П. Батсайхан: “Мөхөх төрийн бодлого дотор мандах төрийн бодлого байдгийг ойлгосон”

2019-02-22
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД “Үндэсний түүхийн музей”-д түүхэн бодит явдлаас сэдэвлэсэн “2000” уран сайхны киноны уран бүтээлчид мэдээлэл хийлээ. Монголын түүхэн цаг үеийн үйл явдал болох манжийн дарангуйллыг эсэргүүцсэн Улиастайн цэргийн бослогын тухай тус кинонд өгүүлэх ажээ. Кино эх орончдын өдрөөр буюу гуравдугаар сарын 1-нд нээлтээ хийх юм. Уран бүтээлчдээс сэтгэгдлийг нь сонслоо.

СГЗ, киноны продюссер, хутагт судлаач П. Батсайхан:  Улиастайн бослогыг эртнээс судалж эхэлсэн

-1880-аад оны үед Монголын түүхэнд тохиосон нэгэн томоохон үйл явдал нь Улиастайн бослого  гэж нэрлэгдсэн 2000 цэргийн бослого юм. Энэ тухай судалгааг би эртнээс хийж эхэлсэн. Түүнчлэн тухайн үед Завханд ажиллаж,амьдарч байсан хүмүүсийн үр хүүхдүүд намайг энэ сэдвийг сонгож, кино хийх гол түлхэц болсон. Харин киног хийснээр нэг л зүйлийг сайн ойлголоо. Тэр нь юу вэ гэвэл “Мөхөх төрийн бодлого дотор мандах төрийн бодлого” байдаг юм байна.  Мөн сэцдээ сонсдоггүй ноёд, цэрэг эх орончдоо хамгаалдаггүй төрийг олж харлаа. Тиймээс бодит түүхийг үнэний түүчээ болгож хойч үедээ үлдээх нь миний зорилго байсан. “2000” кино миний бүтээсэн тав дахь түүхэн кино. Бүтээлийн гол санаа нь бид цөөхүүлээ ч нэгдэж чадвал юуг ч бүтээж чаддаг юм гэсэн санаа бий.

Дэмчиг тайжийн дүрийг бүтээсэн Ардын жүжигчин П.Цэрэндагва: Тэр үед болсон үйл явдлыг мэдэх нутгийн олон хүнтэй уулзсан.

-Бид өөрсдийнхөө  мартчихсан, гээсэн,орхичихсон түүхийг яагаад санаж болдоггүй юм бэ гэсэн санаа намайг энэ кинонд тоглуулах хөшүүрэг болсон. Би дүр дээр ажиллах явцдаа тэр үед болсон үйл явдлыг  мэдэх нутгийн олон хүнтэй уулзсан. Тухайн үед ард олны бодол санаа, аж амьдрал ямар байсан, ухаан бодол нь юунд чиглэгдэж байсныг ойлгож,  ухаараад эргээд дүрээ харахад их сайхан санагдаж байлаа. Түүнчлэн өнгөрсөн үеэ харж, нягталж, дэнсэлж, ухаарч, ойлгоход минь энэ бүтээл том алхам болсон.

Хатны дүр бүтээсэн, хийлч Ч.Дэлгэрцэцэг: Кинонд тоглох гайхамшигтай байлаа

-Би бараг 20 жилийн өмнө анх уран бүтээлийн гараагаа эхэлж байлаа. Энэ хугацаанд даацтай кинонд тоглохсон гэж хүсч, боддог байсан. Миний хүсэл биелж, түүхэн кинонд ажиллах боломж бүрдсэнд баяртай байна. “2000” кинонд манж амбаныг өөртөө дурлуулдаг монгол хатны дүрийг бүтээлээ. Кинонд тоглох гайхамшигтай байлаа. Зураг авалтын үед орчиндоо өөрийн эрхгүй уусдаг юм байна. Дараа нь гэртээ ирэхэд ямар том гэрт амьдарч, ямар их хэрэглэдэг юм бэ гэсэн бодол төрсөн шүү. Монголд 200 жил ноёрхсон Манжийн ноёрхол унахад ихээхэн үүрэг гүйцэтгэсэн энэ бослогын талаар өгүүлэх тус бүтээлд Ардын жүжигчин Д.Мэндбаяр, гавьяат жүжигчин Д.Гүрсэд, Д. Төмөртогтох, Н.Батцэцэг, У.Батбаатар,Соёлын тэргүүний ажилтан Ц.Цэрэнболд, Д. Баттөмөр, С.Болд-Эрдэнэ, С.Ариунбямба,  Ч. Дэлгэрцэцэг нар тоглосон юм. Харин ерөнхий найруулагчаар Б. Отгонзориг, ерөнхий зураглаачаар Э. Доржсүрэн ажиллаж, хөгжмийг  “Морин хуур”-ын чуулгын ерөнхий удирдаач, уран сайхны удирдагч соёлын тэргүүний ажилтан Д.Түвшинсайхан бичжээ. Таван сарын турш зураг авалт нь үргэлжилсэн “2000” кино нь  Манжийн үеийг тусгасан бусад уран сайхны киноноос ялгаатай нь дайн тулаанаас илүүтэйг тухайн  үеийн хүмүүсийн амьдрал, ахуйг харуулсан аж. Эх сурвалж: www.polit.mn
ХАРХОРУМЫН ТУНХАГЛАЛ

Их Монгол Улсын нийслэл Хархорум хотод 2026 оны наймдугаар сарын 13–14-ний өдрүүдэд хорь гаруй улсын монголч эрдэмтэд

47 мин
Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

1 цаг 21 мин
COP17 нь зөвхөн төрийн сайд нарын хурал биш...

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 өнөөдөр Монг

8 цаг 1 мин
Орхон аймагт “өөр хууль” үйлчилж, орон сууц захиалсан хохирогчид нэмэгдэхээр болжээ

Уг нь Монгол Улс Америк шиг муж бүр нь бие даасан хуультай холбооны улс биш юм. Америк холбооны улс уч

8 цаг 16 мин
Хархорум бол ХХI зуунд илгээсэн уриалга мөн

Энэ онд Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Өгөөдэй хааны 840 жил, “Түмэн амгалант их ордон”-ны 790, Монголын буддын шашны анхны

8 цаг 16 мин
Мөнгөний бодлогын хүүг чангаруулсан асуудлын эргэн тойронд

Таван сарын өмнө 6.5 хувьтай байсан инфляц долоодугаар сард 13 хувьд хүрлээ.

2026-08-14
“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?

Цагтаа “Монголын эзэн” хэмээгдэж, энэ улс орны улс төр, эдийн засгийн бүхий л асуудалд нэр нө

2026-08-14
“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ

“Оюу толгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто” групп Монгол Улсын Засгийн газартай шударга бус гэрэ

2026-08-14
Хөгжим, цирк, энтертайнмент, залуус.  “Kharkhorum Bazaar”-ын оройн хөтөлбөрийг бүү алдаарай!

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна үргэлжилж буй “Kharkhorum Bazaar”-ын

2026-08-13
С.Баярцогтыг тусгай саналаар сулласнаар сонсгол хийхээр МАН-ын гишүүд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Намрын чуулган сарын дараа эхэлнэ. Түүнтэй зэрэгцээд намрын улс төр ч  зэгсэн халж мэдэхээр байна. Учир н

2026-08-13