ПОЛИТ АНАЛИЗ: Бизнест халтай Татварын хуулийг дэмжигч Б.Лхагважавыг Танхимын ерөнхийлөгчөөр улираах уу

2019-02-28
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ДАМДИН-ОЧИР МҮХАҮТ /Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим/ 1960 онд байгуулагдсан. Ирэх жил 60 жилийн ойтойгоо золгоно. “...МҮХАҮТ нь бизнесийн таатай орчныг бүрдүүлэхэд нөлөөлөгч, өмгөөлөгч, бизнесийн хөгжилд чиглүүлэгч, холбогч, дэмжигч байна. МҮХАҮТ нь бизнесийн амжилтын  талбар байж, дэлхийн зах зээлийн өрсөлдөөнд манлайлахад хөтөч нь болно гэсэн эрхэм зорилготой” хэмээн тунхагладаг. МҮХАҮТ өнөөдөр ээлжит ХХ их хурлаа хийнэ. Энэ их хурлаараа танхимын гишүүн байгууллагуудын төлөөлөгчид 2015-2018 оны ажлын тайлангаа тавьж, ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн авч явах шинэ удирдлагыг сонгохоор товложээ. Өөрөөр хэлбэл, МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлийн дарга бөгөөд ерөнхийлөгчийн сонгууль өнөөдөр болно. Энэ сонгуульд таван эрхэм нэр дэвшиж байгаагийн нэг нь одоо энэ танхимын ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа “Урбанек”-ийн Б.Лхагважав үргэлжлүүлэн ажиллахаар нэрээ дэвшүүлжээ. Энэ эрхэм 2014 оны арванхоёрдугаар сарын 9-ний шөнө Соёлын төв өргөөнд болсон МҮХАҮТ-ын ХIХ их хурлаар ерөнхийлөгч болж байжээ. Б.Лхагважав саяхан “...МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчийн хувьд юуны өмнө хууль тогтоомжийг сайжруулах, тодруулбал Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг батлуулахаас ажлаа эхэлж цаад агуулгаар татвартай холбоотойгоор улс орны хэмжээнд санхүүгийн шинэчлэл хийгдэж ингэснээр тулгараад буй хямралаас хурдан, бага хохирол амсан гарах боломж бүрдүүлэхийн төлөө ажиллана. Түүнчлэн төр засагт хямралаас гарах чиглэлд ирэх он жилүүдэд тавих зорилт, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх бизнесийнхний санал бодлыг хүргүүлэн бодлого шийдвэрт тусгуулахын төлөө ажиллах болно. Энэ үүднээс бид хувийн хэвшлийнхэн Компанийн засаглалаа сайжруулахаас гадна төр засгийнхныг ч засаглалаа сайжруулж засаглалын хямралаас гарахыг уриалж энэ оныг Танхимын зүгээс “Худалдааг хөнгөвчлөх жил”-ээр зарлан ажиллаж байна” гэж мэдэгдсэн байна. Яг үнэндээ түүний зорилт ч гэх үү, мөрийн хөтөлбөр ч гэх үү, энэ үг нь 60 жил болж байгаа МҮХАҮТ-ын аль эрт хийгдчихсэн байх ёстой ажил юм. Мэдээж хэрэг, тэрээр өнөөдөр илтгэл тайландаа ихийг хийсэн гэж ярина. Гэвч Б.Лхагважаваас шахаад ч “шүүс” гарахгүй. Харин ч үргэлжлүүлээд ажиллавал машид хортой байж мэдэх нэг том үндэслэл байна. Тэр нь юу гэвэл МҮХАҮТ-ын өнөөгийн ерөнхийлөгч Б.Лхагважав нь сүүлийн гурван жилийн хугацаанд  яригдсан Татварын багц хуулийг “хоёр гараа өргөөд” дэмжиж явна. Гэвч энэ хууль батлагдвал МҮХАҮТ-ын “үйлчлүүлэгчид, үндсэн зорилт  болох бизнест маш халтай. Тухайлбал, Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийн 58.1-д “Доор дурдсан этгээд нь татвар төлөгчийн үйл ажиллагаа явуулахад зайлшгүй шаардлагатай хөрөнгийг эзэмшдэг боловч тухайн хөрөнгийн үр шимийг татвар төлөгч хүртдэг бөгөөд тухайн үйл ажиллагаанд хамаарах татварын өрийг хураахад татвар төлөгчийн хөрөнгө хүрэлцэхгүй тохиолдолд уг этгээд нь татвар төлөх үүрэгтэй хоёрдогч этгээд байна. 58.1.1-д “Татвар төлөгч хувь хүн бол түүний гэр бүлийн гишүүд”, 58.1.2-т “Татвар төлөгч гэр бүлийн гишүүдийн оролцоотой хуулийн этгээд бол Гэр бүлийн тухай хуулийн 3.1.4.-т заасан түүний гэр бүлийн гишүүн үндсэн хувь эзэмшигч, эсхүл хуулийн этгээдийн ажилтан” гэж тусгасан байна. Өөрөөр хэлбэл, татварын өрийг татвар төлөгчийн гэр бүлийн гишүүд, тухайн байгууллагын ажилтнууд хувааж үүрэх заалтыг оруулчихсан байгаа юм. Гэтэл Үндсэн хуулийн 17.1.3-т “хуулиар ногдуулсан албан татвар төлөх” үүргийг ёсчлон биелүүлнэ гэж заасан. Мэдээж Монгол Улсын иргэн ийм үүрэгтэй. Гэхдээ уг хуулийн 16.14-т “Гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно” гэчихсэн байгаа. Ингэхээр Татварын ерөнхий хууль Үндсэн хуулийг зөрчиж, хүний эрхэнд халдсан гэсэн үг. Бизнесмэнүүд бизнесээ амжилттай авч явахын тулд гэр бүлийн баталгаагаа салгаж, эхнэр нөхөр, аав хүү байх албан ёсны эрхээсээ татгалзах хүмүүс олон болно гэсэн үг. Мөн хуулийн төслийн 46 дугаар зүйлийн 46.3-т “…Нөхөн ногдуулалтын актад гомдол гаргахдаа уг актаар нөхөн ногдуулсан татварын хүлээн зөвшөөрөөгүй дүнгийн 10 хувийг төсөвт төлөх ба уг дүн нь 100 сая төгрөгөөс хэтрэхгүй байна” гэж орсон байна. Энэ нь ТЕГ-ын Маргаан таслах зөвлөлд гомдол гаргаж байгаа татвар төлөгчид тавьсан босго юм. Мэдээж хэрэг, татвар буй дор төр оршдог. Татвар төлөх нь иргэн болоод хуулийн этгээдийн үүрэг. Гэхдээ татвар төлөгч санаатай болоод санаандгүй аль ч хэлбэрээр татварын өрөнд орж акт тавиулах хэмжээнд очдог. Энэ бол амьдрал дээр байнга тохиолддог зүйл. Тиймээс энэ өөрчлөлт бүхий хууль батлагдвал хуулийн хэлээр татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулсан явдал болох юм. Үүнээс үүдээд татварын байцаагчийн тавьсан актын 10 хувьтай тэнцэх хэмжээний босгыг төлж байж маргаан үүсгэх болж байгаа учраас өндөр дүнтэй акт тавиулахгүйн тулд нөхөр татвар төлөгч байдаг бүх аргаа хэрэглэж таарна. Манайд байдаг иймэрхүү дайралтыг намжаадаг цорын ганц арга бол авлига өгөх шүү дээ. Тэрийгээ л амлана, өгнө. Бод доо, дунджаар 300 сая төгрөгийн татварын өрийн акт тавиулах гэж байгаа хүн дараа нь маргана гэвэл 30 сая төгрөг төлж байж маргаан үүсгэх эрхтэй болно. Ингэхийн оронд татварын байцаагчтайгаа жаргал зовлонгоо ярьж байгаад 10 сая эсвэл 20 саяыг атгуулчихвал хамаагүй амраар асуудал шийдэгдэнэ. Бас татвар төлөгч актыг хүлээн зөвшөөрөхгүй ч маргаан гаргах босго болсон 30 сая төгрөгийг төлөх боломжгүй бол яах вэ. Татварын байцаагчийн “алгыг тослох” л ганц зам үлдэнэ. Нөгөөтэйгүүр Татварын ерөнхий хуульд суусан энэ шинэ заалт Монгол Улсын иргэний Үндсэн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчиж байгаа юм. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-ийн “…Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх” гэсэн эрх шууд зөрчигдөнө. Ингэхээр ганц энэ заалтаас болж нэгдүгээрт, татварын байцаагч, татвар төлөгч хоёр авлигын хэргийн хам хэрэгтэй болж болзошгүй эрсдэл бодитойгоор бий болно. Хоёрдугаарт, татвар төлөгчийн Үндсэн хуулиар олгогдсон эрх хөндөгдөж, хэлмэгдэлтэд өртөнө гэсэн үг. Энэ мэтчилэнгийн маш ноцтой зөрчил бүхий хуулийн төслийг эрх баригчид гадуур шуугиж байгаа дуулианыг далимд удахгүй болох УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэж батлахаар зэхэж байна. Хамгийн харамсалтай нь энэ хуулийг МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав маш ихээр дэмжиж байгаа юм. Б.Лхагважав 2019 оны хоёрдугаар сарын 18-нд Эдийн засгийн байнгын хорооноос зохион байгуулсан Татварын багц хуулийн хэлэлцүүлэгт оролцох үеэрээ “...Энэ хууль нь Татварын ерөнхий хууль дээр тулгуурласан, нэлээд чамбай болсон. Уг нь өнгөрсөн нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлээд одоо жигдрээд явах боломжтой байлаа.  Хугацаа алдаж байна. Татвараа төлдөггүй бол зах зээлийг эзэгнэх эрх байхгүй. Тэгэхээр бид орчноо сайжруулах шаардлагатай байна.  Удахгүй татварын багц хууль маань УИХ-аар орно.  Гишүүд маань энэ хуулийг задлах гэж битгий үзээрэй дээ.  Тэмээ оруулахаар ямаа болгоод гаргаад ирдэг шүү” гэсэн юм.  Мөн тэрээр “...Татвартай холбоотой хуулийн маргаан дээр улсын хэмжээнд 66 прокурор ажиллаж байна. Нэг прокурорт 1000-2000 хэрэг ногддог.  Тэд татварын хэргийг харж, арай унацтайгаас нь шалгаж байна. Энэ нь эргээд авлигын хэрэг гаргахад нөлөөлж байна” гэв. Иймээс Б.Лхагважавыг улируулан сонгож МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөр үлдээх нь “...МҮХАҮТ нь бизнесийн таатай орчныг бүрдүүлэхэд нөлөөлөгч, өмгөөлөгч, бизнесийн хөгжилд чиглүүлэгч, холбогч, дэмжигч байна. МҮХАҮТ нь бизнесийн амжилтын  талбар байж, дэлхийн зах зээлийн өрсөлдөөнд манлайлахад хөтөч нь болно” гэсэн тус танхимын эрхэм зорилгыг үгүй хийсэн явдал болно гэсэн үг. Эх сурвалж: www.polit.mn  
Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

10 мин
COP17 нь зөвхөн төрийн сайд нарын хурал биш...

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 өнөөдөр Монг

6 цаг 51 мин
Орхон аймагт “өөр хууль” үйлчилж, орон сууц захиалсан хохирогчид нэмэгдэхээр болжээ

Уг нь Монгол Улс Америк шиг муж бүр нь бие даасан хуультай холбооны улс биш юм. Америк холбооны улс уч

7 цаг 6 мин
Хархорум бол ХХI зуунд илгээсэн уриалга мөн

Энэ онд Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Өгөөдэй хааны 840 жил, “Түмэн амгалант их ордон”-ны 790, Монголын буддын шашны анхны

7 цаг 6 мин
Мөнгөний бодлогын хүүг чангаруулсан асуудлын эргэн тойронд

Таван сарын өмнө 6.5 хувьтай байсан инфляц долоодугаар сард 13 хувьд хүрлээ.

2026-08-14
“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?

Цагтаа “Монголын эзэн” хэмээгдэж, энэ улс орны улс төр, эдийн засгийн бүхий л асуудалд нэр нө

2026-08-14
“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ

“Оюу толгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто” групп Монгол Улсын Засгийн газартай шударга бус гэрэ

2026-08-14
Хөгжим, цирк, энтертайнмент, залуус.  “Kharkhorum Bazaar”-ын оройн хөтөлбөрийг бүү алдаарай!

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна үргэлжилж буй “Kharkhorum Bazaar”-ын

2026-08-13
С.Баярцогтыг тусгай саналаар сулласнаар сонсгол хийхээр МАН-ын гишүүд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Намрын чуулган сарын дараа эхэлнэ. Түүнтэй зэрэгцээд намрын улс төр ч  зэгсэн халж мэдэхээр байна. Учир н

2026-08-13
“Нэткапитал”-ын Д.Сүндий нефтийн бизнест хүч сорихоор болжээ

“Нэткапитал” санхүүгийн группийг үүсгэн байгуулагч Д.Сүндийг мэдэхгүй хүн Монголд ховор биз ээ.

2026-08-13