Гадаадад гаргах ажиллах хүчийг 20 хувиар бууруулна

2019-02-22
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ц.МЯГМАРБАЯР Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын удирдах ажилтны улсын зөвлөгөөн өчигдөр эхэлсэн юм. Зөвлөгөөнөөр удирдах ажилтнуудтай байгуулсан үр дүнгийн гэрээг дүгнэж өнөөгийн болон цаашдын зорилтын талаар хэлэлцэж тэдний саналыг сонслоо. Түүнчлэн Төрийн албаны тухай хууль, Авлигатай тэмцэх хууль, салбарын үйл ажиллагаа, хөрөнгө санхүүтэй холбоотой мэдээллийг холбогдох албаныхан өгсөн юм. Зөвлөгөөний эхэнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг мэдээлэл өглөө. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажилгүйдэл, ядуурлыг бууруулж, иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх, хүүхэд гэр бүлийн эсрэг хүчирхийллийг буруулах зэрэг нь манай салбарын гол зорилго. Энэ хүрээнд 2014 оноос хойш нэмэгдүүлээгүй байсан төрийн албан хаагчдын цалинг 2018 оны есдүгээр сарын 1 болон 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс инфляцийн түвшинтэй уялдуулан найман хувиар нэмэгдүүллээ. Түүнчлэн хөдөлмөрийн хөлсний хэмжээг 320-420 мянган төгрөгөөр шинэчлэн тогтоож 2019-2020 онуудад мөрдөхөөр болов. Мөн тэтгэврийг дунджаар 59.6 мянган төгрөгөөр нэмэгдүүлж, шинэ хуулиар 6800 малчин тэтгэврээ тогтоолгож, тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг бууруулсан. Тэтгэврийн насыг зургаа биш гурван сараар нэмэгдүүлэхээр болсон зэргээр салбартаа хийсэн ажлаа танилцуулсан юм. 2019 онд Хөдөлмөр эрхэлтийг дэмжих хууль, Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас мэргэжилтэн авах, Нийгмийн халамжийн тухай хууль, Нийгмийн даатгалын багц хуулиудын шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ. Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэхэд анхаарч өрхийн амьжиргааны төвшинг тодорхойлох аргачлалыг шинэчлэн сайжруулна гэсэн юм. 2019 онд 40 мянгаас доошгүй ажлын байр шинээр бий болгож гадаадад ажиллагсдын тоог 20 хувиар бууруулахаар ажиллана гэлээ. Мөн Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, түүнийг дагалдан гарах хуулиудад орох өөрчлөлтийг УИХ-аар батлуулах юм байна. Хоёр өдөр үргэлжлэх зөвлөгөөнд 250 гаруй удирдах ажилтан оролцож байна. Авлигатай тэмцэх газраас төрийн албанханд зайлшгүй мэдэх шаардлагатай хууль эрх зүйн талаар мэдээлэл өгч буй нь онцлог байлаа. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.2.22 № 36 (6003)  
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

7 цаг 34 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

7 цаг 52 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

10 цаг 59 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

16 цаг 18 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

16 цаг 31 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2026-11-09
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

2026-11-09
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06