Я.Сумъяа: Х.Цэвлээ бол эх хэлний гарамгай мастер

2019-02-22
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ҮЛ-ОЛДОХ Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Х.Цэвлээгийн шинэ бүтээл “Сониндумаа” номын редактороор МСНЭ-ийн Цэндийн Намсрайн нэрэмжит шилдэг редакторын шагналт сэтгүүлч Я.Сумъяа ажиллажээ. Түүнтэй  ном хэрхэн бүтсэн талаар ярилцлаа. -Монголын сэтгүүлзүйн өндөр хөх уул, сүрдэм оргил бол яах аргагүй Х.Цэвлээ гуай юм. Түүний бүтээлд гар хүрнэ гэдэг  онцгой эрх бас том хариуцлага болов уу? -Х.Цэвлээ гуайн хэвлүүлсэн номыг тооцвол “Сониндумаа” ном 40 дэх бүтээл нь юм. Редактор гэдэг энэ ажил мэргэжлийн байх ёстой гэдгийг Х.Цэвлээ гуай өөрөө ясны сэтгүүлч, номч хүн, номзүйн хүн  учраас хатуу баримталдаг. Би 2008 оноос хойш хэвлүүлсэн бүх номынх нь  редактороор ажиллаж байна. -Редакторын эрх, үүргийг та тодотгож хэлнэ үү? -Мэргэдийн үгэнд байдаг даа, “Ямар ч мэргэн хүн ном бүтээсэн, ард нь ариутган шүүгчийн орон зай заавал байдаг”  гэж. Энэ их бодууштай, одоо цагаар яривал шинжлэх ухааны үндэслэлтэй. Манай эртний мэргэд хэлэхдээ ном бичих амархан, няталж ариутгаад, эцсийн бүтээгдэхүүн болгох хэцүү гэж ярьдгийг Зава Дамдин Ренбүүчий багш нэг удаа хэлж байсан. Тэр цагт ном бүтээх хэцүү байсан л даа, одоотой адилгүй. Төмөр бар, ган бар, модон бар бүтээхээс өгсүүлээд их ажил болно. Гэлээ гэхдээ  ариутган шүүлт гэдэг заавал байх ёстой юм. Зөв бичих дүрмийн үг үсэг зөв байхаас эхлээд үг өүүлбэрийн найруулга зөв байх нь маш чухал. Одоо бүр ч чухал болж байна. Редакторын мэргэжил, ажлын чухлыг Х.Цэвлээ гуай маш сайн мэдэж байна шүү дээ. Мэдэж байгаа учраас номдоо заавал зедакторыг оролцуулж байна. Би Х.Цэвлээ гуайнхаа 10 гаруй номыг редакторлосноо их хувь заяа гэж боддог. Энэ бол миний өөрийн мэргэшсэн ажлыг байнга хийлгэж байна. Дээр нь энэ агуу хүний бүтээлийг уншина гэдэг хувь заяа юм. -Энэ номын үнэ цэнийг та юу гэж үнэлж дүгнэж байна? -Энэ ном  манай уншигчдад, сэтгүүлчдэд эх хэл гэдэг талаас маш үнэ цэнэтэй. Номын утга агуулгаас урдаар  эх хэлний талаас маш чухал бүтээл. Х.Цэвлээ гуай бол  эх хэлнийхээ  жинхэнэ мастер найруулагч, их сэтгэгч. Сэтгүүлзүйн салбарт жинхэнэ аналитик сэтгүүлзүйн төлөөлөгч. Бүтээлд нь  гурван цаг дандаа гурвалсан байдлаар ордог. Өнгөрсөн,одоо, ирээдүйг багтаадаг.  Өнгөрснийг өөрөө сайн мэддэг, бүр гаргууд мэдэж байна. Одоо цагийг айхтар мэдэрч, онож бичиж байна. Дээр нь ирээдүйг харах билгийн нүдтэй сэтгүүлч. Иймд өнгөрсөн, одоо, ирээдүй цагаас эхлэн бүх л гурвалсан зүйл бүтээлд нь байнга байдаг. Бичгийн сайн, найруулгын сайн, ухаарч бодохын сайн гээд хүнд хүргэх  тухайн зохиомжийг олох, өнцөг санаа бүхнээс их юм авна даа, манай сэтгүүлчид. [caption id="attachment_56699" align="aligncenter" width="850"] Гэрэл зургийг Л.Батдорж.[/caption] -Та бол түүний байнгын уншигч, бүтээлийг нь бараг бүхнээс түрүүлж уншдаг байх? -Би байнгын уншигч нь. Х.Цэвлээ гуайн гараас өнөөдөр юу гарна, над руу ирдэг. Энэ ховор завшаан. Мундаг мастеруудын бүтээлийг унших завшаан гэдэг амар олдохгүй. Номынх нь тухайд хэлэхэд, Х.Цэвлээ гуай бичих сэдвээ эхлээд тархиндаа нэрчихдэг. Нэг үгээр хэлбэл, үргэлж “бүрхээр, тогоо” нийлүүлээстэй, тэндээс үргэлж ард,хорз гарч байдаг. Тархиндаа их нэрж, бодож, сэтгэж, боловсруулж, яг бичихээ болохоор ширээний ард суугаад нэг амьсгаагаар бичээд гаргадаг бичгийн хүний гайхамшигтай чадвар түүнд байдаг. -Өнөөдөр эх хэл мөхөх нь,  үүнд сэтгүүлчид буруутай гэх   шүүмжлэл  байнга шахам гарах юм. Та сэтгүүлч бас шилдэг редакторын хувьд ямар бодолтой явдаг вэ? -Эх хэл болохгүй байна, алдаа мадаг их байна, зөв бичих дүрэм цэгцрэхгүй байна гэсэн шүүмжлэл  байнга гарч байна л даа. Энэ юутай холбоотой вэ гэвэл, өөрчлөлт, шинэчлэл эхэлснээс авахуулаад редактор гэдэг албан тушаал, ажил мэргэжлийн хүндэтгэл  байхгүй болсон. Редакциуд сэтгүүлч шууд өөрийн бүтээлийг хэвлүүлж нийтлэх ёстой гэх маягаар хандсан. “Галавлит” гэдэг үзэл суртлын хувьд хянадаг газартай андуурсан. Өөрөөр хэлбэл, редактор, ариутган шүүгч гэдэаг бол эх хэлний жинхэнэ хоточ нохой юм шүү дээ. Тэгэхээр нохойгоо тавиад туучихсан хотонд юу ч орно шүү дээ. Гадаад үг бурзайтал орж ирж байна, буруу найруулга, этгээд хэллэг, зөв бичих дүрмийн хувьд ярих ч юмгүй болж  байна шүү дээ. Гэтэл бид  эх хэлний үндсэн хуультай шүү дээ. Тэр нь юу гэвэл, Ц.Дамдинсүрэн гуайн боловсруулсан зөв бичих дүрмээр явна гэсэн хуулиараа явж байгаа. Тэгсэн  атал  дундуур нь орж дур зоргоороо өөрчилснөөс болж бид эх хэлний талаар олон  асуудалтай болсон. Тэгвэл Х.Цэвлээ гуай өөрийн номдоо заавал редактор байх ёстой, заавал уншуулах ёстой гэж үзэж редакторыг байх ёстой байр сууринд нь тавьж байгаад би редакторын хувьд сэтгэл маш их хангалуун байдаг. Зохиогчийн хувьд энэ бол том соёл юм. Уншигчдын хувьд ч гэсэн редактор бол тухайн хүний бүтээлийг нэг үг үсэг, цэг таслалын алдаагүй, мөн номын бүтэц, хэл найруулга бүх талаас хүргэхийг зорьдог. Тэгэхээр давхар том хариуцлага үүрч байгаа гэж би  бодож явдаг. -Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа. Эх сурвалж: www.polit.mn
ХАРХОРУМЫН ТУНХАГЛАЛ

Их Монгол Улсын нийслэл Хархорум хотод 2026 оны наймдугаар сарын 13–14-ний өдрүүдэд хорь гаруй улсын монголч эрдэмтэд

48 мин
Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

1 цаг 22 мин
COP17 нь зөвхөн төрийн сайд нарын хурал биш...

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 өнөөдөр Монг

8 цаг 2 мин
Орхон аймагт “өөр хууль” үйлчилж, орон сууц захиалсан хохирогчид нэмэгдэхээр болжээ

Уг нь Монгол Улс Америк шиг муж бүр нь бие даасан хуультай холбооны улс биш юм. Америк холбооны улс уч

8 цаг 17 мин
Хархорум бол ХХI зуунд илгээсэн уриалга мөн

Энэ онд Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Өгөөдэй хааны 840 жил, “Түмэн амгалант их ордон”-ны 790, Монголын буддын шашны анхны

8 цаг 17 мин
Мөнгөний бодлогын хүүг чангаруулсан асуудлын эргэн тойронд

Таван сарын өмнө 6.5 хувьтай байсан инфляц долоодугаар сард 13 хувьд хүрлээ.

2026-08-14
“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?

Цагтаа “Монголын эзэн” хэмээгдэж, энэ улс орны улс төр, эдийн засгийн бүхий л асуудалд нэр нө

2026-08-14
“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ

“Оюу толгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто” групп Монгол Улсын Засгийн газартай шударга бус гэрэ

2026-08-14
Хөгжим, цирк, энтертайнмент, залуус.  “Kharkhorum Bazaar”-ын оройн хөтөлбөрийг бүү алдаарай!

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна үргэлжилж буй “Kharkhorum Bazaar”-ын

2026-08-13
С.Баярцогтыг тусгай саналаар сулласнаар сонсгол хийхээр МАН-ын гишүүд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Намрын чуулган сарын дараа эхэлнэ. Түүнтэй зэрэгцээд намрын улс төр ч  зэгсэн халж мэдэхээр байна. Учир н

2026-08-13