Солонгосын хойгийг энхтайван руу хөтлөх түүхэн уулзалт

2019-02-28
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп  Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай Вьетнамын нийслэл Ханой хотод хийх уулзалтынхаа өмнө “Пхеньян Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох ажиллагааг хэрэгжүүлбэл хурдан хөгжих боломжтой. Түүнээс гадна Хойд Солонгосыг их хүчтэй орон” хэмээн онцолсон байна. Вьетнам бол дэлхийд хөгжиж байгаа цөөхөн орны нэг. Хойд Солонгос цөмийн зэвсэггүй улс болсон цагт  ч бас адилхан хөгжинө. Мөн хүчирхэг эдийн засагтай орон болох боломж бий. Гэхдээ бодит байдалд энэ нь хэцүү ч Хойд Солонгос гадны тусламжгүйгээр ийм орон болохыг зорьж байна” гэж твиттертээ жиргэжээ. Миний найз Ким Жоны хувьд энэ нь ямар ч түүхэнд гарч байгаагүй том боломж гэж нэмж бичсэн байна. Дональд Трамп өчигдөр Вьетнамын ерөнхийлөгч Нгуен Фу Чонгтой Ким Жон Унтай хийх уулзалтынхаа өмнө уулзжээ. Энэ үеэр Вьетнам, АНУ худалдаа, эдийн засгийн салбарын олон гэрээнд гарын үсэг зурсан байна. Дараа нь тэдний анхны уулзалт Сингапурт болсноос хойш найман сарын дараа Ханой хотын Метрополь зочид буудалд Дональд Трамп, Ким Жон Ун нар ганцаарчлан уулзаж Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох талаар ярилцжээ. Харин тэд өнөөдөр хоёр орны бусад төлөөлөгчтэй уулзах юм байна.  АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нар уулзалтын үр дүнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлжээ. Гэхдээ шинжээчид хоёр орны хоорондын асуудлыг шийдвэрлэхийн тул олон саад бэрхшээлийг даван туулах ёстой гэж үзсэн байна. Тухайлбал, цөмийн зэвсэггүй болгох талаар нэгдсэн ойлголтод хүрэх, энэ ажиллагааны үйл явцыг шалгасан  механизмыг батлах, АНУ-ын Хойд Солонгост тавьсан хоригийг  цуцлуулах явдал ажээ.  

Уулзалтыг амжилттай болгохын тулд боломжтой бүхнийг хийнэ

  Вьетнамын ерөнхий сайд Нгуен Суан Фук “Дональд Трамп, Ким Жон Уны уулзалтыг амжилттай зохион байгуулахын тулд Ханой боломжтой бүхнийг хийж байна” гэжээ. Тэрээр “Энэ уулзалт нь Солонгосын хойгийг энхтайван руу хөтлөх түүхэн мөч” гэж нэмж хэлсэн байна. Харин бидний хувьд их чухал хариуцлага, амлалт болохыг онцлон тэмдэглэжээ. Нгуен Суан Фук энэ талаар“CNN”телевизэд өгсөн ярилцлагадаа дурджээ. Түүнчлэн ерөнхийлөгч Дональд Трамптай уулзахаар Ханойд ирсэн Ким Жон Ун Вьетнамд  ирэх сарын 1, 2-нд албан ёсоор айлчилна гэж мэдэгдсэн байна. Энэ талаар Хойд Солонгосын “Родонг Синмун” сонин мэдээлжээ.  

АНУ-ын аюулгүй байдлыг хангах гол түлхүүр бол...

  Хойд Солонгосыг төлөөлж барууны оронтой харилцдаг төлөөлөгч Алехандро Као де Бенос “Дональд Трамп, Ким Жон Уны хийж байгаа уулзалтыг одоо хүртэл үргэлжилж байгаа Солонгосын дайныг нэгмөсөн дуусгах энхтайвны гэрээнд гарын үсэг зурах шийдвэр гаргана” гэж найдаж байна гэж “Спутник” агентлагт ярьсан байна. Тэрээр эхний түүхэн уулзалтын Хойд Солонгост хандах том хэвлэл, олон улсын телевизийнхэн уян хатан ханддаг болсныг сануулжээ.  Тухайлбал, NBC news болон АНУ-ын  бусад хэвлэлийнхэн  удирдагч Ким Жон Уныг одооноос удирдагч гэж үнэлж байна. Өмнө нь дарангуйлагч, алуурчин гэдэг байсан бол гэнэт энэ хандлага нь өөрчлөгдсөн . Учир нь тэдэнд тэгж хэлэх эрх байхгүй.  Солонгосын  талаар тэдэнд хэлэх тодорхой юу ч байхгүй. Хойд Солонгосын  иргэд  удирдагчаа сонгосон  гэв. Түүнчлэн удирдагч Ким Жон Ун дэлхий дахинд өөрийгөө  эерэгээр харуулах боломж олдож байгаа болохыг онцоллоо. Нөгөө талаар өнгөрсөн жилийн зургадугаар сараас Европын бизнесменүүд Хойд Солонгост хөрөнгө оруулалт хийхийг сонирхож байгаа. Гэвч Вашингтоноос Пхеньянд  цөмийн, пуужингийн туршилт  хийснээр хориг тавьсан. Тиймээс үүнийг хэрэгжүүлэх боломжгүй болоод байна гэж ярьсан байна. Харин Дональд Трамп, АНУ ялангуяа, Хойд Солонгос биднийг мэдлэг,цөмийн зэвсгийн дайралтаас хамгаалах технологийг бусад оронтой хуваалцаж болно гэж санаа зовж байгаа юм” гэж Алехандро Као де Бенос хэллээ. Тэрээр “АНУ-ын аюулгүй байдлыг хангах гол түлхүүр бол  Хойд Солонгос цөмийн зэвсэгтэй холбоотой мэдлэг, цөмийн зэвсгээ бусад оронд худалдахгүй байх юм. Гэхдээ бид АНУ-ыг Пхеньян руу халдахгүй байхаас гадна Хойд Солонгост  хэлэлцээр хийхэд саад болохгүй байх, эдийн засгийн дарамт учруулахгүйгээр олон улсын гэрээг биелүүлэх, хэлэлцээр хийхийг зөвшөөрөх ёстой гэв.  Өөр нэг асуудал нь хоёр Солонгос бүх салбарт хурдан ахиц гарахыг зорьж байна. Учир нь Өмнөд Солонгос бүхэлдээ Дональд Трампаас хамаарч байна. Хэн нэгэн түүнд таалагдахгүй бол тэр орон юу ч хийж чадахгүй.  Учир нь АНУ-ын цэргийн колони байсан хэвээр байдаг. Алехандро Као де Бенос “Тиймээс эхлээд Дональд Трамп,тавьсан хоригоо зөөлрүүлэх хэрэгтэй. Ингэснээр Өмнөд Солонгос Хойд Солонгостой  ойртох боломж бий болно гэсэн байна.

Дональд Трамп, Ким Жон Уны уулзалт хийх таван чухал шалтгаан

Цөмийн зэвсгээс ангижрахад шаардлагатай хамтарсан тохиролцоонд хүрэх

  Хэдийгээр Сингапурт болсон уулзалтаар Дональд Трамп, Ким Жон Ун нар Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох талаар ажиллахаар тохиролцсон, Вашингтон Пхеньяны аюулгүй байдлыг хангахаар амласан юм. Мөн энэ нөхцөл байдлыг шийдвэрлэхийн тулд цөмийн зэвсгээс ангижрах гэсэн утгатай нийтлэг тодорхойлолтыг  бий болгох арга замыг хайна гэж мэдэгджээ.  

Пхеньяны гол зорилго:  Вашингтон тавьсан хоригоо  цуцлах, энхтайвны гэрээнд гарын үсэг зурах

  Пхеньяны  зүгээс хэлэлцэх гол зорилгын тоонд Вашингтоны зүгээс хэрэгжүүлж байгаа хоригийг зөөлрүүлэх, хоёр Солонгосын хооронд одоо хүртэл үргэлжилж байгаа Солонгосын  дайнд цэг тавихыг зөвшөөрөх асуудал орж байгаа юм. Эхний зорилго нь  Сөүл Пхеньяны хоорондын эдийн засгийн хамтын  ажиллагааны төслийг сэргээх боломж олгох. Хоёр дахь нь  Хойд Солонгос руу АНУ-ын зүгээс довтлох боломжийг холдуулахад чиглэсэн ажээ.  

Вашингтон, Пхеньяны хооронд дипломат харилцаа эхлүүлэх

  Ханойд болж байгаа уулзалтаар удаан хугацаагаар харилцаагүй байсан  хэлэлцээр хийж байгаа хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоох үүдийг нээх боломжийн талаар хэлэлцэх ажээ. Вашингтон нь Хойд Солонгосыг бие даасан орон гэж зарласнаас  хойш өнөөг хүртэл дайны байдалд байгаа энэ орны тусгаар тогтнолыг нь үгүйсгэсгээр ирсэн билээ. Тиймээс энэ уулзалтын үеэр, Төрийн эрх баригчдын оронд Гадаад харилцааны яамны бага тушаалын албан хаагч ахалсан харилцаа холбооны албыг бий болгож болно гэж бодож байгаа юм байна.  

Ким Жон Унтай хийж байгаа энэ уулзалт Дональд Трампын хувьд ямар утгатай вэ?

  Хэдийгээр Дональд Трамп Хойд Солонгосыг цөмийн зэвсгээс ангижруулах тал дээр яарахгүй байгаа гэж мэдэгдсэн. Гэхдээ энэ уулзалт нь түүнд  АНУ-ын улс төрийн бодлого 2016 онд болсон сонгуульд ОХУ хөндлөнгөөс оролцсонтой холбоотой судалгаа, Мексикийн хил дээр хана босгох ажлыг  санхүүжүүлэхтэй холбоотой ардчилсан сөрөг хүчнийхэнтэй хийж байгаа хүчтэй маргаанаас хөндийрөхөд тусалж байгаа ажээ.  

Хойд Солонгосын эдийн  засгийн систем өөрчлөгдөх үү?

  Өнгөрсөн жилийн дундуур Хойд Солонгосын маршал эдийн засгийн болон зэвсгийн хөтөлбөрийн хөтөлбөр дууссан гэж мэдэгдсэн. Тэрээр эдийн засгийн энэ системийг 2013 онд өөрөө боловсруулсан ажээ. Ингэснээр хэт ядуурсан энэ оронд ноёрхсон дэглэм нь тус улсын эдийн засгийг сайжруулахад түлхүү анхаарна гэж мэдэгдсэн юм.   Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.2.28 № 41 (6008)
Орхон аймгийн “Будда вилла”-гийн захиалагчид ордероо авч чадахгүйд хүрэх вий!

Сүүлийн жилүүдэд орон сууцны захиалга, худалдаа тойрсон гэмт хэрэг хавтгайрсан. Уг нь хэдэн ж

2 цаг 14 мин
Хөнгөн цагааны үйлдвэрийг төлөөлж Х.Бүрэн-Эрдэнэ, М.Чингүн, Б.Батнягт нар Эрдэнэцагаан сумынхантай учраа олно

“Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд Хөнгөн цагааны үйлдвэр барина” гэсэн нь нутг

2 цаг 14 мин
Зуны нууц уулзалтууд Сутай хайрханы бэл, Хэрлэнгийн хөвөөнд үргэлжлэв

Намрын улс төр халуурах, шатах, аль эсвэл намдуу байхыг зуны нууц уулзалтууд тодорхойлдог. Энэ нь албан ё

2 цаг 14 мин
БНХАУ-аас 6000 тонн АИ-92 автобензинийг манай улсад нийлүүлнэ

БНХАУ-аас 6000 тонн АИ-92 автобензинийг манай улсад нийлүүлнэ

20 цаг 17 мин
COP17: Бэлчээр, ус, цөлжилт гэсэн гурван асуудалд тал хээрийн төлөвлөгөө төвлөрч байна

"Тал хээрийн төлөвлөгөө" буюу (Steppe Action Agenda)-ийн гол үзэл санаа нь тал хээрийн экосистеми

2026-08-07
“Д.Нацагдорж бол дэлхийн хүн”

Их зохиолч, соён гэгээрүүлэгч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан

2026-08-07
Хүннү гүрний голомт нутгаас хүчит бөхчүүдийн домог үргэлжилнэ

Архангай аймаг бол Хүннү гүрний голомт нутаг.  Тэнд Хүннүгийн хаад, язгууртны хамгий

2026-08-07
Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар форум 9 дүгээр сард болно

МСНЭ-ийн Удирдах зөвлөл өнөөдөр /2026.08.05/ хуралдаж Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар фо

2026-08-06
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн гэр бүлийг дэмжих шинэ комисс байгууллаа

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн гэр бүлийг дэмжих шинэ комисс байгууллаа

2026-08-06
“THE HU” хамтлагийн талаар та “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?

Та “THE HU” хамтлагийн талаар “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?

2026-08-06