Ч.Гантулга
“Мандчиран наран” төрийн бус байгууллага болон Богд хааны ордон музейтэй хамтарсан “Гайхамшигт өв соёл-Монгол уран хатгамал” үзэсгэлэн өчигдөр нээлтээ хийлээ. Уламжлал ёсоор гурав дахь жилдээ болж буй тус үзэсгэлэнд Монголын уран хатгамалчдын сор болсон бүтээлээс дээжлэн тавьжээ. Үүнээс хас тэмдэг бүхий хөдрөг, Манжийн үед Хан, Ван зэрэгтэй хүмүүс эдэлж хэрэглэж байсан задгай хатгамал бүхий луун хээтэй фүс тэмдэг, эдүгээ цагт "гар утасны гэр" хэмээн андуурахуйц уран хатгамал бүхий мөнгөний хэтэвч, алтан утас даруулан оёж, задгай хатгамлаар урласан хөшиг тэргүүтнийг үзэгчид онцлон сонирхож байв. Үүнээс гадна зүү ороох оёдлоор оёсон даалангууд энэ өдрийн голлох үзмэрийг нэг байлаа. “Гайхамшигт өв соёл-Монгол уран хатгамал"
үзэсгэлэн ирэх сарын 2-ныг хүртэл үргэлжлэх юм.
Эх сурвалж:
www.polit.mn