Зайсангийн багачууд бохир дээр тоглож байна

2019-02-25
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ДОЛЖИНЖАВ, Л.БАТДОРЖ “Хан-Уул дүүргийн XV хороонд 10 байрны бохир нийлдэг худаг халилаа” гэсэн ѳргѳдѳл Нийслэлийн хот тохижилтын газарт иржээ. Мэдээллийн дагуу бид сурвалжлага бэлтгэхээр тус хороог зорилоо. 13:00 цаг. Хорооны нутаг дэвсгэрт очиход ялгадасны үнэр биднийг угтав. Уг хорооны 56Б байрны худгаас бохирын ус нь хальж хойд талын 56Г байр, зүүн талын 54Д байр хүртэл урсаад хѳлдсѳн байдалтай байгаа нь энэ. Жил бүр энэ худгаас бохирын ус нь хальдаг гэдгийг оршин суугчид хэлж байна. Биднийг очих үед 56Г байрны “Амар” супер маркет, “Номуухан” цэцэрлэгийнхэн хамтарч хүмүүс хѳлслѳн урд талынхаа мѳстсөн бохирыг цэвэрлүүлж байсан юм. “Номуухан” цэцэрлэгийн хүүхдүүд бохир дээр гишгэн цэцэрлэг рүүгээ ордог аж. Энэ талаар тус цэцэрлэгийн багш Б.Түвшинбаяр “Эцэг эхчүүд гомдол гаргаад гурав дахь удаагаа мөсөө цэвэрлүүлж байна. Хүүхдүүдээ унтуулчихаад ѳдѳр нь цэвэрлэдэг. Ѳглѳѳ нь ирэхэд буцаад хальчихсан байдаг. Хүний шээс, баас юм чинь хүүхдийн эрүүл мэндэд муугаар нѳлѳѳлѳх учраас цэцэрлэгтээ цэвэрлэгээ сайн хийдэг” гэж ярьсан юм. Хѳлдсѳн мѳсийг ѳрѳмдѳѳд “Амар” дэлгүүрийн үүдэнд овоолчихож. Гэтэл тус дэлгүүр рүү үйлчлүүлэх гэж буй хүүхэд ѳнѳѳх мѳсѳн дээгүүр харайгаад л ороод явчихав. Бохирыг цэвэрлэх үеэр тус супер маркетаар үйлчлүүлэгчдэд хэцүү л байдаг бололтой. Энэ үеэр бага ангийн гурван охин 54Д байрны хойд мѳсѳн дээгүүр гулгасан шигээ их л жаргалтай явж байх юм. Хүмүүсийн биеэс гадагшилсан ялгадас дээгүүр гулгаж яваагаа, энэ мѳсѳнд агуулагдаж байгаа бохироос халдвар авах эрсдэлтэйг мэдэхгүй байгаа нь харамсалтай. Тэдний нэг нь “Энэ мѳсѳн дээр манай ангийн нэг охин хальтирч бэртсэн” гэж хэлчихээд сургууль руугаа яаран гүйв. Энд Ерөнхий боловсролын 115 дугаар сургууль үйл ажиллагаа явуулдаг. Сурагчид энэ замаар явахаас өөр аргагүй аж.  “Мѳстсѳн ялгадас дээгүүр тун болгоомжтой явахгүй бол хальтирч унаж бэртэх, наандаж ялгадастай хутгалдах эрсдэлтэй” гэж 54Д байрны ѳндѳр настан учирлав. Худгаас бохир халих болсон шалтгааныг оршин суугчид ѳѳрийнхѳѳрѳѳ тайлбарлаж байна. Дээр дурдсанчлан дан ганц ѳвѳл биш хавартаа ч тус худгаас бохир нь хальдаг тухай 54Д байрны оршин суугч эмэгтэй “Ѳвѳл бол хѳлдчихнѳ. Хавар болохоор бид шээсэн дээгүүр нь гишгээд л явдаг. Ийм зүйлээс болж гэдэсний ѳвчин үүсч байгаа. Тѳвийн шугамд холбоогүй байж байраа ашиглалтад оруулснаас л ийм байдал үүссэн“ гэж хэлсэн юм. Тэрээр цэцэрлэгийн насны охинтойгоо хамт машинтайгаа ажил руугаа явж буй бололтой . Тус бохир мѳсѳн дээгүүр гараад л явлаа . Энэ мэт байрны гадаа зогсох машинууд бүгд энэ бохир дээгүүр явахаас ѳѳр сонголт байхгүй болжээ. Харин 56Б байранд амьдардаг залуу “Энэ байрыг “Тунгалаг Буянт” компани хариуцдаг. Бохироо цаг хугацаанд нь соруулахгүй болохоор л ингээд халиад байгаа юм. Бид гомдол гаргаад ямар ч нэмэр алга” гэв. Бохир нь хальсан худгийн хажууд биднийг ярилцах зуур нэг хүүхдээ тэргэн дээр суулгаж, нѳгѳѳг нь хѳтѳлсѳн бүсгүй явж ѳнгѳрѳв. Тус мѳсѳн дээгүүр хүүхдийнхээ тэргийг түрж явахад тийм ч амаргүй байгаа нь анзаарагдлаа. Янз бүрийн ѳвчин үүсгэгч нян хүний ялгадас, нус цэрэнд агуулагдаж байдаг. Гэтэл энэ ялгадасан дээгүүр тэд алхаж явна шүү дээ. Худгаас бохир хальсан шалтгааныг 56Б байрны СѲХ-ѳѳс асуухад “Бид мэдэхгүй. “Тунгалаг Буянт” л мэдэх байх” гэлээ. Харин “Тунгалаг Буянт дуут” компани “Бид бохироо соруулсан. Нэг худагт 34 байрны бохир нийлээд ачааллаа дйилэхгүй байна” гэсэн хариу ѳгсөн юм. Уг байрнуудын асуудал үүгээр дууссангүй. Ус нь зэвтэй гардаг болохоор дэлгүүрээс цэвэр ус худалдан авч хэрэглэдэг гэнэ. 56Б байрны урд талын “Хавай таун”-ы оршин суугчид “Ус нь тасраад ирэхээрээ зэвтэй гардаг. Хэзээ ч хамаагүй тасардаг. Дѳрѳвдүгээр сар болохоор л гараашнаасаа ус халиад ирдэг. Байрнаасаа гараад л үмхий үнэртдэг” хэмээн гомдоллож сууна. Үнэхээр ч тус байрыг тойроход таагүй үнэр үнэртэж байсан юм. Энэ талаар Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга Б.Алтантуяа “Зайсан Туул голтой ижил төвшинд байдаг учраас бороо орохоор зарим байрны гараашнаас ус хальдаг” гэж тайлбарласан юм. Долоо хоногт хамгийн багадаа нэг баллон ус хэрэглэдэг хэмээн оршин суугчид ярьж байв. 56Г байрны “Амар” супер маркетын хамгийн гүйлгээтэй бараа нь ус байдаг талаар худалдагч бүсгүй хэлсэн юм. Ийн цааш явбал 56Б байрны баруун талын 58Б байр хогондоо дарагджээ. “Хог бүү хая. Хүүхдийн орчин” гэж бичсэн атал байраа дагаад хог хаячихсан байх юм. Ундааны хуванцар сав, ирэх сарын нэгнээс хэрэглээнээс гаргах гэж буй гялгар уутнууд, чихрийн цаас, жигнэмэгийн хайрцагнаас эхлээд тѳрѳл бүрийн  хог байна. Биднийг буцах үеэр уг бохирыг соруулахаар  машин ирж буйтай таарлаа. Ѳвѳл бол хѳлдчихдѳг юм байж. Харин хаврын урин дулаанд мѳс гэсч ялгадас нь нүдэнд харагдахуйц болохоор тус байрныхан, “Номуухан” цэцэрлэгийнхэн, Амар супермаркетын үйлчлүүлэгчид болох зэргэлдээх байрныхан яажшуухан амьдардаг болох нь сонин санагдсан юм. Тэгээд ч тун удалгүй нар ээж дулаан ѳдрүүд үргэлжлэхээр ялгадас гэсч ууршин агаарт дэгдэнэ. Агаараар дамжин олон тооны ѳвчин үүсгэгч нян тархана. Бусад хүн хаврын дулаан ѳдрүүдийг тэсэн ядаж хүлээж буй бол тус байрныхан тийм ч таатай хүлээн авахгүй нь гэж бодсоор буцсан юм. Бохир дээгүүр явсан машин хотын хаана ч очиж болно. Ийн очихдоо ѳнѳѳх бохир мѳсѳнд агуулагдах олон тооны нянг тээн хотын хаа сайгүй тараана. Ингэхээр энэ дан ганц уг байрныханд хамааралтай асуудал биш бололтой. КFC сүлжээ рестораны Зайсан дахь салбараас 250 хүн халдвар авч, 42 хүн ХѲСҮТ-д эмчлүүлж байгаа. Мэргэжлийн байгууллагын лабораторид хийсэн шинжилгээгээр тус салбарын хоёр ажилтан үйлчлүүлэгчдэд цусан суулга үүсгэдэг шигелл нян тараажээ. Уг нянг хаанаас халдварласан болохыг мэргэжлийн байгууллага тогтоохоор ажиллаж байгаа. Дээрх худгаас хальсан бохироос ч ийм нян халдварлах эрсдэл тун ѳндѳр болохыг эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд сануулсан юм. Эх сурвалж:www.polit.mn
ХАРХОРУМЫН ТУНХАГЛАЛ

Их Монгол Улсын нийслэл Хархорум хотод 2026 оны наймдугаар сарын 13–14-ний өдрүүдэд хорь гаруй улсын монголч эрдэмтэд

47 мин
Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

1 цаг 21 мин
COP17 нь зөвхөн төрийн сайд нарын хурал биш...

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 өнөөдөр Монг

8 цаг 1 мин
Орхон аймагт “өөр хууль” үйлчилж, орон сууц захиалсан хохирогчид нэмэгдэхээр болжээ

Уг нь Монгол Улс Америк шиг муж бүр нь бие даасан хуультай холбооны улс биш юм. Америк холбооны улс уч

8 цаг 16 мин
Хархорум бол ХХI зуунд илгээсэн уриалга мөн

Энэ онд Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Өгөөдэй хааны 840 жил, “Түмэн амгалант их ордон”-ны 790, Монголын буддын шашны анхны

8 цаг 16 мин
Мөнгөний бодлогын хүүг чангаруулсан асуудлын эргэн тойронд

Таван сарын өмнө 6.5 хувьтай байсан инфляц долоодугаар сард 13 хувьд хүрлээ.

2026-08-14
“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?

Цагтаа “Монголын эзэн” хэмээгдэж, энэ улс орны улс төр, эдийн засгийн бүхий л асуудалд нэр нө

2026-08-14
“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ

“Оюу толгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто” групп Монгол Улсын Засгийн газартай шударга бус гэрэ

2026-08-14
Хөгжим, цирк, энтертайнмент, залуус.  “Kharkhorum Bazaar”-ын оройн хөтөлбөрийг бүү алдаарай!

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна үргэлжилж буй “Kharkhorum Bazaar”-ын

2026-08-13
С.Баярцогтыг тусгай саналаар сулласнаар сонсгол хийхээр МАН-ын гишүүд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Намрын чуулган сарын дараа эхэлнэ. Түүнтэй зэрэгцээд намрын улс төр ч  зэгсэн халж мэдэхээр байна. Учир н

2026-08-13