Долоон санг татан буулгахаар боллоо

2019-02-27
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Засгийн газрын өнөөдрийн /02.27/ хуралдаанаар тусгай сангуудад хийсэн шалгалтын дүн дээр үндэслэн  тогтоолыг баталлаа.   Нийтдээ 29 сангаас долоон санг татан буулгах шийдвэр гаргалаа.  Тухайлбал Ирээдүйн тэтгэврийн нөөц сан, Эрсдлийн сан, Засгийн газрын өрийн баталгааны сан, Үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан, Олон улсын хамтын ажиллагааны сан, Монгол судлалын дэмжих сан, Агаарын бохирдлын эсрэг сан зэрэг долоон сан багтаж байна.   Зээлтэй холбоотой үйл ажиллагаа эрхэлдэг Тариалан эрхлэлтийг дэмжих, Мал хамгаалах, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангуудыг нэгтгэсэн. Мөн Улсын авто замын сан, Боловсролын зээлийн сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангуудын үйл ажиллагааг сайжруулах ёстой гэж үзсэн байна.  Нийгмийн даатгалын сан, Нийгмийн халамжийн сан, Ирээдүйн өв сан, Төсвийн тогтворжуулалтын сан зэрэг 15 сангийн үйл ажиллагааг хэвээр үлдээж байгаа гэдгийг  Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав. Түүнчлэн тусгай сангуудын шалгалтын дүнг танилцуулсан. Шалгалтаар тухайлбал, Тариалан эрхлэлтийг дэмжих сан дээр 140 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн. Үүнээс 47 тэрбум төгрөгийн тендер зохион байгуулахтай холбоотой зөрчил байна. Тус сангаас бага оврын тракторыг 44 тэрбум төгрөгөөр худалдан авалт хийгдсэн боловч хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл 17 тэрбум төгрөг байна. Эх сурвалж:www.polit.mn     
ХАРХОРУМЫН ТУНХАГЛАЛ

Их Монгол Улсын нийслэл Хархорум хотод 2026 оны наймдугаар сарын 13–14-ний өдрүүдэд хорь гаруй улсын монголч эрдэмтэд

48 мин
Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

1 цаг 22 мин
COP17 нь зөвхөн төрийн сайд нарын хурал биш...

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 өнөөдөр Монг

8 цаг 2 мин
Орхон аймагт “өөр хууль” үйлчилж, орон сууц захиалсан хохирогчид нэмэгдэхээр болжээ

Уг нь Монгол Улс Америк шиг муж бүр нь бие даасан хуультай холбооны улс биш юм. Америк холбооны улс уч

8 цаг 17 мин
Хархорум бол ХХI зуунд илгээсэн уриалга мөн

Энэ онд Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Өгөөдэй хааны 840 жил, “Түмэн амгалант их ордон”-ны 790, Монголын буддын шашны анхны

8 цаг 17 мин
Мөнгөний бодлогын хүүг чангаруулсан асуудлын эргэн тойронд

Таван сарын өмнө 6.5 хувьтай байсан инфляц долоодугаар сард 13 хувьд хүрлээ.

2026-08-14
“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?

Цагтаа “Монголын эзэн” хэмээгдэж, энэ улс орны улс төр, эдийн засгийн бүхий л асуудалд нэр нө

2026-08-14
“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ

“Оюу толгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто” групп Монгол Улсын Засгийн газартай шударга бус гэрэ

2026-08-14
Хөгжим, цирк, энтертайнмент, залуус.  “Kharkhorum Bazaar”-ын оройн хөтөлбөрийг бүү алдаарай!

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна үргэлжилж буй “Kharkhorum Bazaar”-ын

2026-08-13
С.Баярцогтыг тусгай саналаар сулласнаар сонсгол хийхээр МАН-ын гишүүд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Намрын чуулган сарын дараа эхэлнэ. Түүнтэй зэрэгцээд намрын улс төр ч  зэгсэн халж мэдэхээр байна. Учир н

2026-08-13