М.Амгалан: Бид хэрэглэсэн уутныхаа 92-97 хувийг шууд байгальд хаяж байна

2019-02-27
Нийтэлсэн: Админ
 1 мин
  Б.НАМУУНТАМИР

Засгийн газраас гаргасан “Нэг удаагийн нийлэг хальсан уутыг хориглох” шийдвэр нөгөөдрөөс хэрэгжиж эхэлнэ. Энэ талаар Нийслэлийн байгаль орчны газрын Экологийн боловсрол хариуцсан мэргэжилтэн М.Амгалантай ярилцсан юм.

  -Гялгар уутны хэрэглээг бүрмөсөн хориглох юм байна гэсэн ойлголт иргэдийн дунд байна. Тэгэхээр хэрэглээнээс хасч байгаа уутны төрлийг тодорхой хэлж өгөөч? - Засгийн газрын шийдвэрээр 0,035 мм болон түүнээс нимгэн нэг удаагийн нийлэг хальсан уутыг хориглох шийдвэр гарсан байгаа. Үүний дагуу хэрэглээнээс хасаж байгаа нэг удаагийн нийлэг хальсан уут гэдэгт сүлжээ супермаркет, хүнсний дэлгүүрүүд, кофе шоп, цайны газар, ресторан, түргэн хоолны газар, томоохон зах, худалдааны төвүүд, гоо сайхан, ном, бичиг хэрэг, бэлэг дурсгалын дэлгүүрүүд, эмийн сангууд, хими цэвэрлэгээний газрууд зэрэгт өргөн ашиглагддаг  0,035 мм-ээс нимгэн өнгөтэй, өнгөгүй нэг удаагийн тор гэсэн үг юм. - Тэгвэл ямар уутыг хэрэглэж болох вэ? - Үйлдвэрийн анхдагч савалгааны зориулалтын уут буюу жишээлбэл, талх, нарийн боовны савлагааны уутыг хориглоогүй. Мөн хүнсний зориулалтын тасалж хэрэглэх байдлаар ашигладаг, жимс, хүнсний ногоо, мах зэрэг шинэ, амархан гэмтэх, түргэн муудах хүнснийг зөөвөрлөхөд ашиглах хүнсний уут, хүнсний скоч, мөн 0,035 мм-ээс дээш зузаан, олон дахин ашиглагдах боломжтой нийлэг хальсан уутыг хориглоогүй байгаа. Мөн “Хогны уут” гэсэн тэмдэглэгээтэй, хог хаягдлыг хадгалах, тээвэрлэхэд ашиглагдах уутыг хориглоогүй гэж ойлгож болно. Одоогоор БОАЖЯ-наас ийм үндсэн чиглэлтэй байгаа. Цаашид энэхүү тогтоолын хэрэгжилтийг хангах, аргачилсан заавар, журам, зохицуулалтууд олон нийтэд мэдээллэх, сурталчлах ажлуудыг холбогдох газруудаас хийгдээд явах байх.     -Нэг удаагийн хальсан уутны зохисгүй хэрэглээ нь хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ? -Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, нийгмийн эрүүл мэндийн байгууллагуудаас хийсэн нийлэг хальсан уутны буруу хэрэглээнээс хүний эрүүл мэндэд үүсэх хор уршгийг судалсан судалгаанууд байдаг. Монгол Улсын хэмжээнд нийт өвчлөлийн 40 орчим хувийг эзэлж буй хорт хавдрын өвчлөлд ч нийлэг хальсан уутны буруу хэрэглээ нөлөөлж байгааг тогтоосон байдаг. Мөн түгээмэл хэрэглэгддэг нийлэг уутанд НМХГ-аас хийсэн лабораторийн шинжилгээнээс нян судлал, бичил биетний тоо зөвшөөрөгдөх хэмжээнээс хэд дахин давсан үзүүлэлт байгаа. Түүнчлэн нийлэг материалын хаягдлыг ил задгай болон гэрийн зуух, нам даралтын зууханд шатаахад диоксин, фуран зэрэг удаан задардаг, маш аюултай бохирдуулах бодис ялгаруулдаг гэх мэт сөрөг нөлөөлөл өндөртэй учраас 0.035 мм болон түүнээс нимгэн нэг удаагийн нийлэг хальсан уутыг хориглох шийдвэр гарсан юм. Судлаачид энэ зориулалтын торыг 12 минутын турш ашиглагддаг уут, тор гэж нэрлэсэн байдаг.     -Байгальд хэр удаан шингэдэг вэ? -Гялгар уут нь байгальд шингэхдээ 100-400 жил, зарим тохиолдолд 500-гаас дээш жил ч болдог. Энэ хугацаанд нар салхины нөлөөгөөр жижиг хэсгүүдэд хуваагдаж шүлтлэг орчин үүсгэн хөрсийг үхжүүлж, хөрсний бүтэц, үржил шимийг алдагдуулж, ус, агаарыг бохирдуулж, тэдгээрийн амьд организм, экосистемийн тэнцвэрт байдыг алдагдуулж байна. Нэг удаагийн нийлэг хальсан уут нь салхиар зөөвөрлөгдөн гол мөрөнг бохирдуулаад зогсохгүй ан амьтан, ургамалд аюул учруулдаг сөрөг нөлөөтэй. - Дэлхий дахинд хаягдал уутны асуудал тулгамдаж байгаа. Дахин боловсруулахад төвөгтэй гэж сонссон? -  Дэлхий дээр жилд 400 сая тонн хуванцар үйлдвэрлэгддэгийн 36 хувь нь сав баглаа боодолд зориулагддаг. Нэг жилд 1-5 триллион гялгар уут ашигладаг гэсэн тооцоо судалгааг НҮБ-аас хийсэн байдаг. Тэгэхээр нэг хүн жилд 22 мянган ширхэг уут ашигладаг гэсэн судалгаа бий. Гялгар уутыг ихэвчлэн полиэтилэн гэх хуванцар материалаар хийдэг. Энэ нь хөнгөн, уян хатан, синтетик резиний нэг төрөл бөгөөд удаан задардаг материал юм. 1000 гаруй ширхэг нийлэг хальсан уут ойролцоогоор 1кг орчим хуванцар материалын хаягдал болно. Иймд үүнийг цуглуулах, дахин боловсруулах нь өртөг өндөр төдийгүй, төвөгтэй асуудал юм. Иймд дэлхийн хөгжингүй орнуудын хувьд ч пластик хог хаягдлын дахин боловсруулалт таван хувиас хэтэрдэггүй. Дэлхийн 60 гаруй улс орон татварын системээр, хууль дүрмийн зохицуулалтаар  пластик материалын хэрэглээг хумих, хориглох арга хэмжээг авч байна. - Манай улсын хувьд хаягдал гялгар уутыг дахин боловсруулж ашигладаг уу? - Манай улсын хувьд  хэрэглэсэн хуванцар, гялгар уутныхаа 3-7 хувийг л дахин боловсруулдаг ба үлдсэн 92-97 хувь нь шууд байгальд хаягдаж байна.  Нийт хүн амын 46 хувь нь амьдарч, дотоодын нийт бүтээгдэхүүний 54 хувийг үйлдвэрлэж байгаа нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд нийт хог хаягдлын 50 гаруй хувь буюу жилд 1.2 сая тонн хог  үйлдвэрлэж байна гэсэн үг. Нийслэлийн Захирагчийн Ажлын албанаас хамгийн сүүлд 2018 онд хог хаягдлын бүтцийн судалгааг хийсэн байдаг. Энэ судалгаагаар нийслэлд үүсч буй нийт  хог хаягдлын 13 хувь буюу 156 мянган тонн нь хуванцар, нийлэг материалын хаягдал байгааг тогтоосон байдаг. Иймд нийт иргэд дор бүрнээ хэрэглээгээ хянаж, нэг удаагийн нийлэг хальсан уутнаас татгалзаж, олон дахин ашиглах боломжтой уут, тор ашиглаж хэвшихийг уриалж байна. Худалдаа, үйлчилгээ эрхэлдэг ААН, байгууллагууд ч гэсэн тус тогтоолоор хориглосон 0.035-мм-ээс нимгэн нэг удаагийн нийлэг уут худалдаалахгүй байхыг Нийслэлийн Байгаль орчны газраас анхааруулж байна. Эх сурвалж: www.polit.mn
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

6 цаг 31 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

6 цаг 49 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

9 цаг 57 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

15 цаг 15 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

15 цаг 28 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2026-11-09
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

2026-11-09
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06