
Ч.ГАНТУЛГА
Завхан аймгийн Л.Ванганы нэрэмжит Хөгжимт жүжгийн театр эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу гуравдугаар сарын 8-нд зохиолч Ч.Лодойдамбын “Гарын таван хуруу” жүжгийг тоглохоор бэлтгэлдээ оржээ. Жүжгийн найруулагчаар Соёлын тэргүүний ажилтан С.Баярсайхан ажиллаж байгаа юм. Тус бүтээлд амьдралын утга учир болсон гэр бүлийн үнэ цэнийн тухай өгүүлдэг билээ. Завханы авьяаслаг уран бүтээлчдийн амьдруулсан энэ жүжиг өнгөрсөн жил эрдэмтэн зохиолч Э.Оюуны нэрэмжит “Шилдэг бүтээл-2018” улсын уралдааны баруун бүсийн Гранпри шагналыг хүртэж байсан юм.
Эх сурвалж: www.polit.mn
