И.Энхболд: Хоёр орны тэргүүн энэ удаа шийдвэрлэх алхам хийнэ

2019-02-27
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ҮЛ-ОЛДОХ ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн судлаач, доктор  И.Энхболдтой ярилцлаа.   -Ким Жон Ун, Дональд Трамп нарын  уулзалт эхэллээ. Ямар сэдвийг голчилж ярих бол? -Энд хоёр том асуудал бий. АНУ-ын талаас Солонгосын хойгийг  цөмийн зэвсэггүй болгох, Хойд Солонгосын талаас эдийн засгийн хориг арга хэмжээг цуцлуулахыг хүсч байгаа. Тэр нь ямар нөхцөлтэй байх вэ гэдэг асуулт юм. АНУ цөмийн зэвсгээ бүрэн устгавал яриа хэлэлцээ хийнэ  гэж байгаа. Хойд Солонгосын зүгээс  та нар эдийн засгийн хоригоо цуцалвал бид цөмийн байгууламжаа устгана гэдэг. Хоёр талын “хөзөр” ийм. АНУ  цөмийн  байгууламжаа цогцоор нь устгасны дараа гэдэг асуудлыг тавьж байхад Хойд Солонгосын талаас  бага багаар ахиулъя,  үе шаттай хийе гэдэг. Вьетнамд хийж буй хоёр өдрийн уулзалтаар талууд энэ байр сууриа илэрхийлэх байх. Нарийвчилж үзвэл, Хойд Солонгосын  Ёнбён дахь цөмийн байгууламжийг устгах талаар зарим зүйлийг авчирч байгаа болов уу. Нөгөө  нь тив алгасах пуужингийн нэг хэсгийг устгах, мөн пуужинг хөөргөх тээвэрлэгч, хөдөлгүүрийн нэг хэсгийг устгах “хөзөр”-ийг дэлгэх байх гэсэн таамаг байна. -Өмнөх уулзалтуудаас ахисан төвшинд шийдвэрлэх алхам хийх болов уу? -Ямар нэг байдлаар шийдвэр гарна гэж судлаач, ажиглагчид үзэж байгаа. Шийдвэр гарна гэдэг нь Хойд Солонгос цөмийн зэвсгээ тодорхой хэмжээнд устгах талаар бодит ажил өрнүүлэх болов уу гэсэн  найрдлага байна. Яагаад гэвэл, хоёр орны тэргүүн Сингапурт уулзаад өнгөрсөн бол Вьетнамынх  гурван өдөр үргэлжилж, дор хаяж таван удаа уулзах юм. Дараа нь ганцаарчилсан уулзалтууд болно. -Хойд Солонгосын тал  эдийн засгийг багасгах хүсэлтэд юуг онцлох бол? -Нэгдүгээрт, нүүрсний экспорт болон шатахууны импортын хоригийг цуцлахыг хүссэн. Цааш  Кымгансан уулын аялал жуулчлалыг хөгжүүлэх, Кэсоны аж үйлдвэрийн цогцолборыг эргэж сэргээх, хоёр Солонгосын хоорондох төмөр зам, авто замын төслүүдийг дэмжүүлэхийг хүсч байгаа нь ойлгомжтой. Мөн ажиллах хүчний асуудал,компанийн үйл ажиллагаа, олон улсад явуулдаг хоолны газрууд нь хаагдсан зэргийг цэгцлэх хүсэлт тавих байх. Өөр нэг асуудал нь дайн зогсоох тунхаглал, энхтайваны гэрээ хийх, хоёр улсын хооронд дипломат харилцааг хэвийн болгож, үл итгэлцэх байдлыг арилгахад  чиглэх болов уу. Хойд Солонгосын тал АНУ, БНСУ-ын хамтарсан цэргийн хээрийн сургуульд эмзэг ханддаг, иймд үүнийг зогсоох асуудлыг тавих байх. -Уулзалтад нөлөөлөх хүчин зүйлүүдийг та юу гэж үзэж байна вэ? -Д.Трампын талаас  сөрөг хүчин, парламент нь байна. Дээр нь түүний бүрэн эрхийн хугацаа дуусах гэж байгаа. Энэ удаа тохиролцоо хийж чадахгүй бол эрх нь дараагийн Ерөнхийлөгчид шилжих учраас түүнд цаг бага, иймд тохиролцох эрмэлзэл их байгаа. Нөгөө талаас, Ким Жон Ун ч гэсэн эдийн засгийн хориг нь үргэлжилбэл алдагдалд орно. Олон улсын шинжээчдийн үзэж байгаагаар Ким Жон Уны хамгийн эмзэглэж байгаа асуудал нь эдийн засаг юм. -Солонгосын хойгийн асуудлыг Өмнөд Солонгос шийдэх гээд байна  уу гэдэгт эрдэмтэд ямар байр суурьтай байна? -БНСУ-ын Ерөнхийлөгч Мү Жэ Ин одоогоор  хоёр улсын тэргүүний дээд хэмжээний уулзалт амжилттай болоосой гэсэн байдлаар ажиглагчийн байр сууриас хандаж байна. Харин Ким Жон Уны зүгээс  Д.Трамптай уулзсаныхаа дараа  Мү Жэ Интэй утсаар ярих болов уу гэж судлаачид таамаг дэвшүүлж байгаа. Миний хувьд уулзалт дуусаад  замаараа БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзаад нутагтаа очих байх. Нутагтаа очсоны дараа Мү Жэ Интэй утсаар ярих,  эсвэл бие төлөөлөгчөө явуулах байдлаар харилцах болов уу гэж харж байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.2.27 № 40 (6007)
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

6 цаг 30 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

6 цаг 48 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

9 цаг 55 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

15 цаг 14 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

15 цаг 27 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2026-11-09
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

2026-11-09
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06