Протокол: Шүүгчдийн эрхийг түдгэлзүүлэх санал хүргүүлж,  Ц.Элбэгдоржийг гэрчээр дуудаж байцаажээ

2019-02-25
Нийтэлсэн: Админ
 1 мин
  Б.НАМУУНТАМИР АТГ-аас  өнөөдөр /02.25/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.  Тэд өнгөрсөн хоёрдугаар сард шалгасан хэргийн  талаар танилцуулав.  Мөн олны анхаарал татсан зарим хэрэгт тайлбар өглөө. Хорих 461 дүгээр ангид нас барсан иргэний талаар -Харамсмаар үйл явдал боллоо.  Талийгаачийг Салхитын мөнгөний орд газрыг эзэмшигч компани, ордыг ашиглагч компани хоорондын маргаанаас үүдэн саатуулж байсан.   Хууль хяналтын байгууллага тухайн маргааныг хянах явцад их хэмжээний хахууль өгсөн хэрэг бүртгэгдэж, хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг төлөвлөгөөний дагуу явуулж байсан.  Шалгах явцад нэр бүхий хүмүүст хахууль өгсөн байж болзошгүй хэмээн сэжиглэж, энэ хэрэгт талийгаачийг сэжиглэн 48  цагийн хугацаатай баривчилсан. Мөрдөн байцаах газраас талийгаачийн гэр, ажлын байрт нэгжлэгэ хийж, баримтуудыг хураан авсан.  Талийгаачийн хувьд хэрэг нь шалгагдаж байгаа, цаашид үйл ажиллагааны нууцлалыг хадгалах, гэм буруутай этгээдүүдийг олж тогтоох ажиллагаа явагдана. Хахууль өгөх авах хэрэгт хамтран оролцогчоор энэ хүн сэжиглэгдсэн. Одоо амиа алдсан асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байна. Нэр бүхий зургаан шүүгчийн асуудлаар -Нэр бүхий зургаан шүүгч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх хэрэг бүртгэгдсэн. АТГ хянан шалгах хэлтсээс шүүгч нарын 2012-2017 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг шалгасан. Шалгах явцад нэр бүхий этгээд хөрөнгийн мэдүүлгээ өгөөгүй, зарим нь зөрүүтэй мэдүүлсэн, хөрөнгийнхөө эх үүсвэрийг тайлбарлаагүй учраас гэмт хэргийн үндэслэлтэй байж болзошгүй учраас мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. Манай улсын хувьд олон албан тушаалтан бүрэн эрхтэй байгаа. Хуулиар мөрдөн шалгах явцад хүндрэл учирдаг болохоор бид албан үүргийг түдгэлзүүлээд буруутай эсэхийг нь тогтоох ажлуудыг хийх саналаа  прокурорын байгууллагад уламжлан хүсэлтээ өгсөн. Энэ хэрэг цаашид шалгагдаад явна. Тавантолгойн нүүрсний хэргийн талаар -Тавантолгойгоос нүүрс хууль бусаар олборлосон, хулгайд алдагдсан хэргийг мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна.  Тухайн газраас олборлосон нүүрсний хэмжээ зөрүүтэй байгаа. Тухайн  хоёр  ААН хоорондоо мэргэжилтнүүдээ гаргаад хэмжилт хийлгээд тогтоосон тоо хэмжээ, Засгийн газраас байгуулагдсан ажлын хэсэг газар дээр нь очоод хэмжилт хийгээд тогтоосон тоо хэмжээ, мэргэжлийн хяналтын хэмжилтүүд хоорондоо зөрсөн.  Тиймээс хэмжээг мэргэжлийн шинжээчээр тогтоолгох ажилд бэлтгэж байна. Энэ тоо хэмжээ гарчихвал хэргийг шийдвэрлэнэ. Ерөнхий сайд нарын хэргийн асуудлаар -Ерөнхий сайд нарт холбогдох хэрэг явагдаж байгаа. Мөрдөн шалгах ажилд нилээн ахиц гарсан. Боломжит хугацаанд хэргийг шийдвэрлэнэ.  Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хууль 2017 оны  долдугаар сарын 1-нээс мөрдөгдөж байгаа. Энэ хууль дээр мөрдөгчийн бие даан мөрдөх үйл ажиллагаа үндсэндээ хязгаарлагдсан. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж АТГ-т дуудагдсан талаар -Ерөнхийлөгч Х.Баттулгаас Ерөнхий прокурор М.Энх-Амгаланд хандан зарим асуудлыг шалгуулахаар санал хүргүүлсэн. Тухайн асуудал өмнө нь манай байгууллага дээр хэрэг бүртгэгдээд мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байсан хэрэг байсан. Тухайн хэрэгт хамт шалгуулахаар материал ирүүлсэн. Уг материалыг хүлээн авч түүнтэй холбоотой Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг дуудан гэрчийн мэдүүлэг авсан. Г.Жигжиднямаагийн хэргийн асуудлаар -УБТЗ –ын дарга асан Г.Жигжиднямаад холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Салхитын мөнгөний ордын талаар -Салхитын мөнгөний ордыг ашиглах явцад хээл хахууль өгсөн гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа. Өнөөдрийн байдлаар энэ асуудлаар цагдан хорьсон хүн байхгүй. Хөгжлийн банктай холбоотой асуудлаар -Хөгжлийн банктай холбоотой хэргээс нэлээн олон хэргийг шалгаад шүүх прокурорт шилжүүлсэн. Шүүх байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа хангалттай гэж үзээд шүүхэд шилжүүлсэн.  Харин шүүх бүрэн эрхийнхээ хэмжээнд буцаасан гэсэн мэдээлэл байна. Хэрэг албан ёсоор бидэн дээр ирээгүй байна. Эх сурвалж:www.polit.mn    
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

6 цаг 44 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

7 цаг 2 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

10 цаг 10 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

15 цаг 28 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

15 цаг 41 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2026-11-09
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

2026-11-09
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06