Ч.ТУЛГА
“Гурван охин” хамтлагийн дуучин Г.Анхмаа бие даасан анхны цомгоо гаргахаар бэлтгэлдээ оржээ. Тэрээр шинэ цомгийнхоо эхний бүтээл болох “Би чиний хайртай бүсгүй” дуугаа сонсогчдод хүргээд байгаа юм. Дууны үг, аяыг “Никитон” хамтлагийн гитарчин Өөжгий бичжээ. Г.Анхмаа “Гурван охин” хамтлагтай зургаан цомог гаргасан билээ. Хувийн уран бүтээлдээ анхаарах болсон тэрээр шинэ цомогтоо 13 дуу багтаахаар төлөвлөсөн аж. Гол онцлог нь бүгд цоо шинэ уран бүтээл байх гэнэ. Дуучин бүсгүйн үндсэн мэргэжил нь жүжигчин. Тэрээр дууны уран бүтээлээс гадна дэлгэцийн салбарт хүч сорьж байгаа гэнэ. Удахгүй нээлтээ хийх нэгэн бүтээлийн гол дүрд тоглож буйгаа дуулгалаа.
Эх сурвалж: www.polit.mn

