МҮХАҮТ-ын ерөнхийлөгчид нэр дэвшигчид ба улс төр

2019-02-28
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН МҮХАҮТ-ын их хурал өнөөдөр болж байна.  Хурлаар шинэ ерөнхийлөгчөө тодруулах юм байна.  Энэ удаагийн  сунгаанд МҮХАҮТ-ийн одоогийн ерөнхийлөгч Б.Лхагважав, CEO клубын ерөнхийлөгч, “Ард санхүүгийн нэгдэл”-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг, UFC группийн ТУЗ-ийн дарга О.Амартүвшин, БНН-ын дарга Б.Жаргалсайхан нар өрсөлдөх юм.  Мөн “Өгөөж чихэр боов” компанийн Ерөнхий захирал С.Түмэнгэрэл нэр дэвшинэ гэжээ.  Нэр дэвшигчдийн талаарх мэдээллийг хүргэж байна.
  1. Баатаржавын Лхагважав:- Түүнийг олон нийт ааваар нь овоглохоос илүүтэй "Урбанек"-ын Б.Лхагважав гэдэг.  Тэр  1991 онд бизнест хөл тавьсан.  Польш дахь Венера цууны үйлдвэртэй гэрээ хийж, хоол амтлагч  Монгол руу оруулж эхэлсэн байна. Урбанек компани  ингэж л байгуулагдсан түүхтэй. Тэрээр чөлөөт цагаараа уран зураг зурах сонирхолтой бөгөөд уртын дуу судлах дуртай гэнэ. Б.Лхагважав 2011 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдөр МАН-ын гишүүнээр элссэн. 2012 оны УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшихдээ Л.Болд, Ц.Оюунгэрэл, Ц.Батбаяр нартай өрсөлдсөн юм.
  2. Чулууны Ганхуяг:Тэрээр 1993 онд Унгарын Эдийн засаг, төрийн захиргааны их сургуульд суралцахаар Будапештыг зорьсон юм. 1997 онд сургуулиа дүүргээд эх орондоо ирж Монгол Банкинд хянан шалгагчаар ажиллаж байгаад 1998 онд НҮБ-ын МикроСтарт жижиг зээлийн төслийн удирдагчаар ажиллахаар болсон байна. Энэ нь ХАС банкыг байгуулах гол суурийг тавьж 1999 онд Монголын анхны банк бус санхүүгийн байгууллагыг байгуулсан юм.  Өнгөрсөн 20 жилийн хугацаанд “Хас банк”, “Тэнгэр” санхүүгийн нэгдэл, “Ард” санхүүгийн нэгдэл зэрэг банк санхүүгийн томоохон байгууллагын удирдаж байна.  Мөн Монголын эдийн засгийн форум, “CEO” клуб, “Дуулиан 2020” ТББ санаачилсан. 2010 онд МАХН-д элссэн тухайгаа  Ч.Ганхуяг “Хэн нэгнийг унах гэж байхад нь эсвэл унах гэж байгаа бизнесээ аврах гэж би намд элсээгүй. Би 1997 оноос намтай ойр харилцаатай байсан. Банк өөрөө үйлчилгээний байгууллага тиймдээ ч банкны захирал намын төлөөлөлгүй байх ёстой. Иймээс банкаа удирдахаа больсны дараа намд элссэн” гэж тайлбарлаж байв. 2012 оны УИХ-ын ээлжит сонгуульд МАН-аас Нийслэлийн Сүхбаатар дүүрэгт нэр дэвшиж байсан.
    3.  Отгондаваагийн Амартүвшин:  Тэрээр  25 настайдаа хувийн бизнесээ эхлүүлж, “UFC” группийг байгуулснаар залуу бизнесменийн жагсаалтад өөрийн байр суурь эзлэх болсон юм.  Улмаар 2016 онд Булган аймгийн Ардчилсан намд бүртгүүлж, гишүүнийхээ үнэмлэхийг авч  2016 оны ээлжит сонгуульд Булган аймгийн 10 дугаарт тойрогт АН-аас өрсөлдсөн байдаг. Түүнийг өрсөлдөх үед З.Энхболд О.Амартүвшинийг Булган аймагтайгаа маш ойрхон байж, Булган хангайн хүчтэнүүд дэвжээний тэргүүний ажлыг хийдэг, Ардчилсан нам 1996 оноос хойш Булган аймагт өөрийн төлөөлөлгүй байсан учир түүнийг сонгохыг уриалж баахан рекламдсан ч тусыг эс олсон билээ.  Мөн 2014 онд МҮХАҮТ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж, Б.Лхагважавт ганц саналаар ялагдсан юм.
    4.Базарсадын Жаргалсайхан: Түүний улс төрийн амьдрал тун ойлгомжгүй.  БНН-ыг байгуулсан, АН-д элссэн, гарсан.   МАН-нд сэтгэлтэй явсан үе байдаг. Тэрээр өөрийнхөө нэрний өмнөх “овог” нь болсон “Буян” компанийхаа үндэс суурийг 1987 онд тавьж байжээ. Анх 20-иод мянган төгрөгийн дүрмийн сантай, ах дүү хамаатан саднаараа нийлж босгосон тус компани өдгөө ноос ноолуурын зах зээлд хэдийнэ байр сууриа эзэлсэн томоохон “вант улс” болж чадсан. Мөн тэрээр 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин 13,83 хувийн саналтайгаар өвдөг шороодсон аж. Б.Жаргалсайхан нь 2002-2006 оны туршид Монголын Топ-10 улстөрчийн нэгт зүй ёсоор нэрлэгддэг байсан бөгөөд одоо ч түүнийг дэмждэг хүмүүс бий.
    5. Cумъяагийн Түмэнгэрэл
    "Өгөөж"-ийн гэдгээрээ олноо алдаршсан С.Түмэнгэрэл, “Шарк танк” нэвтрүүлгийн гол баатруудын нэг юм.  60-70 жилийн түүхтэй хүнсний үйлдвэрийг хувьчилж авснаар бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулан, үйл ажиллагааг нь улам сайжруулан амжилттай ажиллаж яваа. Олон салбарт орохгүй, зөвхөн хүнсний үйлдвэрээ удирдан яваа.  Гэхдээ тэрээр 2012 оны УИХ-ын сонгуулиар МАН-аас Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшиж байсан. Гэвч түүнийг улстөрийн хүн гэхээс илүү хүнс үйлдвэрлэгч гэдгээр нь л хүлээж авч байлаа.
    Эх сурвалж:www.polit.mn 
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

5 цаг 35 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

5 цаг 54 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

9 цаг 1 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

14 цаг 20 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

14 цаг 33 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2026-11-09
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

2026-11-09
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06