Ч.Гантулга
Арабын нэгдсэн Эмират улсын Аль Айн хотод пара буудлагын “Дэлхийн цом”-ын аварга шалгаруулах тэмцээн болж байна. Энэ удаагийн тэмцээний эрэгтэйчүүдийн 10 метрийн гар бууны төрөлд З.Ганбаатар мөнгөн медаль хүртлээ. Тэрээр ганцаарчилсан төрлөөс гадна Г.Баярцэцэг, Г.Ганзоригийн хамт холимог төрөлд мөн мөнгөн медалийн болзол хангасан юм. Манай пара буудлагын тамирчдын хувьд анх удаа дэлхийн тэмцээнээс медаль авч буй нь энэ юм. З.Ганбаатарын хувьд 2016 онд Риопаралимпийн наадамд гурван дасгалд өрсөлдсөн туршлагатай тамирчин юм.
Эх сурвалж: www.polit.mn