“Байгууллагын үнэт зүйл бол хүн”

2019-02-22
Нийтэлсэн: Админ
 1 мин
Р.ОЮУН Хилийн анги, тусгай салбаруудын захирагчийн орлогч, сэтгэл зүй, мэдээлэл, соёл, сурталчилгааны албаны дарга, хэвлэлийн төлөөлөгч нарын арга зүйн цугларалт Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэнд болж байна. Цугларалтыг гурван жилд нэг удаа зохион байгуулдаг ба энэ удаагийнх сэтгэл судлалын чиглэлээр болж байгаагаараа онцлог болсон хэмээн оролцогчид ярьж байлаа. Цугларалтад ирсэн хүмүүс тухайн ангидаа бие бүрэлдэхүүний сэтгэл зүйн байдал, тэднээс санал асуулга авах, зөвлөгөө өгөх, улсын хил хамгаалалтад шаардлагатай сэтгэл зүйн тогтвортой байдлыг хангана. Нөгөө талаас захирагчийн орлогч, албаны дарга, хэвлэлийн төлөөлөгч ажээ. Мөн орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудтай байгууллагаа төлөөлж мэдээллээ өгч сурталчлахаас гадна хамтран ажилладаг юм байна. Энэ жил Халх голын түүхт 80 жилийн ой болно. Тиймээс Дорнод аймгийн ард иргэд, хил орчмын сумдын хүүхэд, залуучуудад эх оронч үзлийг төлөвшүүлэх, ойг сурталчлах, явган аялал зохион байгуулахаар ажиллаж байгаа ажээ. Энэ үеэр оролцогчдын сэтгэгдлийг сонслоо. ХХЕГ-ын Сэтгэл зүй, мэдээлэл, соёл, сурталчилгааны хэлтсийн дарга, хурандаа Х.Зоригтбаатар: Алба хаагчдаа мэргэшүүлэх сургалт зохион байгууллаа -ХХЕГ-ын 2019 оны төлөвлөгөөнд тусгасан томоохон ажлуудын нэг бол хилийн анги, тусгай салбаруудын захирагчийн орлогч, Сэтгэл зүй, мэдээлэл, соёл, сурталчилгааны албаны дарга, хэвлэлийн төлөөлөгч нарын арга зүйн цугларалтыг энэ сарын 18-22-ны хооронд тав хоногийн хугацаатай зохион байгуулж байна. Энэ хугацаанд ХХЕГ-т арга зүйн цугларалтын мэргэжлийн чиглэлийн хичээлүүд,  Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэнд мэргэшүүлэх сургалтуудыг зохион байгууллаа. Тус албаны дарга нар 2016 онд мөн ижил төвшний сургалтад хамрагдаж байсан. Энэ удаагийн арга зүйн цугларалтаар алба, үйл ажиллагаанд нь дүгнэлт хийх, цаашид юун дээр анхаарах, хүмүүсээ хэрхэн мэргэшүүлэх, арга зүйн зөвлөгөө өгөх, тулгамдаж байгаа асуудлыг нь ярилцаж байна. Байгууллагын үнэт зүйл бол хүн. Учир нь Хил хамгаалах байгууллагын бүрэлдэхүүнд офицер, ахлагч, энгийн ажилчид, гэрээт болон хугацаат цэргийн албан хаагч бий. Нэг жилийн хугацаат цэргийн албан хаагч хуулиараа эх орноо хамгаалах үүрэгтэй ч мэргэжил, боловсрол, сэтгэл зүйн байдал, өссөн орчин өөр хүмүүжилтэй хүмүүс ирдэг. Тиймээс тэдний сэтгэл зүйн байдлыг тогтвортой байлгах, эх оронч үзлийг төлөвшүүлэх чиглэлээр ажилладаг хүний инженерүүд нь сэтгэлзүйн албаныхан юм. Энэ нь тус албаны гол үүрэг байдаг. Үүнээс гадна  Улсын хил хамгаалалтад үүрэг гүйцэтгэж байгаа хилчдийг төрийн болон удирдлагын бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн талаарх мэдээ, мэдээллээр хангахын үүргийг хүлээдэг. Мөн энэ албаныхан хилчид болон хил орчмын нутагт оршин суудаг иргэдэд соёл, урлагаар үйлчилдэг. Хугацаат цэргийн албанд татагдан ирж буй залуучуудыг цэргийн үйл ажиллагаанд нэгтгэх, төлөвшүүлэх, соён гэгээрүүлэх ажлыг хийдэг. Энэ бүх ажлын үр дүнд Улсын хил хамгаалалтад үүрэг гүйцэтгэж буй хилчид сэтгэл зүйн байдал тогтворждог.   Хөвсгөл аймаг дахь Монгол Улсын баатар Л.Даваадоржийн нэрэмжит Хилийн 0257 дугаар ангийн захирагчийн орлогч, Сэтгэл зүй, мэдээлэл, соёл, сурталчилгааны албаны дарга, хэвлэлийн төлөөлөгч, хошууч Н.Отгонжаргал: Энэ жилийн сургалт сэтгэл зүй рүү хандсанаараа онцлог байлаа -Би 2007 онд Хилийн цэргийн дээд сургуулийг цэргийн сэтгэл зүйч, эрх зүйч мэргэжлээр, ОХУ-ын Хилийн холбооны аюулгүй байдлын академийг цэргийн сэтгэл зүйчээр төгссөн. Өмнө нь Хилийн 0214, 0130 дугаар ангид захирагчийн орлогчоор ажиллаж байсан. Хил хамгаалах байгууллага сүүлийн жилүүдэд сэтгэл зүйн чиглэлээр олон хүнийг сургаж, боловсон хүчнээ бэлтгэж байна. Үүнтэй холбогдуулан энэ жилийн сургалт сэтгэл зүй рүү хандсанаараа онцлог байлаа. Би захирагчийн орлогчийн сургалтад гурав дахь удаагаа хамрагдаж байна. Өмнөх сургалтуудыг хувь хүний хөгжилд чиглэн явагддаг байсан. Харин энэ удаагийн  сургалтаар сэтгэл зүйн тест авах, зөвлөгөө өгөх аргачлалыг нарийвчлан судалж байна. Манай ангийн хувьд хугацаат цэрэггүй, гэрээт болон ахлагч нар улсын хил хамгаалалтад оролцдог. Үүнтэй холбоотойгоор ахлагч нартай зохион байгуулах сэтгэл зүйн ажил хугацаат цэргийнхээс өөр. Гэр бүлтэйгээ тухайн ангид ажиллаж, амьдардаг болохоор онцлогтой. Ерөнхийдөө гэр бүлийн асуудлаар онцлон анхаардаг.   Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэнгийн оношилгоо, үнэлгээ, судалгааны албаны сэтгэл судлаач Э.Баасандорж: Цэргүүдтэй хэрхэн ажиллах талаар сургалт хийлээ -Манай хүрээлэн үйл ажиллагаагаа явуулаад таван жил болж байна. Оношилгоо, үнэлгээ рүү орж ажилладаг онцлогтой. Сэтгэл зүйн хүчин зүйл тухайн байгууллагын үйл ажиллагааг явуулахад нөлөөлөх чухал хүчин зүйл. Үүнтэй холбоотойгоор хүмүүсийг бэлтгэх, чадавхижуулах ажил нийгэмд чухал үүрэг гүйцэтгэж байгаа. Хилийн цэргийн албан хаагчдын дунд оношилгоо, үнэлгээ мөн цэргүүдтэй хэрхэн ажиллах талаар сургалт хийлээ. Цэргийн байгууллагад тодорхой нэг асуудал гарч байгаа. Тухайлбал, зэвсэгтэй харьцдаг болохоор өндөр эрсдэлтэй. Хажуугаар нь сэтгэл санааны асуудалтай байвал засах, шийдэх, сэтгэл санааг нь тогтвортой болоход нь туслах үүднээс зөвлөгөөний үндсэн аргуудыг эзэмшүүлэх зорилготой сургалт явуулсан. Оношилгоо, үнэлгээний хэд хэдэн арга байдаг. Тухайлбал, асуулгын, дасгал гүйцэтгэдэг аргын талаар заасан. Асуулгын арга нь хүмүүсийн зан төлөвтэй холбоотой ерөнхий тодорхойлолтуудыг мэдэж болно. Мөн дасгал гүйцэтгэдэг даалгаврууд байгаа. Үүнд ямар үйлдэл, шийдвэр гаргах, эрсдэл, стрессийг яаж хүлээж авах вэ. Үүнийг энгийнээр товших, хурд, хүчээр шалгасан дасгалаар дамжуулан эрсдэл тодорхойлох боломжтой. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.2.22 № 36 (6003)
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

7 цаг 33 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

7 цаг 52 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

10 цаг 59 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

16 цаг 18 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

16 цаг 31 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2026-11-09
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

2026-11-09
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06