Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой тогтоолыг ил болголоо

2019-02-27
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Засгийн газраас өнөөдөр /2019.02.27/ “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьчлалтай холбоотой Засгийн газрын шийдвэр бүхий 11 хавтаст материалыг нууцын зэрэглэлээс гаргахаар болсон байна. Энэ талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийсэн юм. Тэрээр 2016 оны есдүгээр сарын 9-ний өдөр Засгийн газрын 32-р тэмдэглэлээр  Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн худалдаж авах хөрөнгөгүй учраас давуу эрхээсээ татгалзаж, “Монголын зэс” корпорацид худалдах тухай танилцуулгыг хаалттай хуралдаанд хийсэн. Худалдаа хөгжлийн банкны О.Орхон өмчлөлийн хувьд энэ хуралдаанд оролцож байгаа гэдгээ тодотгосон байгаа юм. Энэхүү хуралд “Монголын зэс” корпорацийн Ц.Пүрэвтүвшин оролцсон. Энэхүү хуралдааны тэмдэглэлийг нууцын зэрэглэлд оруулсан байсныг ийнхүү өнөөдөр Засгийн газраас нууцын зэрэглэлээс гаргаж байна. УИХ-аас 49 хувийн төрийн өмчит авах 23-р тогтоол гарсан. Энэ тогтоол Үндсэн хуулийн Цэцээр зөрчилгүй гэдэг нь тогтоогдсон байдаг. Гэтэл “Монголын зэс” корпораци шүүхэд хандаж, гурван шатны шүүхэд Засгийн газар унасан байгаа. Шүүхэд ялагдсан долоон шалтгааны нэг нь Худалдаа хөгжлийн банк болон “Монголын зэс” корпораци хоорондоо хамааралгүй гэсэн заалт бий. Гэтэл нууцаас ил гарсан материалд дээрх хоёр компани  санхүүгийн болон удирдлагын хувьд хамааралтай  гэдгийг тухайн үеийн хурал дээр хэлж байсан байна” гэлээ. Түүнээс гадна 2016 онд нийтдээ 400 сая орчим ам.доллараар “Монголын зэс” корпораци “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдаж авсан гэсэн санхүүгийн баримт бий. Энэ санхүүгийн баримтууд дээр үндэслэн шалгалт хийхэд Монголбанк, Сангийн яамнаас зээл авч энэхүү наймааг хийсэн гэх үндэслэл бий гэнэ. Тиймээс хэлцэл хийх замаар өмчлөлийн маргааныг тодорхойлохын тулд хэдэн төгрөг нь төрөөс орсон, хэдэн төгрөг нь Худалдаа хөгжлийн банкны өөрийн хөрөнгө байсан эсэх асуудал хуулийн шатанд явж байгаа. Тэгэхээр өнөөдөр энэ асуудлыг ҮАБЗ-ийн хуралд танилцуулж, Засгийн газарт байгаа болон бусад материалыг танилцуулах аж. Хэрэв төрийн мөнгөөр төрийн өмчийг худалдаж авсан гэж Засгийн газар хардаж байгаа юм байна. Мөн ҮАБЗ-д танилцуулснаар УИХ болон олон нийтэд маргаангүй, бодит мэдээлэлтэй, нэгдсэн ойлголттой болгох ёстой гэж үзэж буй юм байна. Эх сурвалж:www.polit.mn 
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

6 цаг 30 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

6 цаг 49 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

9 цаг 56 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

15 цаг 15 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

15 цаг 28 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2026-11-09
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

2026-11-09
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06