаг 19 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

14 цаг 32 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2026-11-09
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

2026-11-09
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06