Ч.Гантулга
Самбо бөхийн 23 дахь удаагийн “Ерөнхийлөгчийн цом”-ын төлөөх олон улсын тэмцээн Беларусь улсын нийслэл Минкс хотод амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаагийн тэмцээнд Орос, Гүрж, Беларусь, Монгол, Казахстаны бөхчүүд өрсөлдсөн юм. Тэмцээнд оролцсон манай тамирчид гурван алт, гурван мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн амжилт үзүүллээ. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 68 кг-д Д.Алтансүх, 74 кг-д Н.Хадбаатар, эмэгтэйчүүдийн 68 кг-д Ц.Батцэцэг алтан медаль хүртжээ. Харин Ч.Аззаяа, Л.Өнөболд, Ц.Төгсболд нар мөнгө, Д.Пүрэвдорж, Б.Серик, Ч.Ойдовчимэд нар хүрэл медальтай эх орондоо ирлээ.
Эх сурвалж:
www.polit.mn