“Улаанбаатар хотын бохирдлыг бууруулах иргэнд ойрхон шийдэл” уулзалт, хэлэлцүүлэг боллоо

2019-02-25
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.НЯМДОРЖ Ардчилсан намын “Нийслэлийн хөгжлийн бодлогын зөвлөл”-өөс (НХБЗ) “Улаанбаатар хотын бохирдлыг бууруулах иргэнд ойрхон шийдэл” хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Уг хэлэлцүүлгээр “Жорлонгоо өөрчилье”, “Гэр хорооллоос гарах нүүрсний үнсний шинж чанар, ашиглах шийдэл”, “Хашаандаа сайхан амьдарья” гэсэн сэдвүүдээр илтгэл тавигдаж, хэлэлцүүлэг өрнөлөө. Хэлэлцүүлэгт МУИС болон ШУТИС-ын эрдэмтэн судлаачид, оюутнуудаас гадна “Утааны эсрэг ээж аавууд” ТББ-ын тэргүүн Ц.Пүрэвхүү, “Орчил үндэсний төсөл” ТББ-ны тэргүүн “Хогоо багасгая” группыг санаачлагч Б.Мөнхзул, ХҮН-ын УЗ-ийн гишүүн, инженер Ж.Золжаргал зэрэг иргэний нийгмийн төлөөллүүд хүрэлцэн ирсэн байлаа. “Нутгийн шийдэл” ТББ-ын УЗ-ийн дарга /УИХ-ын гишүүн асан/ Ц.Оюунгэрэл: -“Жорлонгоо өөрчилье” төслийн багийнхан өнгөрсөн нэг жилийн хугацаанд 21 аймагт 46 удаагийн бүтэн өдрийн сургалт хийж, 3500 гаруй хүнд жорлонгоо өөрчлөх шийдлийг танилцуулсан талаар дурдав. Төслийн гол зорилго нь дэд бүтцийг хүлээхгүйгээр хамгийн бага хугацаанд, хамгийн бага зардлаар яг өнөөдөр жорлонгоо өөрчилье гэвэл ямар шийдэл байгааг танилцуулах юм. Нийт зардал нь нэг сая 500 мянган төгрөгт багтах, цаашлаад банкны зээлд хүртэл хамрагдах боломжтой зургаан төрлийн хуурай жорлонгийн технологийг хэлэлцүүлэг дээр танилцууллаа.   Хими, Химийн технологийн хүрээлэнгийн академич, доктор (ScD) Ж.Тэмүүжин: -ДЦС болон гэр хорооллын зуухнаас гарч буй нүүрсний үнсний шинж чанар, ялгааг тайлбарлаж, тэдгээрийг дахин ашиглах боломжийн талаарх өөрийн хийсэн судалгааны ажлыг танилцууллаа. Зуухны үнсээр ус цэвэршүүлэх үрэл хийснээ бодитоор авчирч харуулсан нь ихээхэн сонирхолтой байв. Үнсийг дахин ашиглах нь орчны тоосжилтыг бууруулахаас гадна хуурай хог хаягдлын хамгийн их хувийг эзэлдэг материалыг эргэлтэд оруулж буй үнэ цэнэтэй төсөл болох юм.   “Хашаандаа сайхан амьдарья” ТББ-ын тэргүүн, тус Бодлогын зөвлөлийн дэд дарга Ц.Түмэнбаяр: -Хотын иргэд цаг зав гарах бүрт байгаль руу тэмүүлэх болсон. Тэгвэл “Хашаандаа сайхан амьдарья” төсөл таныг өөрийн хашаандаа байгалийг цогцлоож, өдөр бүр “салхинд гарах” боломж байгааг харуулах болно. Хашааны газрын ашиглагдахгүй хэсгийг хэрхэн ашиглаж аж ахуй эрхэлж болох вэ, хямд зардлаар амьдрах орчноо хэрхэн сайжруулах вэ гэдэг шийдлийг иргэдэд сурталчилж байгаа талаар танилцуулав. Сүүлийн хоёр жилийн хугацаанд маш олон иргэд тэдэнтэй холбогдож амьдрах орчноо бодитоор сайжруулжээ.   Нийслэлийн Ардчилсан намын хорооны дарга /НИТХ-ын дарга асан/ Д.Баттулга: -Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд шөнийн эрчим хүчийг тэглэх, түүхий нүүрсийг хориглож шахмал түлшээр хангах ажлууд бүгд 2011 оноос эхэлж яригдсан тухай, 2012 оноос БГД-ийг нүүрсгүй дүүрэг болгож шахмал түлшээр хангаж эхэлсэн боловч хоёр өвөл яваад энэ ажил зогссон алдаа нь нийлүүлэлтээ хангаж чадахгүйд байсан хэмээн дурдав. Мөн 2012 оноос гэр хорооллыг дахин төлөвлөх ажлыг 24 байршилд эхлүүлж 5000 айлыг орон сууцжуулжээ. Одоо ч тухайн 24 байрлалд орон сууц барихад дэд бүтцийн асуудал шийдэгдсэн байгааг онцлов. 2016 оны тавдугаар сар гэхэд хотын төсвөөс 20 тэрбум, банкнуудаас 80 тэрбум, нийт 100 тэрбум төгрөгийн зээлийн санхүүжилтыг орон сууц барих компаниудад олгохоор бэлдсэний дээр ЗГ-ийн дэмжлэгээр 5 хувийн ипотекийн зээлэнд хамруулахаар болсон. Гэвч 2016 оноос хойш өнөөдрийг хүртэл энэ ажил нам зогсож, 2016 оноос хойш нэг ширхэг ч тоосго тавигдаагүй аж. 2019.05.15-аас шахмал түлш хэрэглэх, шөнийн цахилгааныг тэглэх гэсэн шийдвэрүүд бол яахын аргагүй зоримог шийдвэр гээд бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлэв. Гэхдээ өмнөх туршлагаас харахад гэр хорооллын шөнийн үнэгүй хэрэглээ нь хотын нийт хэрэглээний хоёр хувьд ч хүрэхгүй байсан нь хүмүүсийн хандлага болон аюулгүй байдлын асуудалтай холбоотой байжээ.   НИТХ дахь АН-ын бүлгийн ахлагч Ц.Баатархүү: -Амжилттай яваа олон төслийн нэгдсэн уулзалт өнөөдөр болж байна гээд “Утааны эсрэг ээж аавууд”, “Хогоо багасгая” маш хүчтэй давалгаалж буй хөдөлгөөний төлөөллүүд тус үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлж, НИТХ-ын өмнөөс ажлын амжилт хүслээ. Иргэдийн бүлгээс сайн дураар гарсан санал санаачилга иргэдэд илүү ойрхон хэрэгжиж, бодит үр дүнгүүд гарч, хүмүүсийн хандлагыг өөрчилж байгааг тэрэээр онцлов. Нийслэл 2018-2019 онд хот тохижилтын ажилд 40 орчим тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөсөн байна. Харин агаарын бохирдлын асуудлын хувьд дорвитой ажил хийгдэхгүй, төлөвлөсөн ажил аль нэг дарга солигдох бүрт өөрчлөгдөж бодит үр дүн гарахгүй байгаа тухай өөрийн бодлыг оролцогчидтой хуваалцлаа.   НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн хөгжлийн бодлогын зөвлөлийн дарга М.Тулгат: -Өнөөдөр утаанаас салахын тулд яаралтай орон сууцжуулна гэж байгаа нь нэг талаасаа эрсдэлтэй болохыг тооцох хэрэгтэй гэв. Өнөөдөр Улаанбаатар хотод 1080 орчим хуучны угсармал орон сууц байгаа, тэд дулаан алдагдал, дээвэр, лифт, шугам сүлжээний гэх мэт маш их асуудалтай, жил бүр ихээхэн төсөв мөнгө урсдаг ч хүрдэггүй. Гэтэл араас нь чанаргүй олон байшин барьвал 10, 20 жилийн дараа гэхэд капитал засварыг нь дийлэхгүй, хаягдаж, дэлхийн улсуудад байдаг шиг “гетто” буюу ядуусын, гэмт хэргийн хороолол үүсэх эрсдлийг тооцох ёстой гэлээ. Мөн НХБЗ-ийн гишүүд Л.Ганхөлөг, Ж.Энхбат, Б.Наранчулуун нар хэлэлцүүлэгт оролцогчидтой санал солилцож, цаашдын үйл ажиллагаа, бодлого боловсруулалтад саналуудыг тусгаж ажиллахаа мэдэгдлээ.   Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.2.25  37, 38  (6004, 6005)    
ХАРХОРУМЫН ТУНХАГЛАЛ

Их Монгол Улсын нийслэл Хархорум хотод 2026 оны наймдугаар сарын 13–14-ний өдрүүдэд хорь гаруй улсын монголч эрдэмтэд

46 мин
Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

1 цаг 20 мин
COP17 нь зөвхөн төрийн сайд нарын хурал биш...

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 өнөөдөр Монг

8 цаг 0 мин
Орхон аймагт “өөр хууль” үйлчилж, орон сууц захиалсан хохирогчид нэмэгдэхээр болжээ

Уг нь Монгол Улс Америк шиг муж бүр нь бие даасан хуультай холбооны улс биш юм. Америк холбооны улс уч

8 цаг 15 мин
Хархорум бол ХХI зуунд илгээсэн уриалга мөн

Энэ онд Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Өгөөдэй хааны 840 жил, “Түмэн амгалант их ордон”-ны 790, Монголын буддын шашны анхны

8 цаг 15 мин
Мөнгөний бодлогын хүүг чангаруулсан асуудлын эргэн тойронд

Таван сарын өмнө 6.5 хувьтай байсан инфляц долоодугаар сард 13 хувьд хүрлээ.

2026-08-14
“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?

Цагтаа “Монголын эзэн” хэмээгдэж, энэ улс орны улс төр, эдийн засгийн бүхий л асуудалд нэр нө

2026-08-14
“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ

“Оюу толгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто” групп Монгол Улсын Засгийн газартай шударга бус гэрэ

2026-08-14
Хөгжим, цирк, энтертайнмент, залуус.  “Kharkhorum Bazaar”-ын оройн хөтөлбөрийг бүү алдаарай!

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна үргэлжилж буй “Kharkhorum Bazaar”-ын

2026-08-13
С.Баярцогтыг тусгай саналаар сулласнаар сонсгол хийхээр МАН-ын гишүүд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Намрын чуулган сарын дараа эхэлнэ. Түүнтэй зэрэгцээд намрын улс төр ч  зэгсэн халж мэдэхээр байна. Учир н

2026-08-13