Ч.ГАНТУЛГА
Гавьяат жүжигчин, дуучин Ж.Алтанцэцэг эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөд “Хайр гэж” тоглолтоо толилуулахаар бэлтгэлдээ орсон. Тэгвэл тоглолтынхоо өмнө “Ж.Алтанцэцэгийн дууг хэн сайн дуулах вэ” уралдаан зарласнаа мэдэгдлээ. Түүний “Сэрүүн зүүд шиг амьдрал”, “Чамайг хүнийх гэж бодсонгүй”, “Итгэл өгөөч наддаа”, “Мандах нар”, “Хайраа санана” зэрэг үе үеийн хит дуунуудыг сонсогчид андахгүй. Уралдаанд оролцохыг хүссэн фэнүүд нь бичлэг хийж, цахим хуудсанд нь байршуулаарай. Тэмцээний ялагчийг тоглолтын хос урилга хүлээж байна.
Эх сурвалж: www.polit.mn