Д.Оросоо: Монголын төр “террорист” шиг болчихлоо

2019-02-27
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ДОЛЖИНЖАВ ШШГЕГ-ын Цагдан хорих 461-р ангид саатуулагдан шалгагдаж байсан шүүгч Л.Бямбаа амиа алдсан хэрэг энэ сарын 23-ын өдөр гарсантай холбогдуулан хуульчдын төлөөлөл мэдээлэл хийлээ. Хуульч Д.Оросоо “Зам тээвэр хөгжлийн яаманд төрийн албан хаагч Г бусдын гарт амиа алдсан, Увс аймаг дахь хилийн 0311-р ангийн байлдагч Э оргож амиа хорлосон, Дорноговь аймгийн Зүүнбаян сумын цэргийн 336-р ангийн байлдагч А амь насаа алдсан зэрэг хэргүүд удаа дараалан гарлаа. Хамгийн ноцтой нь эдгээр хэрэг төрийн тусгай хамгаалалттай байгууллага, төрийн албанд, цэргийн ангид давтагдаж байгаа нь түгшээж байна. Иргэний халдашгүй байх эрх, амьд явах эрхийг хамгийн их зөрчигч нь төр өөрөө боллоо. Монголын төр хүний эрхийн хувьд “террорист” шиг болчихлоо” гэв. Тэд “Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэгтэй тэмцэх үүргийг Хууль зүй дотоод хэргийн яам хүлээж байгаа ч үүргээ хангалттай биелүүлэхгүй байна. Ийм ноцтой хэрэг гарсан үед ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж таг дуугүй байгаа нь олон мянган төрийн албан хаагч, талийгаачдын ар гэр, төрөл садан, нийгмийн бухимдлыг төрүүлж байгааг” хэлж уг асуудалд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл анхаарлаа хандуулахыг , ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг  ард түмнээсээ уучлалт гуйж огцорохыг шаардаж байгаагаа илэрхийлсэн юм. Мөн тэд цаашид хууль хяналтын байгууллага хүнийг баривчлах, саатуулах, цагдан хорих арга хэмжээ авахаас аль болох татгалзах, шинэ хуулиар тогтоосон хязгаарлалт тогтоох арга хэмжээг хэрэглэхийг уриаллаа. Эх сурвалж:www.polit.mn  
Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

11 мин
COP17 нь зөвхөн төрийн сайд нарын хурал биш...

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 өнөөдөр Монг

6 цаг 51 мин
Орхон аймагт “өөр хууль” үйлчилж, орон сууц захиалсан хохирогчид нэмэгдэхээр болжээ

Уг нь Монгол Улс Америк шиг муж бүр нь бие даасан хуультай холбооны улс биш юм. Америк холбооны улс уч

7 цаг 6 мин
Хархорум бол ХХI зуунд илгээсэн уриалга мөн

Энэ онд Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Өгөөдэй хааны 840 жил, “Түмэн амгалант их ордон”-ны 790, Монголын буддын шашны анхны

7 цаг 6 мин
Мөнгөний бодлогын хүүг чангаруулсан асуудлын эргэн тойронд

Таван сарын өмнө 6.5 хувьтай байсан инфляц долоодугаар сард 13 хувьд хүрлээ.

2026-08-14
“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?

Цагтаа “Монголын эзэн” хэмээгдэж, энэ улс орны улс төр, эдийн засгийн бүхий л асуудалд нэр нө

2026-08-14
“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ

“Оюу толгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто” групп Монгол Улсын Засгийн газартай шударга бус гэрэ

2026-08-14
Хөгжим, цирк, энтертайнмент, залуус.  “Kharkhorum Bazaar”-ын оройн хөтөлбөрийг бүү алдаарай!

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна үргэлжилж буй “Kharkhorum Bazaar”-ын

2026-08-13
С.Баярцогтыг тусгай саналаар сулласнаар сонсгол хийхээр МАН-ын гишүүд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Намрын чуулган сарын дараа эхэлнэ. Түүнтэй зэрэгцээд намрын улс төр ч  зэгсэн халж мэдэхээр байна. Учир н

2026-08-13
“Нэткапитал”-ын Д.Сүндий нефтийн бизнест хүч сорихоор болжээ

“Нэткапитал” санхүүгийн группийг үүсгэн байгуулагч Д.Сүндийг мэдэхгүй хүн Монголд ховор биз ээ.

2026-08-13