Хүний амь хохирчихоод байхад ХЗДХ-ийн сайд яагаад дуугүй байна вэ?

2019-02-26
Нийтэлсэн: Админ
 1 мин
Л.БЭХ ШШГЕГ-ын харъяа  461-р ангид сэжигтнээр саатуулагдан хоригдож байсан  шүүгч  асан Б амь насаа  алдсан хэрэг нийгэмд айдас түгшүүр, эргэлзээ хардлага төрүүлсээр байна. Талийгаач хоригдож байсан өрөөндөө өөрийгөө боомилсон байдалтай нас барсан. Энэ хүртэл ШШГЕГ-ын хяналтын ажилтнууд мэдээгүй байсан, амьсгал хурааснаас хойш  хоёр цагийн дараа мэдсэн гэсэн мэдээлэл гарсан.  ШШГЕГ бол Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудалд багтдаг, салбарынх нь нэг нэгж. Хариуцдаг салбарт нь ийм  ноцтой асуудал гарчихаад байхад   Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж яагаад   нэг ч үг дуугарсангүй вэ. Өмнө нь  ЗТХЯ-нд хүн амины хэрэг гарахад салбарын сайдыг огцруулсан. Талийгаач хэдийгээр сэжигтэн ч гэлээ Монгол Улсын иргэн. Лавшруулж ярих юм бол Ц.Нямдорж сайдын бараг  насаараа хариуцаж ирсэн салбарынх нь нэг эд эс, шүүгчээр олон жил ажилласан Монгол Улсын гавьяат хуульч байв. Ц.Нямдорж сайдын хувьд энд, тэнд асуудал гарахад  бүхнээс түрүүнд   дуугарч байдаг. Өөрт нь хамаагүй сэдэв байсан ч  байр сууриа илэрхийлж байдаг нь гэм биш зан, бараг имиж нь гэхэд болно. Салбартаа хаан, заан шиг авирлаж, алба хаагчдаа үндэслэлтэй, үндэслэлгүйгээр ажлаас нь халж сольж, түүнийгээ том ажил хийж, гавьяа байгуулсан юм шиг зарлаж явдаг нь нууц биш. Тэгвэл энэ удаа яагаад дуугүй байна вэ гэдэг нь өөрөө хариу нэхсэн асуулт болоод байна. Хэргийн нэхэн сануулахад, АТГ-аас Салхитын мөнгөний ордтой холбоотой хэргийг шалгах явцад  нэр бүхий хүмүүст хээл хахууль өгсөн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон тул  талийгаачийг  энэ сарын 21-22-нд шилжих шөнө сэжигтнээр баривчилж, 48 цагаар саатуулсан  байдаг. Ингэхдээ  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн дагуу шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчилсан бөгөөд  шалгах үйл явц хуулийн дагуу явагдсан. Талийгаачийн нас барсан хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа. Хоригдож байх хугацаанд амь нас, эрүүл мэндийг хамгаалах үүргийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хүлээдэг  гэдгийг  АТГ-аас мэдэгдээд байгаа. ШШГЕГ-ын дэд дарга Д.Дамдинцэрэн хэлэхдээ  “Хяналт шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа. Хяналтын ажилтнууд болон давхрын харуулууд ажилдаа хайхрамжгүй хандсан, сонор сэрэмж алдсан гэх асуудлууд байгааг үгүйсгэхгүй” гэсэн. Тэгэхээр яалт ч үгүй  энд  асуудал байна гэсэн үг. Харин Ц.Нямдорж сайд хэзээ ам нээх бол. Эх сурвалж: www.polit.mn
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

6 цаг 31 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

6 цаг 49 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

9 цаг 57 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

15 цаг 15 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

15 цаг 28 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2026-11-09
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

2026-11-09
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06