Б.Өвгөнхүү: “Ээж бид хоёр”-ыг сурах бичигт оруулмаар зохиол

2019-02-22
Нийтэлсэн: Админ
 1 мин
П.АМГАЛАНБАЯР  “Зууны мэдээ” сонин, “ТВ-9” телевизээс хамтран зохион байгуулах Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн,  сэтгүүлч Хорлоогийн Цэвлээгийн “Сониндумаа” номын нээлт өнөөдөр болно. Содон нэртэй энэ номын талаар сэтгүүлч Б.Өвгөнхүүтэй ярилцлаа.   - “Сониндумаа” номын зо­хиогчтой олон жил цуг ажилласан байх аа? -Цэвлээ сэтгүүлчийн яг дэргэд олон жил ажиллах завшаан тэгтлээ олдоогүй нь тоогүй санагддаг. Харин толгойлж удирдаж байсан хэд хэдэн газар нь алба залгуулж байсан удаа бий. Хорлоогийн Цэвлээ хэмээх энэ содон ертөнцийг олж таних хүсэл үргэлж байсан. Аз болоход, Цэвлээ гуайн нийтлэлийг нь болж өгвөл уншиж, ном бүтээл туурвилд нь “Үг үсгийн тоос үргээх” төдийд гар бие оролцож ирлээ. - Номоо “Сониндумаа” нэртэй гаргаж байгаа юм байна. Та редактороор оролцсон уу? -Үгүй дээ, зөвхөн сэтгэгдэл төдийг бичсэн. Редакторлах амаргүй  чимхлүүр ажлыг хүү Мөнхжин нь, сэтгүүлч Я.Сумьяа хоёр л нугалсан. Манай Сумьяа чинь энэ олон ажлыг яаж зэрэг зэрэг амжуулдгийг нь гайхаад барахааргүй ясны хөдөл­мөрч хүн. Цэвлээ эрхлэгчийн жинхэнэ үнэнч туслагч энэ сэтгүүлч харь­цангуй цөөхөн хоногийн дотор ам­жуу­лаад л энэ номыг баринтаглаад гаргачихлаа. -Цэвлээ гуайн шигшмэл бүтээл гэхээр шижир шиг л юм байж таараа? -Цэвлээ сэтгүүлчийн өөрийнх нь сорчилсон нийтлэлийн нэгэн боть гарч байна. Яг үнэнийг хэлэхэд Цэвлээ гуайн бүтээлээс сорчилно гэдэг амаргүй, бүх бүтээлээ тэгш сайхан бичдэг. Шилдэг бүтээл нь нэг бус, нэг хэсэг ботиор гарсан ч дундаршгүй. Би гэхэд энэ ботийг нь уншаад тэр тэр нийтлэлээ оруулах байж дээ гэж эрж л байх жишээний. Ер нь номыг зохиогч нь бус, уншигч нь бүтээдэг нь ёс. Тэгэхээр энэ ботиос нь өөр өөр нийтлэлийг нь эрж хүсэмжлэх уншигч цөөнгүй гарах нь мэдээж. -Цэвлээ гуайн шилдэг нийт­лэлийн олон боть гараасай гэж хэлэх гээд байна аа даа, Та? -Яг тийм, Та миний санааг таавар­лачихлаа. Цэвлээ гуайгаас шинийг, шилд­гийг нь шүүрдье гэвэл олныг дурдана. Цэвлээ гуай хийсэн бүхнээ дөвийлгөх гэдэггүй, даан ч даруухан зантай, эглийн туйл болсон хүн. Угаасаа их хүмүүс голчлон тийм л байдаг шүү дээ, тэрнийг л нэг. “Засгийн газрын мэдээ” сонинд хамт ажиллаж байх үед Цэвлээ эрхлэгчийн бичсэн зүйл гарсан сонин дорхноо борлогддог байлаа. Өнөөдөр ч ялгаагүй Цэвлээ гуай аль нэг хэвлэлд юм бичсэн бол хүмүүс дуугүй өнгөрнө гэж ёсонд хазгай, нийгмийн сэтгэл зүйд заавал нөлөөлж, нэгийг бодогдуулж, хоёрыг доргионо. Бичсэн зүйлийг нь уншсан үедээ бид энэ хүний ухаан улам цэцэн цэлмэг болж, улам бүр саруулсаад байх юм, хүний нас ахих, ухаан буйдрах гэдэг бидний ойлголтыг энэ хүн няцааж, хөгшрөх гэдэг нь хүний ухаан мохохын нэр биш юм байна даа гэлцдэг юм. Ерөөс Цэвлээ гуай урт сайхан наслахын учир тавиланг үзүүлж яваа өнөө цагийн ухаантай өтгөс буурлын нэг. -Цэвлээ гуайн шилдэг бүтээ­лийн өөр ямар ямар ном гараасай гэж та боддог вэ? -Цэвлээ гуай сэтгүүл зүйн онолын маш жинтэй бүтээл туурвисан хүн. Сэтгүүл зүйн бичлэгийн төрөл  зүйл-жанрын онолыг тайлбарласан хэд хэдэн бүтээл нь он цагийн шалгуур давж, Монголын сэтгүүлчдийн олон үеийнхнийг бэлтгэж таарна. Үндэсний сэтгүүл зүйд хуучирч гологдохооргүй, дахин давтагдахад бэрх  “Миний сэтгүүл зүй” номын хоёр боть, “Нийтлэлийн тухай яриа”, “Өвөөгийн жор”, өөр юу юу билээ дээ, эдгээрийг их сургуулийн сурах бичиг болгох талаар Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн эвлэл, Монгол улсын их сургуулийн Сэт­гүүл зүйн салбар анхаарахад илүүлдэхгүй болов уу. Эдгээрийг нэгтгэн нэгэн боть болгож гаргахад нь гар сунгах хүмүүс хаа мундах вэ, шүүрээд л авна. Сэтгүүл зүйн онолын энэхүү ултай судалгаандаа тулгуурлан Хорлоогийн Цэвлээ гуай “Монголын нууц товчоо бол сэтгүүл зүйн бүтээл мөн” хэмээн нотолсон маш том гаргалгаанд хүрснийг одоо л хүмүүс хүлээн зөвшөөрч эхэлж байна. Энэ бол маш зоримог дүгнэлт, шинэ зүйл, яг үнэндээ нээлт байлаа. Зөвхөн энэ бүтээлээр нь Х.Цэвлээ гуайд докторын зэрэг хүртээхэд Монголын шинжлэх ухаанд дарамт болохгүй л байх. Бас нэг санааг дурдмаар байна. Юу гэвэл Монголын дунд сур­­гуулийн ахлах ангийн уран зохиолын сурах бичигт Хорлоогийн Цэвлээ гуайн  “Ээж бидэн хоёр” баримтат уран нийтлэл заавал орох ёстой гэж боддог. Бид хүүхэд ахуй цагтаа Ч.Лодойдамба гуайн “Манай сур­гуулийн­хан”, Д.Цэвэгмид гуайн “Хонь­чин Найдан” баримтат уран зохиолыг сурах бичгээсээ л ун­шиж монгол амьдралынхаа үүх түү­хийг үзэж байлаа. Х.Цэвлээ гуай өөрийн үзэж туулснаар дамжуулж Монголын нэгэн үеийн түүхийг бичиг­лэсэн “Ээж бидэн хоёр” бол зууны гарамгай нийтлэлийн тоонд багтах нь гарцаагүй. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.2.22 № 36 (6003)  
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

7 цаг 29 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

7 цаг 48 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

10 цаг 55 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

16 цаг 14 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

16 цаг 27 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2026-11-09
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

2026-11-09
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06