МАН-ын дарга У.Хүрэлсүх сонгох, сонгогдох эрхийг уландаа гишгэхдээ онцгой сайн юм

2019-02-26
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх ардчилсан зарчим, сонгох сонгогдох эрхийг уландаа  гишгэхдээ онцгой сайн юм.   Тэрээр  үүнийгээ хэд хэдэн удаагийн үйл явдал дээр батлан харуулаад байна.   Ард түмний сонгох эрх, улстөрчийн сонгогдох эрх У.Хүрэлсүх түүний тойрон хүрээлэгчдийн эрх ашгаас дор болчихлоо.  Хамгийн сүүлийн жишээ гэхэд Хотын даргын томилгоотой холбоотой асуудал байна.  Энэ сунгаанд заалнаас нэр дэвшиж өрсөлдөж, ялснаараа МАН-ын гишүүн,  НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун өнөөдөр буруутан  болж хувирлаа.  Түүнийг Хотын даргаар батламжгүй байгаад зогсохгүй, намаасаа хөөх арга хэмжээг хүртэл авлаа. Уг нь  С.Мөнхчулуун МАН-ын гишүүдээс биш нийслэлийн иргэдийн тодорхой хэсгээс дэмжлэг аван сонгогдсон  иргэдийн төлөөлөгч.  Түүнд аливаа сунгаанд өрсөлдөж, сонгогдох эрх бий.  Гэсэн ч Ерөнхий сайд У.Хүрэлсүх С.Мөнхчулууны сонгогдох эрхийг уландаа гишгэв.  Түүнээр ч зогсохгүй,  С.Мөнхчулууныг сонгосон хэдэн мянган иргэний сонголтыг хүндэтгэж огт харсангүй. Хүний эрх, ардчилсан зарчим биш намын эрх ашгийг нэгт тавьсан Ерөнхий сайд, намын дарга гэдгээ харуулсаар байна. Үүний өмнө  тэрээр Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт явагдах байсан нөхөн сонгуулийг мөн л ингэж хүчээр дарж, болиулсан.  Тэнд байгаа 11 мянган иргэний  сонгогдох эрхийг хаасан.  Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн иргэд одоо ч төрд төлөөлөлгүй хаягдсан бүс хэвээр байна.  Ерөнхий сайд,  МАН-ын дарга У.Хүрэлсүхийн  балгаар.  Тэрээр энэ сонгуулийг хойшлуулахдаа улстөрчийн хувьд ёс зүйгүй, дэндүү бүдүүлэг арга хэрэглэсэн байдаг юм. Өөрийн хамаарал бүхий иргэнээр хуулийн байгууллагад гомдол гаргуулж, түүндээ нөлөөлөх байдлаар сонгуулийг будлиантуулсан.  Ингэж тэр өөрийн, намын эрх ашгийг хамгаалахын тулд 11 мянган иргэний сонгох эрхийг мөн л уландаа гишгэж байлаа. Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх ардчилсан зарчим, сонгох сонгогдох эрхийг уландаа  гишгэхдээ онцгой сайн юм. Эх сурвалж:www.polit.mn
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

6 цаг 31 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

6 цаг 50 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

9 цаг 57 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

15 цаг 16 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

15 цаг 29 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2026-11-09
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

2026-11-09
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06