Далай ламын сургаальтай ном миний ширээний ном

2019-02-26
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД Энэ удаагийн “Ширээний ном” булангийн зочноор  ОХУ-ын А.М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуульд зочин багшаар ажиллаж байгаа орчуулагч О.Чинбаярыг урьсан юм. Тэрээр хүний өдөр тутмын ажил, амьдралд үргэлж хэрэг болж байдаг тийм л  номыг ширээний ном гэж үздэг. Харин орчуулга хийхэд толь бичиг байдаг. Мөн Далай  ламын орчуулсан  бүтээлүүд үргэлж бодогддог. Тиймээс надад Далай ламын айлдсан ном сургаалийг миний ширээний ном гэж хэлэх бүрэн үндэс бий гэж байлаа. Мэдээж энэ номнууд нь  миний амьдрал, ажилд нөлөөлсөн. Учир нь түүний есөн номыг 10 гаруй жилийн турш орчуулсан. Тиймээс энэ бүх номондоо хайртай гэсэн юм. Тэрээр хүмүүний амьдралд өчүүхэн ч атугай тус дэм болох үүднээс дээрх ном сургаалийг уншигч хийгээд сүсэгтэн олонд хүргэх ажлыг би одоо ч хийсээр байна. Түүний сургаалиуд миний амьдралд их тус болсон. Тиймээс цаашид ч тэдгээрийг даган баясч, ажил, амьдралдаа мөрдлөг болгож явна. Хүмүүний эгэл амьдралыг хэрхэн ёс зүйтэй, аз жаргалтай болгох тухай Дээрхийн гэгээнтний номлосон ном сургааль миний зам мөрийг үргэлж гэрэлтүүлдэг гэж байлаа. Харин энэ номоос “Зовлонгоос ангижирч, аз жаргалыг олох гэсэн хүсэл тэмүүлэлд хязгаар үгүй. Энэ хүсэл мөрөөдөл бидний мах цусанд шингэсэн байдаг болохоор аз жаргалыг  хүсэхийн учир холбогдлыг  тайлбарлах нь илүүц биз ээ...” мөн “Баян, хоосон аль нь ч байсан ялгаагүй авсанд орсон хойно бүгд адилхан...” хэмээх Далай ламын сургааль үгсийг үргэлж санаж явдаг гэв.  Оросын зохиолч Андрей Платановын “Чевенгүр” романыг 2017 онд монгол хэлнээ орчуулж хэвлүүлсэн. Мөн Оросын орчин цагийн  амьд домог болсон зохиолч Саша Соколовын “Тэнэгүүдийн сургууль”, “Чонохой буюу Үнэгэн харанхуйд” хэмээх хос романыг 2018 оны хавар уншигчиддаа өргөн барьсан. Харин эрдмийн ажлаа өндөрлөх гээд одоогоор  өөр ном зохиол барьж авсан юм алга байна.Гэхдээ сүүлийн үед ОХУ-д шуугиан тарьж байгаа татар зохиолч Гүзэль Яхинагийн “Зүлэйха нүдээ нээхүй” гэдэг онц сонирхолтой романыг Д. Баасанжаргал дуун хөрвүүлснийг зав зайгаараа редакторлож сууна. Дөрөвдүгээр сард уншигчдын хүртээл болно. Үүнийг харин манай уншигчид уншаад уйлах нь гарцаагүй тийм сонин ном болно гэв.  Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.2.26№ 39  (6006)
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

6 цаг 30 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

6 цаг 49 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

9 цаг 56 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

15 цаг 15 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

15 цаг 28 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2026-11-09
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

2026-11-09
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06